National Securities

National Securities

Share

Монголын хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компани. Brokerage Firm

Photos from Санхүүгийн зохицуулах хороо's post 02/03/2026
19/09/2025

“ГОВЬ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

“ГОВЬ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД❗️

✔️ 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороонд “Говь” ХК-аас компанийн хэлбэрээ өөрчлөх буюу хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) болохтой холбоотой албан ёсны хүсэлт болон холбогдох баримт бичгийг ирүүлээгүй байна.

✔️ Компанийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.10-д тус тус заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөөгүй, хувьцааны бүртгэлээс хасах шийдвэрийг гаргаагүй байхад аливаа хувьцаат компани хэлбэрээ ХХК болгох болон хувьцааг компанид эргүүлэн худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэхгүй.

✔️ Санхүүгийн зохицуулах хорооноос хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд 2025.09.12-ны өдрийн 1/3429 тоот албан бичгээр “Монголын хөрөнгийн бирж” ХК-д дараах үүрэг даалгаварыг хүргүүлж, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Үүнд:

• Компанийн хэлбэрийг өөрчлөхтэй холбоотой гарсан хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр, компанийг өөрчлөх төсөл, дүрмийн шинэчилсэн найруулга, аудит, хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт, эргүүлэн худалдан авах хувьцааны ханш, буцаан худалдан авахаар төлөвлөсөн ажиллагаа зэрэг нь холбогдох хууль, журмын шаардлага хангасан болон жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашиг тэргүүн ээлжид хамгаалагдсан эсэхийг бүрэн тогтоох;

• Хувьцаа эзэмшигчдийн хувьцааг эргүүлэн худалдаж авах ханшийг тогтоосон шийдвэр, түүний үндэслэл болсон аудит болон хөрөнгийн үнэлгээний дүгнэлт нь бодит, үнэн зөв эсэх, тухайн ханш нь зах зээлийн үнэлгээнд нийцээгүй буюу жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчсөн, эрх ашиг хамгаалагдах нөхцөл бүрдээгүй тохиолдолд үнэт цаасны бүртгэлээс хасах шийдвэрийг гаргахгүй байхыг үүрэг болгосон.

✔️ Мөн тус Хорооноос 2025.09.16-ны өдрийн 3/3469 тоот албан бичгээр “Говь” ХК-д хувьцаагаа эргүүлэн худалдан авахтай холбоотой нийтэд мэдээлсэн санал авах ажиллагаагаа зогсоох шаардлагыг хүргүүлээд байна. Иймд ”Говь” ХК-ийн хувьцааны нээлттэй арилжаа хөрөнгийн биржээр хуулийн дагуу хэвийн үргэлжилж байгааг тус компанийн хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэж байна.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

08/05/2025

2024 оны Ногдол ашгийн олголт хийгдсэн хувьцаат компаниудын мэдээлэл

2024 оны ногдол ашгийн тараалтын байдал: 26 ХК жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ ногдол ашгийг хувьцааны дансанд нь байршуулаад байна.

Real Time арилжаа: http://trade.marketinfo.mn/

Хөрөнгийн зах зээл, үнэт цаас гаргагчдын талаар мэдээлэл
авахыг хүсвэл манай Telegram группт нэгдээрэй:
https://t.me/+g6f32aX2B3kyM2I1

10/04/2025

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК “1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГААР ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ, ҮРЖҮҮЛЦГЭЭЕ" УРИАТАЙ КАМПАНИТ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

“Монголын хөрөнгийн бирж” ХК-иас санаачлан хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллагууд, мэргэжлийн холбоод, хөрөнгийн биржид бүртгэлтэй 52 гишүүн үнэт цаасны компаниудаа уриалан, хөрөнгийн зах зээлд нэвтэрч буй бэлэн мөнгөний урсгалыг зүй зохистой удирдах, зохион байгуулах, хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулалтын өгөөжөө нэмэгдүүлэх боломж бололцоог иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, хөрөнгийн зах зээлд оролцогчдын идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" кампанит ажлыг эхлүүллээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор хүлээн авна уу.
https://mse.mn/mn/news/13362

28/02/2025

Эрхэм харилцагчид болон Үнэт цаасны зах зээлийн оролцогч байгууллагууд та бүхэндээ XVII жарны "Хөхөгчин" хэмээх модон могой 🐍 жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье! Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Ногдол ашгийн мөнгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК нь таны харилцагчийн банкны бүртгэлтэй данснуудыг ашиглан сонголт хийн байршуулдаг. Тиймээс дараах алхмуудыг ашиглан ногдол ашиг таны аль дансанд орсныг шалгах зөвлөмжийг хүргүүлж байна.

Аппликейшн ашиглан шалгах заавар:
✅E-Mongolia аппликейшнд нэвтрэх;
✅Профайл цэс рүү орох;
✅Төрд байгаа миний мэдээлэл хэсгийг доош гүйлгэж;
✅Үнэт цааснууд/хувьцаа цэс рүү нэвтрэх;
✅Ногдол ашиг орсон дансны мэдээллийг харах.

Ногдол ашгийг байршуулдаг данснууд:
✅2023 онд тараасан 2022 оны ногдол ашгийн мөнгөний данс.
✅2024 онд тараасан 2023 оны ногдол ашгийн мөнгөний данс.
✅Үнэт цаасны компаниар бүртгүүлсэн данс.
✅E-barimt, хүүхдийн мөнгө, бусад халамжийн данс.

Ногдол ашиг орсон мэдээлэл амжилтгүй төлөвт харагдаж байгаа бол "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-д хандана уу.

Утас: 7012-0460 18/02/2025

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Ногдол ашгийн мөнгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК нь таны харилцагчийн банкны бүртгэлтэй данснуудыг ашиглан сонголт хийн байршуулдаг. Тиймээс дараах алхмуудыг ашиглан ногдол ашиг таны аль дансанд орсныг шалгах зөвлөмжийг хүргүүлж байна. Аппликейшн ашиглан шалгах заавар: ✅E-Mongolia аппликейшнд нэвтрэх; ✅Профайл цэс рүү орох; ✅Төрд байгаа миний мэдээлэл хэсгийг доош гүйлгэж; ✅Үнэт цааснууд/хувьцаа цэс рүү нэвтрэх; ✅Ногдол ашиг орсон дансны мэдээллийг харах. Ногдол ашгийг байршуулдаг данснууд: ✅2023 онд тараасан 2022 оны ногдол ашгийн мөнгөний данс. ✅2024 онд тараасан 2023 оны ногдол ашгийн мөнгөний данс. ✅Үнэт цаасны компаниар бүртгүүлсэн данс. ✅E-barimt, хүүхдийн мөнгө, бусад халамжийн данс. Ногдол ашиг орсон мэдээлэл амжилтгүй төлөвт харагдаж байгаа бол "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-д хандана уу. Утас: 7012-0460

16/01/2025

Харилцагч танд "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн ногдол ашиг хуваарилах гүйлгээний талаар мэдээлэл хүргэж байна.
Ногдол ашиг хуваарилах гүйлгээтэй холбоотой лавлагаа мэдээлэл авах дуудлагын ачаалал нэмэгдсэнг анхаарна уу.
"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн ногдол ашиг хуваарилах гүйлгээг Төрийн сан, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК хамтран харилцагчийн бүртгэлтэй мэдээллийг ашиглан дагуу гүйлгээг хийсэн.
1. E-barimt, хүүхдийн мөнгөн тэтгэмж олгодог данс зэрэг төрийн санд бүртгэлтэй банкны дансны мэдээллийн дагуу гүйлгээ 2024 оны 12 сарын 23-нд хийгдэж дууссан.
2. Үнэт цаасны компанид бүртгэлтэй банкны дансны мэдээллийн дагуу ГҮЙЛГЭЭ ХИЙГДЭЖ БАЙГАА бөгөөд хамгийн сүүлийн багц гүйлгээ 2025 оны 1 сарын 09-ны өдөр хийгдээд байна.
Ногдол ашиг тараах гүйлгээг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн мэдээллийн дагуу төрийн сангаас хийж байна.
Таны дансны мэдээлэл шинэчлэгдсэн, данс хаагдсан, овог нэр солигдсон зэрэг бүртгэлийн зөрүүтэй байдал үүссэн тохиолдолд гүйлгээ хийгддэггүй бөгөөд бүртгэлээ шинэчилсээр өмнөх онуудыг болон 2024 оны ногдол ашгийг авах боломжтой.
Харилцагч та 1072 хувьцааны ногдол ашиг олгосон түүхийг E-Mongolia системийн 📲 Профайл хэсгийн "Үнэт цааснууд/Хувьцаа" цэсээс шалгах боломжтой.

09/01/2025

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Ногдол ашгийн мөнгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК нь таны харилцагчийн банкны бүртгэлтэй данснуудыг ашиглан сонголт хийн байршуулдаг. Тиймээс дараах алхмуудыг ашиглан ногдол ашиг таны аль дансанд орсныг шалгах зөвлөмжийг хүргүүлж байна.

Аппликейшн ашиглан шалгах заавар:
✅E-Mongolia аппликейшнд нэвтрэх;
✅Профайл цэс рүү орох;
✅Төрд байгаа миний мэдээлэл хэсгийг доош гүйлгэж;
✅Үнэт цааснууд/хувьцаа цэс рүү нэвтрэх;
✅Ногдол ашиг орсон дансны мэдээллийг харах.

Ногдол ашгийг байршуулдаг данснууд:
✅2023 онд тараасан 2022 оны ногдол ашгийн мөнгөний данс.
✅2024 онд тараасан 2023 оны ногдол ашгийн мөнгөний данс.
✅Үнэт цаасны компаниар бүртгүүлсэн данс.
✅E-barimt, хүүхдийн мөнгө, бусад халамжийн данс.

Ногдол ашиг орсон мэдээлэл амжилтгүй төлөвт харагдаж байгаа бол "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-д хандана уу.

Утас: 7012-0460

31/12/2024

Эрхэм хүндэт харилцагч, хамтран ажилладаг түншүүддээ Нэйшнл сэкюритис ҮЦК-ийн хамт олноос шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлье. 🎄

Айлчлан ирж буй 2025 ондоо амжилт бүтээл, аз жаргал, эрүүл энх, элбэг дэлбэг шинэ оноо угтаарай. 🤩

Photos from Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо's post 30/12/2024
Want your business to be the top-listed Accountant in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


ХУД, 15-р хороо, Махатма ганди гудамж, Мөнхсан ХХК байр 4 давхарт 401 тоот
Ulaanbaatar

Opening Hours

Monday 10:00 - 17:00
Tuesday 10:00 - 17:00
Wednesday 10:00 - 17:00
Thursday 10:00 - 17:00
Friday 10:00 - 17:00