03/10/2026
2026.10.04(Ням) өдөр Чонжү хот дахь
SEOWON их сургуулийн спортын талбайд
Сөүл дэх ХААН банк хамтран ажиллаж,
Намрын Фестивалийг зорин ирэх иргэддээ
Дараах мэдээлэл, зөвлөгөөгөө хүргэх болно.
Солонгост ажиллаж байх хугацаандаа Эх орондоо
Өөрийн гэсэн орон сууцтай болох боломж буюу
ХААН банкны Хуримтлал+Орон сууцны зээлийн
Хосолсон бүтээгдэхүүний боломжуудын талаар зөвлөгөө:
✔️ 12сарын хугацаатай хадгаламжаа үүсгэн, сарбүр
Тогтмол дүнгээр хуримтлуулснаар орон сууцны
Зээлийн урьдчилгаагаа бүрдүүлэх боломж
✔️60 хүртэлх сарын 500 сая төгрөг хүртэлх орон
Сууцны зээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл
✔️ХААН банктай хамтран ажиллаж буй Монголын
Тэргүүлэгч барилгын компаниудын орон сууцны
Төслүүдийн талаарх мэдээлэл, зөвлөгөө
Та өөрийн хүчинтэй хугацаа нь дуусаагүй гадаад
Паспорт болон монгол иргэний үнэмлэхтэйгээ ирээрэй!
010 9636 1370 010 3418 9299
🍁 НАМРЫН ФЕСТИВАЛЬ 2026 — ХАМТДАА БҮТЭЭЖ БАЙНА
Намрын фестиваль маань энэ олон байгууллага, хамт олон, хувь хүмүүсийн итгэл, оролцоо, дэмжлэгийн хүчээр бүтэх нь ээ. ❤️
БНСУ-д сурч, ажиллаж, амьдарч буй Монгол залуусаа дуртай зүйлээр нь нэгтгэж, хэрэгтэй мэдээлэл, үйлчилгээ, боломжуудтай нь холбох зорилготой Урлаг • Спорт • Оюуны их наадам маань ийнхүү 3 дахь намартаа та бүхэнтэйгээ уулзахад бэлэн болж байна. 🇲🇳🇰🇷
Бидний санаачилгыг ойлгож, Монгол залуусынхаа төлөө зүрх сэтгэл, оролцоо, дэмжлэгээ зориулан хамтран ажиллаж буй ивээн тэтгэгч, дэмжигч байгууллага, гарын бэлэгүүдээ илгээж буй хүн нэг бүрд чин сэтгэлээсээ БАЯРЛАЛАА. 🙏
🤝 Мөн хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж, бидэнтэй холбогдсон байгууллагууддаа:
Хэвлэлийн материалуудаа эцэслэн үйлдвэрлэлд өгөх гэж байгаа тул оролцох шийдвэрээ яаралтай баталгаажуулж, байгууллагынхаа логог илгээнэ үү. Ингэснээр танай байгууллагын логог фестивалийн албан ёсны хэвлэлийн материалуудад багтаах боломжтой болно.
Хэрэв “Намрын Фестиваль 2026”-тай хамтран ажиллая, Монгол залуусдаа бүтээгдэхүүн, үйлчилгээ, мэдээллээ хүргэе гэж бодож байгаа байгууллага байвал яг одоо бидэнтэй холбогдоорой. 🍁
Залуусыг зүгээр нэг цуглуулахын төлөө биш
залуусдаа хэрэгтэй бүхнийг нэг дор цуглуулахын төлөө. ❤️
📅 2026.10.04
📍 SEOWON UNIVERSITY · ЧОНЖҮ
Нэгдье • Өөрчилье • Бүтээе 🇲🇳✨
#НамрынФестиваль2026 #ИвээнТэтгэгч #ДэмжигчБайгууллага #ГэрээнийЗалуусынНэгдэл #НэгдьеӨөрчильеБүтээе