Гоц шийдэл ТМЗ

Call Directions

Гоц шийдэл ТМЗ 🧮Санхүү, татвар, нбб-ээ бидэнд даатга.
☎️ Дэлгэрэнгүй мэдээллийг: 77113009, 99045214

Энэ удаад татвар биш тэтгэмжийн тухай: Сонирхолтой баримт №73"ТАЙГЫН ТЭТГЭМЖ"Хэрэв та тайгад амьдардаг буюу цаатан иргэн...
14/10/2026

Энэ удаад татвар биш тэтгэмжийн тухай: Сонирхолтой баримт №73

"ТАЙГЫН ТЭТГЭМЖ"

Хэрэв та тайгад амьдардаг буюу цаатан иргэн бол сар бүр төрөөс тэтгэмж авна.
• Насанд хүрсэн иргэнд: Хангайн бүсийн хүн амын амьжиргааны доод түвшинтэй 100% тэнцэх хэмжээгээр сар бүр олгоно.
• 18 хүртэлх насны хүүхдэд: Тухайн амьжиргааны доод түвшний 50 хувьтай тэнцэх хэмжээгээр сар бүр олгоно
• Тайгад цаа буга маллан амьдарч байгаа, өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй хөдөлмөрийн насны цаатан иргэдийн төлбөл зохих НДШ-ийг төрөөс (улсын төсвөөс) 100% хариуцан төлдөг.

✅ Ингэснээр цаатан иргэд тэтгэмжтэй болсноос хойш цаа бугыг хүнсэндээ хэрэглэх явдал эрс буурсан тул цааны тоо толгой тогтмол өссөөр байна. Тус хөтөлбөр цаа бугын аж ахуйг сэргээхэд ихээхэн ач холбогдолтой ажээ.

Энэ нь “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах” хөтөлбөр, айгад амьдардаг цаатан иргэнд тэтгэмж олгох журам”-ын дагуу хэрэгждэг байна.

 : 😵‍💫😤Хөл толгой нь олдохгүй олон бичиг цаас, төлбөр нэхэмжлэл, баримт гүйлгээн дундаа бухимдаж яваан биш биз...📍 Та ба...
09/10/2026

: 😵‍💫😤Хөл толгой нь олдохгүй олон бичиг цаас, төлбөр нэхэмжлэл, баримт гүйлгээн дундаа бухимдаж яваан биш биз...

📍 Та байнгын орон тооны нягтлан бодогч, санхүүгийн алба ажиллуулах шаардлагагүй
📍 Бид танд мэргэшсэн нягтлан бодогч түүний чиг үүргийг гүйцэтгэх НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН аутсорсинг үйлчилгээг санал болгож байна.

☎️ Лавлах утас:70113009, 99045214

Xандивын зардлыг татвараас хасаж хөнгөлнө.⚖ ААНОАТ-ын тухай хуулийн 22.9.6 -д зааснаар:“Спортын барилга байгууламж барьж...
07/10/2026

Xандивын зардлыг татвараас хасаж хөнгөлнө.

⚖ ААНОАТ-ын тухай хуулийн 22.9.6 -д зааснаар:
“Спортын барилга байгууламж барьж байгуулах, ашиглах, олимпын төрлийн тэмцээн зохион байгуулах, Монголын үндэсний олимпын хороо, Монголын үндэсний паралимпын хорооны бүртгэлтэй олимпын төрлийн спортын холбоо, түүнд бүртгэлтэй баг, мэргэжлийн тамирчин, дасгалжуулагчид олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татвараас хасаж хөнгөлнө" гэж заасан байдаг.

✅2026.06.26 өдрийн хуулиар “олимпын төрлийн спортын холбоо” гэснийг “олимп, тивийн наадмын төрлийн спортын холбоо” болгож өөрчлөлт оруулсан. Ингэснээр татварын хөнгөлөлтөд хамаарах санхүүгийн дэмжлэгийн хүрээ өргөжнө. Өмнө нь зөвхөн олимпын төрлийн спортын холбоодод хамаарч байсан бол 2027.01.01-ээс тивийн наадмын төрлийн спортын холбоод мөн хамрагдах эрх зүйн үндэслэлтэй болсон.

🧮Санхүү, татвар, нбб-ээ бидэнд даатга.
☎️ Дэлгэрэнгүй мэдээллийг: 77113009, 99045214

Санхүүгийн 4-р улирал эхэллээСайн уу 10-р сар минь  🍂🍁🍂
01/10/2026

Санхүүгийн 4-р улирал эхэллээ
Сайн уу 10-р сар минь 🍂🍁🍂

СОНИРХОЛТОЙ ТАТВАР цуврал: №72⚖ Италийн Конельяно хотод дэлгүүрийн хаяг, самбар нь нийтийн эзэмшлийн явган хүний ​​зам д...
30/09/2026

СОНИРХОЛТОЙ ТАТВАР цуврал: №72

⚖ Италийн Конельяно хотод дэлгүүрийн хаяг, самбар нь нийтийн эзэмшлийн явган хүний ​​зам дээр #сүүдэр тусгаж байвал бизнес эрхлэгчид жилд ойролцоогоор 100 еврогийн татвар төлдөг.

✅ Венето мужийн Конельяно хотын захиргаа нь 1993 онд батлагдсан "Нийтийн эзэмшлийн талбайн ашиглалтын тухай хууль"-д үндэслэн, дэлгүүрийн хаягнаас нийтийн эзэмшлийн талбай дээр тусах сүүдэрт татвар ногдуулах журмыг чанд мөрдүүлж эхэлжээ.

✅ Дундаж хэмжээтэй дэлгүүрийн хувьд уг хураамж жилд ойролцоогоор 100 евро болдог бөгөөд үүнийг үүсгэж буй сүүдрийн талбайг нэг метр квадрат тутамд 8.40 еврогоор тооцдог байна.

✅ Хотын захиргаа энэхүү журмыг нийтийн эзэмшлийн газрын ашиглалтыг зохицуулах, хот төлөвлөлтийн дүрмийг хэрэгжүүлэх, мөн явган хүний ​​зам дээрх агаарын орон зайг эзэлж буй байгууламжаас орон нутгийн төсөвт орлого бүрдүүлэх зорилгоор ашигладаг гэнэ.

🧮Санхүү, татвар, нбб-ээ бидэнд даатга
☎️ Дэлгэрэнгүйг: 77113009, 99045214

⚖ НӨАТ төлөх хугацааг 1-2 сараар хойшлуулах боломжтой боллоо.НӨАТ-ын тухай хуульд зааснаар:✅ 1 сар: Татварын ерөнхий хуу...
28/09/2026

⚖ НӨАТ төлөх хугацааг 1-2 сараар хойшлуулах боломжтой боллоо.

НӨАТ-ын тухай хуульд зааснаар:
✅ 1 сар: Татварын ерөнхий хуулийн 6.1.51-д заасан хууль даган мөрдөлтийн түвшин "сайн" буюу түүнээс дээш үнэлгээтэй албан татвар суутган төлөгч хүсэлт гаргасан тохиолдолд албан татвар төлөх хугацааг нэг сар хүртэл хугацаагаар хойшлуулна.

✅ 2 сар: Албан татвар суутган төлөгч дахин хүсэлт гаргасан тохиолдолд албан татвар төлөх хугацааг хоёр сар хүртэл хугацаагаар, сар бүр тэнцүү хэмжээгээр төлөх нөхцөлтэйгөөр хойшлуулна.

Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail/11227

🧮Санхүү, татвар, нбб-ээ бидэнд даатга.
☎️ Дэлгэрэнгүй мэдээллийг: 77113009, 99045214

Аудит үйлчилгээ, аудит баталгаажуулах хүсэлтэй ААН байгууллага та бүхэн минь цагийг тулгалгүй эртхэн холбогдоод, одооноо...
25/09/2026

Аудит үйлчилгээ, аудит баталгаажуулах хүсэлтэй ААН байгууллага та бүхэн минь цагийг тулгалгүй эртхэн холбогдоод, одооноос заавар зөвлөгөө аваад яваарай. Цагийг нь тулгаад үйлчлүүлэгчийн тоо гүйцчихдэг шүү

СОДОН БҮРТГЭЛ АУДИТ: Аудит баталгаажуулах үйлчилгээг 4 дэх жилдээ амжилттай үзүүлж байна.

☎️ Дэлгэрэнгүй мэдээллийг: 77113009, 99045214

23/09/2026

БНҮҮС төлсөн төлбөрийг - Татвараас хасагдах зардалаар бүртгэнэ

НӨАТ-н тухай хуульд 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар оруулсан зарим нэг чухал заалтуудаас: ✅ НӨАТ суутган т...
21/09/2026

НӨАТ-н тухай хуульд 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар оруулсан зарим нэг чухал заалтуудаас:

✅ НӨАТ суутган төлөгч болох босго 400сая₮ болж нэмэгдэнэ.
✅ 400сая ₮ -с доош борлуулалтын орлоготой бол НӨАТ-с чөлөөлнө.
✅ Сайн дураар бүртгүүлэх хувь хэмжээ 2,5% болж өөрчлөгдөнө. Гэхдээ суутган төлөгч болох босго дүн 400сая₮ болсноор бодит хэмжээ 10сая ₮ хэвээр байна.
✅ Татвараа 1-2 сараар хойшулуулах боломжтой болно. Үүний тулд хууль даган мөрдөлтийн түвшин "сайн" буюу түүнээс дээш үнэлгээтэй байх ёстой.

Дэлгэрэнгүйг:https://legalinfo.mn/mn/detail/11227

Манай найзууд мэднэ дээ 😜😎
19/09/2026

Манай найзууд мэднэ дээ 😜😎

Address

Баянгол дүүрэг, 3-хороо, Замчдын гудамж, 214В/64
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97677113009

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Гоц шийдэл ТМЗ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share