17/08/2026
💼 Зардлаа бууруулж, цаг хугацаагаа хэмнэж, санхүүгийн эрсдэлээ багасгахыг хүсэж байна уу?
Санхүүгийн аутсорсингийн үйлчилгээг сонгоорой.
📞 95909630
#эйбиэмфинанс #СанхүүгийнАутсорсинг #татварынмэргэшсэнзөвлөх
28/07/2026
⚖Нийгмийн даатгалын уламжлалт тогтолцоог шинэчилж, тэтгэврийн мөнгөн хуримтлалын ашиглагдаагүй үлдэгдлийг өвлүүлэх боломжтой боллоо.
🌐https://www.parliament.mn/nn/77872/
📣 УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар баталсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн онцлох зохицуулалт нь 👇
📍Тэтгэврийн мөнгөн хуримтлалын зохицуулалт шинээр бүрдлээ.
📍Олон давхаргат тэтгэврийн тогтолцоог хуульчлав.
📍Жижиг бизнес эрхлэгчид, ажил олгогчдыг дэмжинэ.
📍Уян хатан зохицуулалтаар нийгмийн даатгалд хамрагдалтыг өргөжүүлнэ.
📍Тэтгэвэр тогтоох аргачлал, дундаж цалин тооцох хугацаа, тэтгэвэр авах насыг зохицуулав.
📍Тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын зохицуулалтыг шинэчлэв.
#НээлттэйПарламент
#ТаныОролцооТаныХяналт
27/07/2026
📌Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана. Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ:
✅анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх;
✅татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ гаргаж, тогтоосон хугацаанд татварын албанд хүргүүлэх;
✅суутгасан татварыг хуульд заасан хугацаанд харьяа татварын албанд үнэн зөв тайлагнах;
✅татварын тайлантай холбоотой баримт, мэдээллийг гадаад хэл дээр үйлдсэн бол монгол хэл дээр орчуулах бөгөөд ийнхүү орчуулахтай холбогдсон зардлыг татвар төлөгч өөрөө хариуцах;
✅татвар төлөгч болон түүний баримтыг бүрдүүлэх, бүртгэл хөтлөх үүрэг хүлээсэн этгээд нь уг баримт, бүртгэлийг татвар төлөх хөөн хэлэлцэх хугацаа дуустал Монгол Улсын нутаг дэвсгэрт хадгалах;
✅татварын тайланд тусгах, бүртгэх төлбөр тооцоо гадаад валютаар хийгдсэн тохиолдолд тухайн гүйлгээ хийсэн өдрийн Монголбанкны албан ханшаар тооцож төгрөгөөр илэрхийлэх.
https://etax.mta.mn/
23/07/2026
Хугацаандаа тайлангаа илгээгээрэй. 🙂
21/07/2026
⚠️ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД
📌 НӨАТ-ын тайлан гаргалтыг хялбаршуулах зорилгоор ТТ03_01 хавсралт маягтыг автоматжууллаа.
2026 оны 6 дугаар сарын НӨАТ-ын тайлан хүлээн авах явцад зарим татвар төлөгч ПОС системдээ НӨАТ-ын тухай хуулийн 13 дугаар зүйлд хамаарах чөлөөлөгдөх бараа, үйлчилгээний татварын кодыг буруу бүртгэсний улмаас мэдээлэл системд татагдахгүй байх зөрчил илэрч байна.
Дараах тохиолдолд ПОС системээ заавал шалгана уу.
✅ ЦТБС-д 305–447 кодоос өөр;
❌ Хуулийн заалтгүй, хүчин төгөлдөр бус татварын кодоор бараа, үйлчилгээг бүртгэн тайлагнасан бол
➡️ ПОС системдээ НӨАТ-ын тухай хуульд нийцсэн татварын зөв кодоор ЦТБ-аа яаралтай шинэчилж, НӨАТ-ын тайлангаа засварлан дахин илгээнэ үү.
🚨 АНХААР!
Цаашид татварын кодыг хуульд нийцүүлэн зөв ашиглаагүй тохиолдолд НӨАТ-ын тайланг систем автоматаар татахгүй болохыг анхаарна уу.
10/07/2026
🇲🇳 Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой – Үндэсний их баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье! 🇲🇳
⭐️Та сайхан наадаарай! 🇲🇳
✨”Эй Би Эм Финанс ТМЗ” ХХК-ийн хамт олноос
#ҮндэснийИхБаярНаадам #СайханНаадаарай #ЭйБиЭмФинансТМЗ #МонголНаадам #Татварынмэргэшсэнзөвлөх
09/07/2026
Хагас жилийн тайлан хүлээн авах хугацааг сунгасантай холбоотойгоор Татварын ерөнхий хуулийн 29.2-т “Татварын тайлан тушаах, татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх, тайлагнах хугацаа адил байна.” гэж заасны дагуу татвар төлөх хуулийн хугацаа сунгаагүй болохыг анхаарна уу.
07/07/2026
2026-2-р улирлын тайлангийн хугацаа сунгагдаж 7/27 ны өдөр боллоо.
QR Кодыг уншуулж тайлангийн хугацааг сануулж байгаарай.