Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг

Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг

Share

As of 2022, there are more than 1,587 members and 38 companies licensed to provide certified tax consulting services.

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах

To ensure compliance with the Law on Certified Tax Consulting Services within the legal scopes Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг нь Монгол Японы татварын бүртгэлийн судалгааны “Кайкэй” нийгэмлэгийн үндсэн дээр 2004 оны арванхоёрдугаар сарын 23-нд “Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч зөвлөхүүдийн ТИНЗ нийгэмлэг” нэртэй

01/06/2026

🌈 Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе! 👼💞💝

Инээд хөөрөөр дүүрэн бага нас чинь
Ирээдүйн гэрэл гэгээ болон мөнхөд гэрэлтэг.
Хүүхэд бүр хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж,
Хайр халамж дунд аз жаргалтай өсөж торних болтугай.

Аз жаргал инээдээр дүүрэн байж,
Амжилт бүтээлээр жигүүрлэн өсөж,
Эрүүл энх, элэг бүтэн,
Эрдэм мэдлэгтэй иргэд болон төлөвшихийн ерөөлийг өргөн дэвшүүлье.

✨ Хүүхэд бүр инээж байг,
✨ Хүүхэд бүр хамгаалагдаж байг,
✨ Хүүхэд бүр мөрөөдлөө биелүүлж байг.

29/05/2026

2026 оны эхний хагас жилийн сүүлчийн СОРИЛ ШАЛГАЛТ 06/04 - 06/05-нд явагдана.
ТМЗН-ийн сургалт, шалгалтын төлөвлөгөөт хуваарийн дагуу зохион байгуулагдах 2026 оны эхний хагас жилийн сүүлчийн СОРИЛ ШАЛГАЛТ -ын бүртгэл www.members.cpta.mn цахим сургалтын программаар явагдаж эхэллээ.
Бүртгэл 06 сарын 03-ны өдрийн 18:00 цаг хүртэл явагдана.
Сорил шалгалт:
• 2026.06.04 --- 09:00 цаг --- Татварын англи хэл
• 2026.06.04 --- 11:00 цаг --- Мэдээллийн технологи
• 2025.06.05 --- 09:00 цаг --- Санхүү өртөг удирдлагын бүртгэл тус тус явагдана.
Танд амжилт хүсье.
2026 оны эхний хагас жилийн сүүлчийн СОРИЛ ШАЛГАЛТ гэдгийг анхаарна уу!!!
Мэдээлэл лавлах утас: 76118989 /1/.

Photos from Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг's post 29/05/2026

Татварын мэргэшсэн зөвлөхийн эрхээ дахин сунгуулж буй гишүүдийн "Судалгааны ажил хамгаалалт" болж байна.
Өнөөдөр нийт 8 багийн зөвлөхүүд татварын төрлүүдээр харьцуулсан судалгаа хийж гүйцэтгэснээ тайлагнан хамгаалж байгаа бөгөөд ТМЗН-ийн гүйцэтгэх захирал Г.Хишигзул, ТМЗН-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Судалгааны хорооны дарга, СЭЗИС-ийн НББ-ийн тэнхимийн ахлах багш Б.Авирмэд, ТМЗН-ийн сургалтын хорооны зөвлөх Х.Тунгалагмаа нар гишүүдийн судалгааг хянаж, зөвлөн тусалж байна.

29/05/2026

ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХИЙН ЭРХ СУНГАХ ШАЛГАЛТ 06/03-НД ЯВАГДАНА
Татварын мэргэшсэн зөвлөхийн эрхийн хугацаа нь 2026 оны 07-р сард дуусгавар болж буй гишүүдийн эрх сунгах шалгалт 06 дугаар сарын 03-ны өдөр 15:00 цагаас цахим хэлбэрээр /www.members.cpta.mn/ явагдана.
ТМЗ эрхээ анх, дахин сунгуулах гишүүн та эрх сунгах шалгалтадаа идэвхитэй хамрагдана уу.
ХӨГЖИН ДЭВШИХ АЛХАМ БҮХЭН ҮНЭ ЦЭНЭТЭЙ.

Photos from Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг's post 28/05/2026

"ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХҮҮДИЙН ЧУУЛГАН 2026"-ЫН ИЛТГЭГЧДИЙГ ЦУВРАЛААР ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Салбарын мэдээ мэдээлэл, цахим хөгжлийн эрин үед бидний зайлшгүй мэдэх зүйлс....

Энэ бүхнийг нэг дороос...

Суудлын тоо хязгаартай тул та амжиж бүртгүүлээрэй.

Чуулганы бүртгэл https://convention.cpta.mn/ сайтаар явагдаж байна.
❗️❗️❗️Бүртгэлийн төлбөр "ТМЗ гишүүн" болон "гишүүн бус" гэдгээс хамаарч ялгаатай байгааг анхаарна уу.

Мөнгөн ивээн тэтгэгч:
🔷Ч.Даваасүрэн захиралтай Севиллиа аудит ХХК
Хүрэл ивээн тэтгэгч:
🔶Д.Баярцэнгэл захиралтай Эй Би Эм финанс ТМЗ ХХК
🔶С.Мөнхбаяр захиралтай Мэжик консалтинг аудит ХХК
🔶П.Ганцолмон захиралтай Улиастай ван аудит ХХК
Дэмжигч байгууллага:
🤝Э.Гансувд захиралтай Баланс про консалтинг ХХК
🤝М.Мөнхчимэг захиралтай Эйч Эм Файнаншил Сервис ХХК

28/05/2026

Татварын мэргэшсэн зөвлөхөд эрх олгох шалгалтад бэлтгэх сургалт ердөө ганцхан удаа 100% цахимаар...

Photos from Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг's post 28/05/2026

Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх сунгах "СУДАЛГААНЫ АЖИЛ ХАМГААЛАЛТ" эхэллээ.
Өнөөдрийн хамгаалалтад нийт 16 баг татварын төрлүүдээр харьцуулсан судалгаа хийж гүйцэтгэн оролцож байна.
Судалгааны ажлаа хамгаалж буй гишүүдэд зөвлөн ажиллаж буй судалгааны хорооны дарга Б.Авирмэд, Сургалтын хорооны дарга Я.Батжаргал, Судалгааны хорооны гишүүн Б.Баярхүү нартаа баярлалаа.

Photos from Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг's post 27/05/2026

“ЦАХИМ, ТАНХИМЫН ХОСОЛСОН АНГИ”-Н СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгох сургалтын хөтөлбөрийн дагуу “ЦАХИМ, ТАНХИМЫН ХОСОЛСОН АНГИ”-н сургалт амжилттай явагдлаа.
Өөрийн мэдлэг ур чадвараа нэмэгдүүлэхэд цаг заваа зарцуулан энэ удаагийн сургалтад хамрагдсан нягтлан бодогчдодоо баярлалаа.
Энэхүү сургалт нь татварын мэргэшсэн зөвлөхийн эрх горилогч нягтлан бодогчдоос гадна татварын мэдлэгээ ахиулж, эргэлзээтэй зүйлүүддээ мэргэжлийн экспертүүдээс хариулт авах хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй.

27/05/2026

ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХИЙН ЭРХ ОЛГОХ ШАЛГАЛТАД ХИЛИЙН ЧАНД БОЛОН ОРОН НУТГААС ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ХАМРАГДАНА
Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгох шалгалтад хилийн чанд /гадаад улсаас/ болон орон нутгаас хамрагдах нягтлан бодогчид төлөвлөгөөт хуваарийн дагуу цахим /www.members.cpta.mn/ хэлбэрээр хамрагдана.
✅ Татварын онол – Мэргэжлийн ёс зүй – 2026.06.04 --- 10:00 цаг /үргэлжлэх хугацаа 2.5 цаг/
✅ Татварын бүртгэл – 2026.06.04 --- 14:00 цаг /үргэлжлэх хугацаа 5 цаг/
✅ Хууль эрх зүй – Татварын бодлого - 2026.06.05 --- 10:00 цаг /үргэлжлэх хугацаа 3 цаг/
✅ СТОУС-ын хэрэглээ – 2026.06.05 --- 14:00 цаг /үргэлжлэх хугацаа 3 цаг/
📝 Шалгалтын бүртгэл 2026.06.01-ний өдрийг дуустал www.members.cpta.mn сургалт, шалгалтын цахим программаар явагдана.
📢📢📢ТМЗ эрх горилогч хамрагдах нягтлан бодогч та https://www.cpta.mn/5973173 Шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулахад баримтлах горимтой танилцана уу.
❗️❗️❗️Хилийн чандаас шалгалтад хамрагдаж буй нягтлан бодогчид тухайн улсдаа байгаагаа нотлох баримт бичгийг шалгалтын бүрдүүлэх материалдаа давхар хавсаргана уу.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: ☎️ 76118989 /1/

27/05/2026

СОРИЛ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ӨНӨӨДӨР 17 ЦАГААС ХААГДАНА
ТМЗН-ийн сургалт, шалгалтын төлөвлөгөөт хуваарийн дагуу зохион байгуулагдах суурь мэдлэг бататгах СОРИЛ ШАЛГАЛТ 2026.05.28 – 05.29-ний өдрүүдэд явагдана.
- Татварын англи хэл 2026.05.28 --- 09:00 цагаас
- Мэдээллийн технологи 2026.05.28 --- 11:00 цагаас
- Санхүү болон өртөг удирдлагын бүртгэл 2026.05.29 --- 09:00 цагаас тус тус явагдах ба бүртгэл www.members.cpta.mn программаар ӨНӨӨДӨР буюу 05 сарын 27-ны өдрийн 17 цаг хүртэл хаагдахыг анхаарна уу.
Мэдээлэл лавлах утас: 76118989.

Want your business to be the top-listed Accountant in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

https://www.convention.cpta.mn/, https://www.youtube.com/@MACTConsultants

Address


Монгол улс, Улаанбаатар хот-14201, СБД, 6-р хороо, Сүхбаатарын гудамж, Метробизнес төв, Б корпус, 4 давхар
Ulaanbaatar
13381

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00