18/08/2026
Жижиг, дунд бизнес нь эдийн засгийн өсөлт, ажлын байр, орон нутгийн хөгжлийн чухал хөдөлгөгч хүч байдаг. Гэвч бизнес эрхлэгчдийн хувьд санхүүжилтэд хүрэхэд хамгийн том бэрхшээлүүдийн нэг нь барьцаа хөрөнгийн хүрэлцээ байдаг. Ийм нөхцөлд Зээлийн батлан даалтын сан ямар үүрэг гүйцэтгэдэг, өнөөдөр иргэд болон бизнес эрхлэгчдэд ямар боломжийг бүрдүүлж байгаа талаар Зээлийн батлан даалтын сангийн Төсөл, бизнес хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Б.Мөнхжаргалтай ярилцлаа.
Санхүүгийн шийдвэрээ богино хугацааны боломжид бус, бизнесийн бодит хэрэгцээ, эргэн төлөх чадвартаа үндэслэн гаргахыг зөвлөе
Санхүүгийн шийдвэрээ богино хугацааны боломжид бус, бизнесийн бодит хэрэгцээ, эргэн төлөх чадвартаа үндэслэн гаргахыг зөвлөе
11/07/2026
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн түүхт ойн Үндэсний их баяр наадмын мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлье.
Монгол түмний бахархал, өв соёлын их баяр болсон наадмаараа дэнж хотойтол сайхан наадаарай.
ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН
08/07/2026
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОРИУЛАЛТТАЙ ТАЛБАЙ ЗАРНА⬇️
Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 51/3 дугаар байрны 3 давхарт байрлах, 110 м² талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө зарна. Тус талбай нь үйлчилгээ, оффис болон бусад бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд тохиромжтой. Давуу тал:
- ТӨВ ЗАМ ДАГУУ
- ХҮН, АВТОМАШИНЫ ХӨДӨЛГӨӨН ИХТЭЙ БҮС
- БИЗНЕС ЭРХЛЭХЭД АШИГТАЙ БАЙРЛАЛ
- НИЙТИЙН ТЭЭВРИЙН БУУДАЛТАЙ ОЙР
Холбоо барих дугаар: 99120158
23/06/2026
🔵ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГААР ДАМЖУУЛАН БИЗНЕС, ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛД ХАМРАГДАХ БОЛОМЖИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
Зээлийн батлан даалтын сангийн Зүүн бүсийн салбараас 2026 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймагт “Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан бизнес, орон сууцны зээлд хамрагдах боломж” сэдэвт оролцогч талуудын хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэг, уулзалтыг Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголбанкны Дорнод аймаг дахь салбар болон Зээлийн батлан даалтын сан хамтран зохион байгуулав.
Хэлэлцүүлгийн үеэр иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээлийн батлан даалтын үйлчилгээ, бизнес болон орон сууцны зээлд хамрагдах боломж, нөхцөлийн талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо.
Уулзалтад нийт 60 орчим бизнес эрхлэгч, иргэн оролцсон аж.
22/06/2026
🔵Зээлийн батлан даалтын сангийн Зүүн бүсийн салбараас 2026 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймагт “Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан бизнес, орон сууцны зээлд хамрагдах боломж” сэдэвт оролцогч талуудын хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгуулах гэж байна.
08/06/2026
🔵“ДЭЛХИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ӨДӨР-2026” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА, АРГА ХЭМЖЭЭ БОЛНО
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас дэлхийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн оруулж буй хувь нэмрийг олон нийтэд сурталчлан таниулах, дэмжих зорилгоор жил бүрийн зургаадугаар сарын 27-ны өдрийг “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэхүү өдрийг тохиолдуулан “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худалдаа, арга хэмжээг 2026 оны зургаадугаар сарын 12-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотын төв талбай болох Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ.
Арга хэмжээнд нийслэл болон 21 аймгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэр, хоршоог дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын төсөл хөтөлбөрүүд, мэргэжлийн зөвлөх үйлчилгээний байгууллагууд оролцож, үйл ажиллагаагаа танилцуулан бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд хүргэнэ.
Мөн үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос түрээсийн төлбөр авахгүй бөгөөд оролцогчдын бүртгэл дараах байдлаар явагдана.
• Орон нутгаас оролцогчид тухайн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт бүртгүүлнэ.
• Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-т бүртгүүлнэ.
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, хоршоод болон холбогдох байгууллагуудыг өргөнөөр оролцохыг урьж байна.
05/06/2026
Нээлттэй өдөрлөгийн үеэр иргэд, бизнес эрхлэгчид манай үйлчилгээний талаар ихээхэн сонирхон мэдээлэл авч байна
Санхүүгийн Зохицуулах Хорооноос иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн салбарын үйлчилгээг олон нийтэд таниулах зорилгоор 2026 оны 06 дугаар сарын ...