Бид та бүхэнд зээлийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэхдээ таатай байна.
2000 онд ББСБ-ын тухай хууль батлагдсан бөгөөд Банк бус санхүүгийн байгууллага (ББСБ) гэж хадгаламжийн бус эх үүсвэрээр зээл олгодог санхүүгийн зуучлалыг хэлнэ гэж тодорхойлсон байдаг.
Бичил санхүүгийн салбар нь орлого багатай иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ирээдүйд бий болох эрсдлээс хамгаалахын тулд тэдний боломж, хэрэгцээнд нийцсэн санхүүгийн төрөл бүрийн үйлчилгээг холбогдох сургалт, зөвлөх үйлчилгээний хамт хүртээмжтэйгээр хүргэдэг. Бичил санхүү нь барьцаа хөрөнгийн дутагдалтай, орлого багатай иргэдэд зээлийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ тэдэнд бичил хадгаламжтай болох, бичил даатгалын үйлчилгээнд хамрагдах, төлбөр тооцооны хэрэгсэл ашиглан гүйлгээ хийх боломжийг олгодог.