23/09/2026
ATO & HOME AFFAIRS: ВИЗИЙН МЭДЭЭЛЭЛ ТУЛГАН ШАЛГАХ ХӨТӨЛБӨР:
(DATA MATCHING PROGRAM)
Австралийн Татварын албаны (ATO) Татварын комиссар 2026 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Gazette мэдэгдлийг нийтэлж, Австралийн Дотоод хэргийн яам (Department of Home Affairs)-нд хадгалагдаж буй визийн мэдээллийг ашиглах ATO-гийн мэдээлэл тулган шалгах хөтөлбөрийн талаар албан ёсоор мэдэгдсэн байна.
📌 Чухал: Энэ нь визийн шинэ хууль биш бөгөөд визийн нөхцөл, ажиллах эрх эсвэл виз авах эрхийг автоматаар өөрчлөхгүй.
Харин уг хөтөлбөрийн хүрээнд ATO нь цагаачлалтай холбоотой мэдээллийг авч, татвар болон тэтгэврийн хуримтлалын (superannuation) хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах зорилгоор өөрт нь аль хэдийн байгаа мэдээлэлтэй тулган шалгах боломжтой болно.
🔎 ЯМАР МЭДЭЭЛЛИЙГ ТУЛГАН ШАЛГАЖ БОЛОХ ВЭ?
Цагаачлалтай холбоотой мэдээлэлд дараах зүйлс багтаж болно:
🌟Овог нэр, төрсөн огноо
🌟Оршин суугаа хаяг болон холбоо барих мэдээлэл
🌟Паспорт болон ID
🌟Визийн дэд ангилал (subclass) болон визийн статус
🌟Визийн өргөдөл болон виз олгосонтой холбоотой мэдээлэл
🌟Виз олгосон огноо болон холбогдох цагаачлалын бүртгэл
🌟Олон улсын аялал, хилээр орж гарсан хөдөлгөөний мэдээлэл
🌟Ивээн тэтгэгч (sponsor) болон ажил олгогчийн мэдээлэл
🌟ABN зэрэг ивээн тэтгэгчийг тодорхойлох дугаар, мэдээлэл
🌟Цагаачлалын агент/бүртгэлтэй агентын мэдээлэл
🌟Төрийн байгууллагуудын бүртгэл дэх хувь хүн болон хуулийн этгээдийг таньж тогтооход шаардлагатай бусад мэдээлэл
Яг ямар төрлийн мэдээлэл, ямар хүрээнд хамрагдах нь тухайн мэдээлэл тулган шалгах хөтөлбөр болон Home Affairs-аас ATO-д өгсөн мэдээллээс хамаарна.
👥 ХЭН ХАМРАГДАЖ БОЛОХ ВЭ?
Эдгээр хөтөлбөр нь зөвхөн олон улсын оюутнуудаар хязгаарлагдахгүй.
Хөтөлбөрийн хамрах хүрээнээс шалтгаалан дараах хүмүүс, байгууллагуудын мэдээлэл хамрагдаж болно:
🇦🇺 Түр болон байнгын виз эзэмшигчид🎓 Олон улсын оюутнууд болон төгсөгчид
💼 Ажил олгогчид болон визийн ивээн тэтгэгчид
🏢 Бизнес эрхлэгчид болон ABN эзэмшигчид
🎓 Боловсролын байгууллагууд
🧑💼 Бүртгэлтэй цагаачлалын агентууд болон визийн өргөдөл бэлтгэгчид
✈️ Холбогдох олон улсын аялал, хилээр орж гарсан хөдөлгөөний бүртгэлтэй хүмүүс
💡 ATO ЯАГААД ЭНЭ МЭДЭЭЛЛИЙГ АВАХЫГ ХҮСЭЖ БАЙНА ВЭ?
Үндсэн зорилго нь мэдээллийн болзошгүй зөрүү болон татвар, superannuation-тай холбоотой эрсдэлийг илрүүлэх явдал юм.
Жишээлбэл, ATO дараах асуудлыг шалгах үед цагаачлалын мэдээлэл нь нэмэлт нөхцөл байдлыг тодорхойлоход ашиглагдаж болно:
➡️ Татварын зорилгоор австралийн оршин суугч эсэх
➡️ Ажил эрхлэлт болон орлогын тайлагнал
➡️ ABN болон бизнесийн үйл ажиллагаа
➡️ Ажил олгогч болон Sponsor харилцаа
➡️ Superannuation төлөх үүрэг
➡️ Өөр өөр эх үүсвэрээс тайлагнасан орлого
➡️ Дээрхитэй хамаарах аяллын болон хилээр орж гарсан хөдөлгөөн.
Олон улсын оюутнууд болон түр виз эзэмшигчдийн хувьд цагаачлалын статус буюу визний ангилал болон татварын үүрэг нь тусдаа хоёр тогтолцоо юм.
📌 ВИЗ ЭЗЭМШИГЧИД БОЛОН БИЗНЕСҮҮД ЮУ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Энэхүү өөрчлөлт нь өөрийн бүртгэл, мэдээллээ үнэн зөв бөгөөд хоорондоо таарч байх шаардлага улам чангарч байна.
✅ Татварын тайлангаа зөв гаргаж, хугацаанд нь мэдүүлсэн эсэх
✅ Ажил эрхлэлтийн орлогоо зөв тайлагнасан эсэх
✅ ABN болон бизнесийн мэдээлэл үнэн зөв эсэх
✅ Superannuation-тай холбоотой үүргээ биелүүлсэн эсэх
✅ Ажил олгогч/сдонсорын мэдээлэл зөв эсэх
✅ Нөхцөл байдалд гарсан өөрчлөлтийг холбогдох бүртгэлүүдэд зөв тусгасан эсэхийг шалгах нь зүйтэй.
Гол санаа нь: Энэ нь цагаачлалын шинэ хязгаарлалт биш. Харин төрийн байгууллагуудын мэдээллийн сангуудын хооронд мэдээлэл солилцох, тулган шалгах ажиллагаа нэмэгдэж байгаатай холбоотой юм.
📢 Виз эзэмшдэг, ажилтныг визээр ивээн тэтгэдэг, бизнес эрхэлдэг эсвэл олон улсын оюутнуудтай ажилладаг хүмүүсийн хувьд цагаачлал, хөдөлмөр эрхлэлт болон татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хоорондоо уялдаа холбоотой асуудлууд гэж авч үзэх нь улам чухал болж байна. Гэхдээ эдгээр нь тус тусдаа хууль тогтоомж болон төрийн байгууллагуудаар зохицуулагдсан хэвээр байна.
Disclaimer: Энэхүү нийтлэл нь татвар, хууль зүй эсвэл цагаачлалын мэргэжлийн зөвлөгөө биш болно. 2026 оны 9 дүгээр сарын 21-ний "мэдээлэл тулган шалгах тухай мэдэгдлийн яг ямар хүрээг хамарч байгааг албан ёсоор нийтлэгдсэн доорхи линкээс дэлгэрэнгүй хараарай.
How we notify the public about our visa data-matching program.