01/10/2024
Ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан уйгагүй хөдөлмөрлөж, шаргуу зүтгэсэн буянт буурлууд, ахмадууд та бүхэндээ Олон Улсын Ахмадын баярын өдрийн халуун мэндийг хүргэе.
02/09/2024
Та бүхэндээ шинэ долоо хоногийн мэндийг хүргэе. Төрсөн өдрийн мэнд хүргэж, баярыг минь хуваалцсан та бүхэндээ бүгдэд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.
02/01/2023
2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн доод хэмжээг 550,000 төгрөг болгосон боловч НДШ-ийн хувь хэвээрээ байна.
21/06/2022
2022 оны 04 сарын 29 өдөр МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ Төрийн ордон, Улаанбаатар хот
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛЭЭ ӨӨРӨӨ ХАРИУЦАН ТӨЛСӨН ЗАРИМ ДААТГУУЛАГЧИЙН ШИМТГЭЛИЙН 50 ХУВИЙГ БУЦААН ОЛГОХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.1,000,000 /нэг сая/ ба түүнээс доош төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос албан журмаар болон сайн дураар даатгуулсан даатгуулагч /Монгол Улсын иргэн/-д өөрийнх нь 2022 оны 5-12 дугаар сард хариуцан төлсөн тэтгэврийн, тэтгэмжийн, ажилгүйдлийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгоно.
2 дугаар зүйл.Даатгуулагчид буцаан олгох нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг улсын төсвөөс сар бүр Нийгмийн даатгалын санд шилжүүлнэ.
3 дугаар зүйл.Энэ хуульд заасан нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгох, бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон журмыг Засгийн газар батална.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
21/06/2022
Төрийн албан хаагчын албан томилолтын зардал Сангийн сайдын 2022 оны 06 сарын 02-ны өдрийн 120 тоот тушаалаар шинэчлэн батлагдсан байна. Үүнд:
Албан томилолтын хоолны зардал: Суманд 24,000 төгрөг, Аймгийн төвд 28,000 төгрөг, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотод 32,000 төгрөг.
Томилолтын байрны зардал Суманд 40,000 төгрөг, Аймгийн төвд 90,000 төгрөг, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотод 110,000 төгрөг тус тус байхаар шинэчлэн зааж өгчээ.
ААНОАТ тухай хуулиар хувийн аж ахуй нэгжийн албан томилолтын зардал нь тус хуулийн 13.2.2-т зааснаар "албан томилолтын зардал нь төрийн албан хаагчдын албан томилолтын зардлыг хоёр дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй байх" гэж заасан байдаг.
Эх сурвалж: Сангийн сайдын тушаал №120, ААНОАТ тухай хуулиас...