Сонор санхүү /Татвар, Санхүүгийн мэргэшсэн хамт олон/

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Сонор санхүү /Татвар, Санхүүгийн мэргэшсэн хамт олон/
Directions

Сонор санхүү /Татвар, Санхүүгийн мэргэшсэн хамт олон/ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Сонор санхүү /Татвар, Санхүүгийн мэргэшсэн хамт олон/, Accountant, Чингэлтэй дүүрэг, Ulaanbaatar.

НӨАТ-ын хуулийн төсөлд орох өөрчлөлтүүд
08/06/2025

НӨАТ-ын хуулийн төсөлд орох өөрчлөлтүүд

НӨАТ-ын хуулийн төсөлд туссан Онцлох өөрчлөлтүүд

06/03/2025

Зээлийн төлбөрийг тооцох болон хүү бага төлөх заавар

30/01/2025

Шинэ татвар төлөгчийн


1. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ААН-ийн гэрчилгээгээ аваад, захиралын эрхээр etax.mta.mn сайтад нэвтрэн хуулийн этгээдийн бүртгэлээ батлгаажуулсанаар цахимаар татварын үйлчилгээ авах боломжтой болно.

2. Та татварын тайлангаа илгээхэд ТООН ГАРЫН ҮСЭГ хэрэгтэй. Үүнийг цахим татварын системээрээ дамжуулан хүсэлт гаргаад өөрийн бүртгэлтэй э майл хаягаараа хүлээн авч болно. Мөн татварын албанд очихдоо флашиндаа хийгээд авч болно.

3. Та шинэ татвар төлөгчөөр бүртгэгдсэнээр БИЧИЛ ангиллын буюу жилийн борлуулалтын орлого 50 сая төгрөгөөс доош орлоготой ангилалд хамаарагдана. Бичил ангиллын татвар төлөгч нарт нэг давуу тал байдаг нь ХЯЛБАРШУУЛСАН горим сонгож, жилдээ нэг удаа тайлан гаргаж, нэг хувийн татвар төлөх юм.

4. Та цахим татварын системээс гадна ebarimt.mn сайтад нэвтэрч борлуулалтын орлогоо тухай бүрд нь шивэх ёстой.

5. Шинэ аж ахуйн нэгжүүд ААНОАТ буюу орлогын албан татварын тайланг TT-02 маягтаар, цалин хөлсний тайланг ТТ-11 гэсэн маягтаар илгээх ёстой. ААНОАТ-ыг хагас жил буюу долдугаар сарын 20-ны дотор, жилийн эцсээр буюу дараа оныхоо 2.10-ны дотор илгээнэ. Харин ТТ-11 тайланг улирал тутам илгээхийг анхаараарай.

6. Татварын тайлан биш ч дахиад нэг анхааруулах зүйл нь EBALANCE системд санхүүгийн тайлангаа нэг удаа илгээх ёстой байдаг. Та ганцхан татварын тайлангаа илгээчхээд үүнийгээ мартав аа.

7. Та орж ирсэн орлого бүрээсээ 10 хувиар татвар төлөөд байхгүй. Зарим сард бүүр та хасах үлдэгдэлтэй буюу алдагдалтай ч тайланг илгээж болно. Тиймээс та үйл ажиллагаа явуулахад гарч байгаа ЗАРДЛАА маш сайн баримтжуулаарай. Хамгийн супер баталгаа бол ТӨЛБӨРИЙН БАРИМТ юм. Тиймээс та аль болох НӨАТ суутган төлөгч болон баримтаа өгдөг ААН, хувь хүнээр үйлчлүүлж, хамтран ажиллаарай.

8. Таны орлого 10 сая төгрөг хүрсэн тохиолдолд та НӨАТ төлөгч болох хүсэлт гаргаж болно. Хариуцлагатай бизнесүүд НӨАТ суутган төлөгч нартай харилцах сонирхолтой байдаг учраас таныг 50 саядаа хүрээгүй байхад НӨАТ суутган төлөгч болохыг шаардаад байж магад.

9. Хэрвээ таны орлого 50 сая төгрөгт хүрвэл та НӨАТ суутган төлөгч болж, сар бүрийн дараа сарын 10 –ны дотор тайлангаа илгээнэ. Энэ тайлан ёстой амархан та орлогоо бүртгээд байхад л хангалттай. Тайлан илгээхдээ ганцхан ШИНЭЧЛЭХ товч дараад л илгээгддэг.

10. Таны илгээсэн тайлангийн дагуу НЭХЭМЖЛЭХ цэсэд төлөх татварын жагсаалт үүсдэг. Та татвараа нэхэмжлэлийн дагуу зөрүүгүй, цахимаар төлөх боломжтой. Одоогийн байдлаар татварын орлогын 99% нь цахим гүйлгээгээр орж ирдэг. Мөн таны хөрөнгийн татвар, шаардлагатай төлбөр хураамжуудын нэхэмжлэл автоматаар үүсэн танд очно.

Энэ жил ч хоршоо их байгууллагдсан даа  Хоршооны Нягтлан бодох бүртгэлийн журам. Бүртгэлийн журмаа сайн уншаарай☺️
29/01/2025

Энэ жил ч хоршоо их байгууллагдсан даа

Хоршооны Нягтлан бодох бүртгэлийн журам.

Бүртгэлийн журмаа сайн уншаарай☺️

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем - Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем

21/01/2025

Монгол улсын Мэргэшсэн нягтлан бодогч болохын тулд 9 шалгалтыг давна.
За тэгээд хугацаагүй эрхтэй болох гэж бас олон жил суралцана.
Тэгээд цаашаа олон2 давааг давдаг даа😴

Аудит хийлгэх шалгуур өөрчлөгдснийг мэдсэн үү? Хөрөнгийн шалгуур алга болж борлуулалтын орлогын шалгуур өссөн байна.Санг...
21/01/2025

Аудит хийлгэх шалгуур өөрчлөгдснийг мэдсэн үү?
Хөрөнгийн шалгуур алга болж борлуулалтын орлогын шалгуур өссөн байна.
Сангийн сайдын 2024 оны 245-р тушаал

Address

Чингэлтэй дүүрэг
Ulaanbaatar
THEREISNO

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сонор санхүү /Татвар, Санхүүгийн мэргэшсэн хамт олон/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category