14/09/2026
Өчигдөр буюу 9 дүгээр сарын 13-нд Монгол улсын Татварын Мэргэшсэн Зөвлөхийн нийгэмлэгийн гишүүд Япон улсын Чиба мужид байрлах Чиба худалдааны их сургуульд зочилж, мэргэжлийн хэлэлцүүлэгт оролцлоо. Энэ удаагийн хэлэлцүүлэг, туршлага солилцох томилолтод Жи Эс Эккаунт ТМЗ ХХК-ийг төлөөлөн, Үйл ажиллагаа хариуцсан захирал Ж.Бадамгарав оролцож байгаа юм.
Хэлэлцүүлгийн үеэр татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээний салбарт хиймэл оюун ухааныг ашиглах боломж, түүнчлэн Монгол, Япон Улсын жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн тайлагналын үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр санал, туршлага солилцов.
Мөн Чиба худалдааны их сургуулийн төгсөгч, Япон улсын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн төгсөгчдийн холбооноос оюутан, залуучуудад мэдлэг, туршлага олгох, мэргэжлийн хөгжлийг нь дэмжих зорилгоор олон төрлийн арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг талаар танилцууллаа. Зөвлөх Бадамгаравтаа гадаад томилолтоор олж авсан мэдлэг, туршлагаа хуваалцан, илүү ихийг бүтээх ажлын амжилтыг хүсье!
#сайнтуршлага #хэлэлцүүлэг #татварынмэргэшсэнзөвлөх #Татвар #Санхүү