Finance Link Group

Finance Link Group

Share

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ГИШҮҮН АНДЕРРАЙТЕР, БРОКЕР, ДИЛЕРИЙН КОМПАНИ

Хөрөнгийн зах зээлд таныг хөтөлнө

“Финанс Линк Групп” ХХК нь 2008 онд үүсгэн байгуулагдаж, тухайн оны 3 дугаар сард Санхүүгийн Зохицуулах Хорооноос брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, 2009 оны 4 дүгээр сард андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус авч, Монголын Хөрөнгийн Биржийн гишүүнээр элсэн үнэт цаасны арилжаанд оролцох суудал эзэмшин үйл ажиллагаагаа явуулж байна.

08/08/2013

Өнөөдөр 12:00 цагаас Хера холдинг компанийн байранд Ремикон хувьцаат компанийн хувь нийлүүлэгчдийн хуралтай.

Photos 26/07/2013

1. МИК болон Банк хэлцэл хийж зээлийн багцыг МИК-д шилжүүлнэ.
2. МИК бонд гаргана.
3. МИК бондын төлбөрийг хүлээн авна.
4. МИК бондын төлбөр орж ирмэгц зээлийн багцын төлбөрийг банкинд төлнө.
5. Банк тогтмол зээлийн эргэн төлөлтийг МИК-д төлнө.
6. МИК тогтмол бондын төлөлтийг хөрөнгө оруулагчид төлнө.
7. Банк шинээр ипотекийн зээл олгоно.

Photos 25/07/2013

Шалгалт биш ээ, иргэн Дамба байна

Photos 24/07/2013

Оюу Толгойн алтны нөөц Улаанбаатар хоттой харьцуулахад.

Photos 23/07/2013

МОНГОЛБАНКНЫМЭДЭГДЭЛ
Монголбанк Банкны тухай хуулийн 48.2 дахь заалт, 55 дугаар зүйл, 56.2.2 дахь заалтад тус
тус үндэслэн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Хадгаламж банкинд Банкны эрх хүлээн
авагч томилон, эрх хүлээн авагчаас санал болгосны дагуу тус банкны тодорхой актив,
пассив хөрөнгийг салбар, нэгжийн хамт Төрийн банкинд шилжүүлэх шийдвэрийг
гаргалаа.
Хадгаламж банк нь Монгол Улсын бүх аймаг, суманд 503 салбар нэгжээр дамжуулан
банкны бүхий л төрлийн үйлчилгээг, тэр дундаа тэтгэвэр, тэтгэмж, орон сууцны
хэрэглээний төлбөр зэрэг олон нийтэд үзүүлэх төрийн санхүүгийн үйлчилгээний 55 гаруй
хувийг хариуцан гүйцэтгэдэг, 3268 ажиллагсадтай, банкны системийн нийт активын 8
хувийг бүрдүүлдэг, системийн ач холбогдол бүхий 5 банкны нэг тул Монголбанк, Засгийн
газраас дээрх шийдвэрт хүрсэн болно.
Хадгаламж банкны тодорхой актив, пассив хөрөнгийг Төрийн банкинд ийнхүү
шилжүүлснээр тус банкинд 2011 оноос хойш үүссэн санхүүгийн чадварын хүндрэлийг
шийдвэрлэж, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалан, тус банкнаас
иргэдэд үзүүлдэг банкны болон төрийн санхүүгийн үйлчилгээ хэвийн, тасралтгүй, саадгүй
явагдах нөхцөлийг хангана.

Photos 18/07/2013

“Шарын гол” ХК, “Оллоо” ХК, “Ремикон” ХК, “Ээрмэл” ХК зэрэг хувьцаат компаниуд 2012 оны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд байршууллаа.

Photos 15/07/2013

Trading Is An Art, Not A Science

Photos 10/07/2013

Компанийн засаглал ба кодекс.

Аливаа компанийн дээд байгуулга нь хувь нийлүүлэгчдийн хурал /XHX/ байдаг дараагаар нь төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/, гүйцэтгэх удирдлага ордог /ГУ/. Компанийн ашигт ажиллагааг сайжруулж хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахад анхаарах гол зүйл бол компанийн засаглал байдаг. Засаглал хөгжөөгүй компанид хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө татан төвлөрүүлэхэд бэрхшээлтэй бөгөөд улмаар банкнаас зээл авхад хүртэл хүндрэл учирдагыг мэргэжлийхэн онцолдог.
Тиймээс нээлттэй ил тод байж засаглалыг хөгжүүлэх нь аливаа компанийн эхний үе шат юм.

Photos 09/07/2013

"D" Зөвшөөрөл авсан иргэд замын хөдөлгөөнд ягаан шугамны дагуу оролцоно.
Замын Цагдаагийн Газар

Photos 09/07/2013

Монголын тулгар төр байгуулагдсаны 2222 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний Их Баяр наадмыг тэмдэглэх Монгол Улсын Засгийн газраас наадмын нээлтийн үйл ажиллагааны төсвийг зардлын төсвийг нийт нэг тэрбум 581.3 сая төгрөг байхаар Монгол Улсын Засгийн газрын зургадугаар сарын 8-ний өдрийн шийдвэрээр батлаад байна.

Want your business to be the top-listed Accountant in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Ulaanbaatar
976