Монголын Ипотекийн Корпораци

Call Directions Website Contact the business

Монголын Ипотекийн Корпораци Хөрөнгөөр баталгаажсан бонд гаргах, Хөрөнгө итгэмжлэн удирдах болон Хэлцэл эрхлэн гүйцэтгэх үйлчилгээ

ТоС-ийн цуврал контентийн хүрээнд бид энэ удаад "Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт" сэдвийг онцоллоо 🌱 #мик  #ТогтвортойХөг...
01/10/2026

ТоС-ийн цуврал контентийн хүрээнд бид энэ удаад "Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт" сэдвийг онцоллоо 🌱

#мик #ТогтвортойХөгжил

Амьдралын үнэт сургааль, арвин их туршлагаараа бидний зам мөрийг гэрэлтүүлж яваа эрхэм ахмад Та бүхэндээ Ахмадын баярын ...
30/09/2026

Амьдралын үнэт сургааль, арвин их туршлагаараа бидний зам мөрийг гэрэлтүүлж яваа эрхэм ахмад Та бүхэндээ Ахмадын баярын мэнд хүргэе.🎉

#мик

28/09/2026

📢 ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗАРЛАЛАА

“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийн 20 жилийн ойн нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг зарлаж байна.

Тус уралдааныг МУИС болон СЭЗИС-тай хамтран зохион байгуулах бөгөөд тус сургуулийн бакалаврын түвшний III, IV курсийн оюутнуудыг оролцохыг урьж байна.

📌 Судалгааны сэдэв:
• Залуу үе ба ипотекийн ирээдүй
• Ногоон ипотекийн зээл: Тогтвортой хөгжил ба ирээдүйн хот байгуулалт
• Санхүүгийн хүртээмж ба хиймэл оюунд суурилсан зээлийн үнэлгээ

Оролцогчид ганцаарчлан эсхүл хоёроос илүүгүй гишүүнтэй багаар оролцох боломжтой.

📅 Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа:
2026 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 17:00 цаг хүртэл

📩 Цахим шуудан: [email protected]
🏆 Шагнал: 🥇🥈🥉Батламж, мөнгөн шагнал

Эрдэм шинжилгээний бүтээлээр шинэ санаа дэвшүүлж, ипотекийн зах зээлийн ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулаарай.

Дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.mik.mn/mn/m299/news1654

#МИК20жил #ОюутныУралдаан #ЭрдэмШинжилгээ #ИпотекийнИрээдүй

МИК нь “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын хүрээнд олгосон орон сууцны зээлийг Банкнаас худалдан авч, хөрөнгөөр...
24/09/2026

МИК нь “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын хүрээнд олгосон орон сууцны зээлийг Банкнаас худалдан авч, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааг гүйцэтгэдэг.

#мик #мик #Ипотек

Ипотекийн зээл МИК-рүү шилжсэн эсэхээ хэрхэн шалгах вэ?👈Та www.mik.mn сайтын Иргэд олон нийт цэсний Ипотекийн зээлийн мэ...
22/09/2026

Ипотекийн зээл МИК-рүү шилжсэн эсэхээ хэрхэн шалгах вэ?👈
Та www.mik.mn сайтын Иргэд олон нийт цэсний Ипотекийн зээлийн мэдээлэл авах хэсэг рүү ДАН системээр нэвтэрч:
✅1. Таны зээл МИК-д худалдагдсан эсэх
✅2. МИК-д худалдагдсан зээлийн барьцаа хөрөнгө, өмчлөгч, зээлдэгч, төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулахаар хүсэлт гаргасан тохиолдолд явцын мэдээллийг харах
✅3. Зээлээс хэсэгчлэн болон бүрэн төлөлт хийж нэмэлт барьцаа болон үндсэн барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх тохиолдолд явцын мэдээллийг харах боломжтой.
#мик #ипотек #зээлийнмэдээлэл

Байрны гэрчилгээ нь банкинд хадгалагддаг. Иймд зээлээ хаасны дараа зээл авсан банкны салбараа хандаж, байрны гэрчилгээ, ...
20/09/2026

Байрны гэрчилгээ нь банкинд хадгалагддаг. Иймд зээлээ хаасны дараа зээл авсан банкны салбараа хандаж, байрны гэрчилгээ, барьцаалбараа хүлээн авч, Улсын бүртгэлийн мэдүүлгийг бөглөнө. Байрны гэрчилгээний хаяг дахь харъяа Улсын бүртгэлийн хэлтэст хандаж барьцаанаас чөлөөлүүлэх бүртгэл хийлгэх хэрэгтэй. Банкнаас таны бичиг баримтыг МИК-д ирүүлснээр МИК барьцаанаас чөлөөлөх хүсэлтийг Улсын бүртгэлд илгээдэг.

#мик

ТоС-ийн цуврал контентийн хүрээнд бид энэ удаад хүлэмжийн хий сэдвийг онцоллоо."Хүлэмжийн хий гэж юу вэ?"🌱🌱Ихэнх цацраг ...
17/09/2026

ТоС-ийн цуврал контентийн хүрээнд бид энэ удаад хүлэмжийн хий сэдвийг онцоллоо.
"Хүлэмжийн хий гэж юу вэ?"🌱

🌱Ихэнх цацраг нь дэлхийн гадаргууд шингэж, түүнийг дулаацуулдаг хүлэмжийн хий үүнийг зохицуулдаг. Нарны цацраг нь агаар мандлаар дамждаг.

🌱Нийт ялгаруулж буй хийн дийлэнх хувийг нүүрстөрөгчийн давхар исэл, болон метан хий эзэлж байна.

🌱Хэт улаан туяаны цацрагийн зарим хэсэг нь агаар мандлаар дамжиж богино долгионт цацрагийг дотогш хэвийн нэвтрүүлэх боловч дэлхийн гадаргаас цацарч буй урт долгионт цацрагийг өөртөө шингээж, улмаар агаар мандлын доод давхаргын температур нэмэгдэхэд хүргэх үзэгдэл юм.

🔍Хүний буруутай үйл ажиллагааны улмаас хүлэмжийн хийн агаарт байвал зохих хэмжээ алдагдаж, улам бүр нэмэгдсээр байгаа нь манай гаригийн температурыг нэмэгдүүлж, улмаар уур амьсгалын өөрчлөлтийг үүсгэж байна.

🔍Нийт ялгаруулж буй хийн дийлэнх хувийг нүүрстөрөгчийн давхар исэл, болон
метан хий эзэлж байна.

#мик #ТоС #тогтвортойхөгжил

“Ипотекийн зээл авах гэж байгаа иргэн даатгалд хэзээ хамрагдах вэ?”Монголбанкны “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн жур...
15/09/2026

“Ипотекийн зээл авах гэж байгаа иргэн даатгалд хэзээ хамрагдах вэ?”

Монголбанкны “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д зааснаар ипотекийн зээлд хамрагдах иргэн зээл авах үед болон тухайн ипотекийн зээлийг төлж дуусах хугацаа хүртэл даатгалд хамрагдах ёстой.

Та ипотекийн зээлээ банкнаас авч, зээлийн гэрээгээ банктай байгуулах үед тухайн банк даатгал зуучлалын чиг үүргийн хүрээнд танд даатгалын компаниудыг санал болгож, даатгалын гэрээг байгуулж байна.

“Ипотекийн зээлтэй иргэн заавал даатгалд хамрагдах шаардлагатай юу?”

Мөн Монголбанкны “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д зааснаар ипотекийн зээлд хамрагдах иргэн зээл авах үед болон тухайн ипотекийн зээлийг төлж дуусах хугацаа хүртэл даатгалд хамрагдах ёстой. Үүнд: тухайн худалдан авч буй орон сууцыг “барьцаа хөрөнгийн даатгалд”, үндсэн болон хамтран зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийг “гэнэтийн ослын даатгалд” хамруулна.

#мик #ипотек #даатгал

Барьцаа хөрөнгөд зээлдүүлэгчээс тавих ерөнхий шаардлагуудтай доорхи линкээр орж танилцана уу.Дэлгэрэнгүйг:https://www.mo...
13/09/2026

Барьцаа хөрөнгөд зээлдүүлэгчээс тавих ерөнхий шаардлагуудтай доорхи линкээр орж танилцана уу.

Дэлгэрэнгүйг:
https://www.mongolbank.mn/mn/r/3134

#Ипотек

Монгол банкны "Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам"-д зааснаар: 8.1. Зээл хүсэгч нь дараахь шаардлагыг хангасан байн...
10/09/2026

Монгол банкны "Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам"-д зааснаар:

8.1. Зээл хүсэгч нь дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:
8.1.1. Монгол улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх;
8.1.2. Өрхийн орлого нь зээлийн сар бүрийн эргэн төлөлтийг төлөх чадвартай байх;
8.1.3. Зээл хүсэгчээс худалдан авч буй хөрөнгийн үнэлгээний 30-аас доошгүй хувийн
урьдчилгааг заавал төлсөн байх;.
8.1.4. Хөрөнгө оруулалтын ипотекийн зээлийн хувьд хөрөнгийн 50-иас доошгүй хувийн
урьдчилгаа төлсөн байх;
8.1.5. Зээлийн барьцаа хөрөнгө нь үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн,
давхар бүртгэгдээгүй байх буюу эд хөрөнгө өмчлөх болон эд хөрөнгийн бусад
эрхийн талаар гуравдагч этгээдэд шаардах эрх үүсээгүй байх;
8.1.6. Зээлийн түүхтэй тохиолдолд хугацаа хэтэрсэн өр зээлгүй байх.

Дэлгэрэнгүйг: https://www.mongolbank.mn/mn/r/3134

#мик #Ипотек

Address

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Д. Сүхбаатарын талбай гудамж 11, Ш/х/215
Ulaanbaatar
15160

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 08:30 - 17:30

Telephone

+97694018267

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Ипотекийн Корпораци posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Монголын Ипотекийн Корпораци:

Shortcuts

Share