ЛидерФинанс ТМЗ

Call Directions Website Contact the business

ЛидерФинанс ТМЗ ЛИДЕР ФИНАНС ТМЗ
Татварын зөвлөх үйлчилгээ ЛИДЕР ФИНАНС ТМЗ
Санхүү, татварын зөвлөх үйлчилгээ

📢 Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтүүдНийгмийн даатгалынн ерөнхий хуулийн ...
16/09/2026

📢 Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтүүд

Нийгмийн даатгалынн ерөнхий хуулийн тэтгэврийн тогтолцоо, тэтгэвэр тогтоолгох нас, тэтгэврийн хувь хэмжээ болон тэтгэвэр бодох коэффициенттой холбоотой өөрчлөлтүүдийг товчхон хүргэж байна.

Эдгээр өөрчлөлт нь тэтгэвэр тогтоолгох иргэд болон ажил олгогч, нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдөд хамаарах тул мэдээллээ урьдчилан авч, холбогдох тооцооллоо хийх нь зүйтэй.

Татварын ерөнхий хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаарТатварын ерөнхий хуульд 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нэмэ...
07/09/2026

Татварын ерөнхий хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар

Татварын ерөнхий хуульд 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд холбогдох зүйл, заалтуудын хэрэгжих хугацаа харилцан адилгүй байна.

📌 Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь заалтын өөрчлөлт нь 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хэрэгжиж байна.

📌 Харин бусад зүйл, заалтад орсон нэмэлт, өөрчлөлтүүд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Иймд аж ахуйн нэгж, байгууллага, татвар төлөгч та бүхэн дээрх өөрчлөлтүүдтэй урьдчилан танилцаж, 2027 оноос хэрэгжиж эхлэх зохицуулалтыг үйл ажиллагаа, бүртгэл, тайлагнал болон татварын тооцоололдоо тусган бэлтгэлээ хангах нь зүйтэй.

📄 Та бүхэнд хуульд орсон нэмэлт, өөрчлөлтүүдийг зүйл, заалт тус бүрээр нь хүргэж байна.

📢 ААНОАТ-ын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт2027 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөх ААНОАТ-ын хуулийн нэ...
03/09/2026

📢 ААНОАТ-ын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт

2027 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөх ААНОАТ-ын хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр татварын тайлан гаргах хугацаа болон татварын хувь хэмжээнд өөрчлөлт орж байна.


#ААНОАТ

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд 2024 оны 08 дугаар сарын 30-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж тус хуу...
11/03/2026

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд 2024 оны 08 дугаар сарын 30-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж тус хуулийн Албан татварын хөнгөлөлтийн 22 дугаар зүйлд 22.9-22.13 дахь хэсгийг нэмсэн бөгөөд 2035.01.01-ний өдөр хүртэл дагаж мөрдөхөөр заасан. Тус татварын хөнгөлөлтийг эдлэхтэй холбоотой татварын албаны зөвлөмж, холбогдох яамдын сайдын тушаалаар баталсан журмуудтай танилцаарай.
📌Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9 дэх хэсгийг хэрэгжүүлэх "ЗӨВЛӨМЖ"
https://mta.gov.mn/.../tv84...//68e76c69dbe52d01256be7fe.pdf
Журмуудыг дээрх зөвлөмжид орсон дарааллаар:
📍Зам, тээврийн сайдын 2024.12.16-ны өдрийн А/272 тоот тушаал “Шаардлага батлах тухай”
https://legalinfo.mn/mn/detail?lawId=17355301146431
📍 Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2024.12.12-ны өдрийн А/67 тоот тушаал “Шаардлага батлах тухай”
https://legalinfo.mn/mn/claw/17355301436111/1736126148476593
📍 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025.02.24-ний өдрийн А/93 тоот тушаал “Үйл ажиллагаанд тавигдах шаардлага батлах тухай”
https://legalinfo.mn/mn/detail?lawId=17356516010621
📍 Монгол Улсын Шадар сайдын 2025.02.05-ны өдрийн 18 тоот тушаал “Шаардлага батлах тухай”
https://legalinfo.mn/mn/detail?lawId=17430998057112
📍 Эрүүл мэндийн сайдын 2025.05.07-ны өдрийн А/189 тоот тушаал “Нийтлэг шаардлага шинэчлэн батлах тухай”
https://legalinfo.mn/mn/claw/17431391595232/1747977233079331
📍 Боловсролын сайдын 2025.05.02-ны өдрийн А/189 тоот тушаал “Шаардлага батлах тухай”
https://legalinfo.mn/mn/detail?lawId=17431345223362
📍 Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025.05.07-ны өдрийн А/175 тоот тушаал “Шаардлага батлах тухай”
https://legalinfo.mn/mn/detail?lawId=17431391292472
📍Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2025.05.12-ны өдрийн 105 тоот тушаал “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага батлах тухай”
https://legalinfo.mn/mn/claw/17431621377772/1749462613299296
📍 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын 2025.05.09-ний өдрийн А/79 тоот тушаал “Хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага стандарт, батлах тухай”
https://legalinfo.mn/mn/claw/17431391477802/1747976683293511
📍Эдийн засаг хөгжлийн сайдын 2024.06.13-ны өдрийн А/76 тоот тушаал “Шаардлага батлах тухай”
📍 Эрчим хүчний сайдын 2025.05.07-ны өдрийн А/253 тоот тушаал “Нийтлэг шаардлага шинэчлэн батлах тухай”
https://legalinfo.mn/mn/claw/17433434508542/1760433128362081

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем - Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем

Учран золгож буй морин жилдээ өвгөд буурлууд нь энх амгалан, өөдөсхөн үрс нь эрүүл саруул, өөдлөх амьдрал нь түвшин жарг...
17/02/2026

Учран золгож буй морин жилдээ өвгөд буурлууд нь энх амгалан, өөдөсхөн үрс нь эрүүл саруул, өөдлөх амьдрал нь түвшин жаргалтай байхын өлзий төгс ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

ЛИДЕРФИНАНС ТМЗ ХХК-ны ЗАХИРАЛ, ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХИЙН НИЙГЭМЛЭГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА БӨГӨӨД ЕРӨНХИЙЛӨГЧ, ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ХУУЛЬЧ, ХУУЛЬЧ, ӨМГӨӨЛӨГЧ, ДОКТОР Ү.ГАЛМАНДАХ

Учран золгож буй морин жилдээ өвгөд буурлууд нь энх амгалан, өөдөсхөн үрс нь эрүүл саруул, өөдлөх амьдрал нь түвшин жаргалтай байхын өлзий төгс ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХИЙН НИЙГЭМЛЭГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА БӨГӨӨД ЕРӨНХИЙЛӨГЧ, ТМЗ, ХУУЛЬЧ, ӨМГӨӨЛӨГЧ, ДОКТОР Ү.ГАЛМАНДАХ

19/09/2025

Татварын маргааны кейс сургалт зохион байгуулагдлаа. Сургалтыг Лидерфинанс ТМЗ ХХК-ны захирал, ТМЗН-ийн удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд дэд ерөнхийлөгч, ТМЗ, МНБ, татварын шинжээч, хуульч, доктор Галмандах Үрлээ удирдан явууллаа

* IBAN дугаар хэрхэн олох вэ?Та https://www.tdbm.mn/mn/iban-lavlagaa сайт руу ороод банкаа сонгоод, дансны дугаар оруулм...
04/07/2025

* IBAN дугаар хэрхэн олох вэ?

Та https://www.tdbm.mn/mn/iban-lavlagaa сайт руу ороод банкаа сонгоод, дансны дугаар оруулмагц хажуугийн хэсэгт хүлээн авагчийн IBAN дугаар гарч ирнэ.

Татварын эрсдэлгүй, тунгалаг санхүүгийн орчинг танай байгууллагад бий болгоно.
Лидерфинанс ТМЗ*

Хувь хүний регистрийн дугаарыг ашиглан ТТД /Татвар төлөгчийн дугаар/-ыг хэрхэн олох вэ?Арга 1: https://etax.mta.mn/ сайт...
02/07/2025

Хувь хүний регистрийн дугаарыг ашиглан ТТД /Татвар төлөгчийн дугаар/-ыг хэрхэн олох вэ?

Арга 1: https://etax.mta.mn/ сайтаар ороод Татвар төлөгчийн бүртгэл шалгах хэсэгт дарж, хувь хүний регистрийн дугаарыг оруулахад Татвар Төлөгчийн дугаар гарч ирнэ.

Арга 2: https://developer.itc.gov.mn/docs/ebarimt-api/fmm0i9s4dq2t9-tatvar-t-l-gchijn-dugaar-lavlah-tin-civil-id
Энэ линкээр ороод зүүн хэсэгт байрлах татвар төлөгчийн дугаар лавлах хэсэгт дарж, улаанаар тодруулсан regNo хэсэгт хувь хүний регистрийн дугаарыг оруулаад Send API request дээр дарахад тухайн хүний Татвар төлөгчийн дугаар гарч ирнэ.

Татварын эрсдэлгүй, тунгалаг санхүүгийн орчинг танай байгууллагад бий болгоно.
Лидерфинанс ТМЗ ХХК

“Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний цахим шилжилт” сэдэвт “Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн чуулган 2025" амжилттай ү...
27/06/2025

“Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний цахим шилжилт” сэдэвт “Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн чуулган 2025" амжилттай үргэлжилж байна.
Уг чуулганд Лидерфинанс ТМЗ ХХК-ны захирал, Татварын Мэргэшсэн Зөвлөх нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Ү.Галмандах 1-р панелийн модератороор ажиллаж, Лидерфинанс ТМЗ ХХК-ны татварын мэргэшсэн зөвлөхүүд оролцож байна.

Address

Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, их тойруугийн 53-р байр "Computer Mall" 12 давхар, 1203 тоот
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97670009898

Alerts

Be the first to know and let us send you an email when ЛидерФинанс ТМЗ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ЛидерФинанс ТМЗ:

Shortcuts

Share