20/11/2025
Манай веб хуудас шинэ хувилбараараа танд хүрч байна!
Ороод үзээрэй 👇
Гроут Финанс Аудит ХХК – Аудитын үйлчилгээ
Аудитын үйлчилгээ Мэргэжлийн ёс зүйг дээдэлсэн чадварлаг туршлагатай ажилтануудаар харилцагч бүртээ нягтлан бодох бүртгэл, аудит, баталгаажуулалт, татвар, бизне....
12/11/2025
🇲🇳🇲🇳🇲🇳
✅️✅️Татварын Ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т заасны дагуу татвар төлөгч нь "ТАТВАРЫН ТАЙЛАН"-г дараагийн татварын жилд багтаан залруулж болно.
✅️Харин "САНХҮҮГИЙН ТАЙЛАН"-г цахим хэлбэрээр хүргүүлэх, хүлээн авах, тайлангийн мэдээллийг ашиглах журмын 4.3-т заасны дагуу тайлагнагч байгууллага нь тайландаа залруулга хийх эцсийн хугацаа тухайн оны 12 дугаар сарын 01-ний өдөр байна.
Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс
11/11/2025
2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн засвар хийх хугацаа 2025.12.01-нд дуусна.
Тайлангаа шалгаж, шаардлагатай бол хугацаанд нь засварын хүсэлтээ илгээгээрэй
📌 Хуулиар заавал аудит хийлгэх шаардлагатай ААН-үүдийн аудитын дүгнэлт ибаланс системд мөн адил тус хугацаанд оруулна.
Тиймээс аудитын байгууллагаасаа дүгнэлтээ системд оруулсан эсэхийг урьдчилан тодруулаарай.
25/09/2025
Олон улсын “Аудиторуудын бахархлын өдөр” нь 9-р сарын сүүлийн Пүрэв гаригт тэмдэглэгддэг.
Эрхэм хүндэт аудиторууд болон аудитын салбарын нийт ажилтнууддаа баярын мэнд хүргэе!
Та бүхэн мэргэжлийн ёс зүй, үнэнч шударга байдал, нийтийн эрх ашгийн төлөөх чин зорилгоороо санхүүгийн сахилга батыг дээшлүүлж, ил тод байдлыг хангаж, итгэлцлийг бэхжүүлж буйгаараа бахархалт үйлс бүтээж байна.
Ажил үйлс тань амжилтаар арвин, ололтоор дүүрэн байх болтугай!
24/01/2024
2023 онд шинээр АУДИТОР-н батламжаа авсан шинэхэн АУДИТОР-ууддаа Халуун баяр хүргэе👩🎓👍
Та бүхэнийг Олон улсын сүлжээ аудитын байгууллагад ажиллахыг урьж байна. 🌍 https://www.uhy.com/ https://www.facebook.com/uhyinternational
https://growthfinance.mn/%d0%b0%d0%b6%d0%bb%d1%8b%d0%bd-%d0%b1%d0%b0%d0%b9%d1%80/
Манай байгууллага 2013 онд байгуулагдсан ба 2022 оноос UHY INTERNATIONAL олон улсын сүлжээ аудитын байгууллагын гишүүнээр элсэн орсон билээ.
1986 онд үүсгэн байгуулагдсан, Их Британийн Лондон хотод төвтэй UHY INTERNATIONAL нь дэлхийн 100 гаруй оронд 340 гаруй томоохон бизнесийн төвтэй, бие даасан нягтлан бодох бүртгэл, зөвлөх компаниудын тэргүүлэгч сүлжээ юм.
26/09/2022
Монголын бөхийн холбоо, SPS телевизийн хамтран зохион байгуулж байгаа “Алтан цомын төлөөх барилдааны нэгдүгээр шатны учраа бөхийг шалгаруулах сугалааг явуулах үйл ажиллагаанд манай компани хөндлөнгийн хяналт хийж ажиллалаа.