Ж.Онон - Санхүү Татвар

Website

Ж.Онон - Санхүү Татвар Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ж.Онон - Санхүү Татвар, Financial Consultant, Баянзүрх дүүрэг 3-р хороо Токиогийн гудамж Оршил төв УБ-13381, Ulaanbaatar.

📊 "Эдийн засаг, шинжлэх ухаанчаар тайлбарлана"
🎓 Плеханов ЭЗ бакалавр
📈 МУИС НББ магистр
🔬 МУЭИС Татварын докторант
💼 25 жил туршлага
🔍 Мэргэшил:
• Мэргэшсэн нябо & Аудитор
• Татварын зөвлөх & Шинжээч
• Шүүх шинжээч & Итгэмжлэгдсэн нябо

22/10/2026

УЛАМЖЛАЛ ба ЭДИЙН ЗАСАГ буюу "Тогтмол ЦАЛИНТАЙ компани дампуурдаг" жамтай! 📉

Дэлхийн том компаниудын үнийн бодлогоо тодорхойлж, тэрбумаар нь ашиг олдог гол "нууц зэвсэг".
Кофены газрын жишээ ашиглан, математикийн уламжлал (Derivatives) ашиглаж хамгийн өндөр ашигтай байх үнийг 30 секундэд харууллаа.
Математик бол зүгээр нэг шалгалт биш, харин бизнесийн ухаан байдаг.
P(x) = -x^2 + 10x - 9
[P] = Ашиг, [x] = Кофены үнэ, мянган төг
P'(x) = -2x + 10
-2x + 10 = 0
2x = 10
(x = 5)
P(5) = -(5)^2 + 10(5) - 9 = -25 + 50 - 9 = 16 (сая төгрөг)

#математик
#эдийнзасаг
#бизнес

22/10/2026

Ж.Онон: Төсөв тэлсэнээр "залхуу" хүмүүсийн тоог улам нэмж паразит маягаар амьдрах хүсэлтэй хүмүүс олширно. Хөдөлмөрийн бүтээмж унаж, ЖДҮ, бичил бизнесүүд дампуурна.
Бидний "тусгаар тогтнол" цаасан дээр л үлдэнэ.
Ж.Дэлгэрсайхан: Халамж олон хэлбэрээр тараагдаж байна. 2008 оноос энэ бүхэн эхэлсэн. Өнөөдөр цалин тэтгэвэр нэмэхгүй гэж хэлж чадах ямар ч нам байхгүй болсон. #Халамж #Төсөв

#ДуусдаггүйЯриа
#25дугаарсувагтелевиз

19/10/2026

Эдийн засаг ба Интеграл
Интеграл бол муруйн доорх талбай буюу эдийн засгийн нийт ашгийг тооцоолох хэрэгсэл юм.
Тэгвэл энэ тэмдэг бизнесүүдэд сая сая төгрөгийн ашиг олоход тусалдаг!
Эдийн засагт бүх зүйл шулуун шугамаар явдаггүй. Бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлт, зардлын өөрчлөлт үргэлж муруй байдаг. Харин интеграл бол энэ муруй шугамын доорх нийт талбайг буюу нийт хуримтлагдсан утгыг олдог шидтэн юм. Компанийн ирээдүйн 20 жилийн нийт орлогыг өнөөдрийн үнэ цэнд шилжүүлж тооцоолоход ч интеграл хэрэг болдог. Математик бол зүгээр нэг тоо биш, бизнесийн ухаан юм.

#ЭдийнЗасаг #Математик #Интеграл #Бизнес #Мэдлэг

15/10/2026

Чингисхааны аав Есүхэй баатрын үхэл: Түүх үү, Нойр булчирхай юу?

Түүхийг сэтгэл хөдлөлөөр биш, шинжлэх ухаанч логикоор харцгаая. Чингис хааны аав Есүхэй баатар татаруудын хортой архинд биш, харин "нойр булчирхайн цочмог үрэвсэл"-ээр өөд болсон гэвэл Итгэх үү? "Монголын нууц товчоо"-ны 67, 68 дугаар зүйлд тэмдэглэснээр Есүхэй баатар татаруудаас ирээд замдаа 3 хоноод, гэртээ хариад "дотор минь муухай оргино" гэж хэлээд хэд хонож өвдсөн байдаг. Прагматик өнцгөөс харвал, хэрэв тэр үнэхээр хурц хор уусан бол замын гурван хоногийг тэсэж, гэртээ ирээд олон хоног хэвтэх ямар ч боломжгүй, шууд хэдхэн цагийн дотор өөд болох байв.
Анагаах ухааны үүднээс архи болон тал нутгийн тослог ихтэй мах хоорондоо холилдохоор нойр булчирхайн сувгийг боож, эрхтэн өөрийгөө хайлуулах хурц үрэвслийг өдөөдөг бөгөөд үхжилтийн энэ хугацаа нь 3-7 хоног үргэлжилдэг нь түүхэн тэмдэглэлтэй яг цав таардаг.
#ЕсүхэйБаатар #НойрБулчирхай #МахАрхи #ШинжлэхУхаан #МонголынНууцТовчоо

12/10/2026

Автомашин бол тансаглал биш ХЭРЭГЦЭЭ! Эдийн засгийн уналтын үед иргэдээ татвараар туйлдуулах нь зөв үү?

Хэрвээ төрөөс таныг гэрийнхээ гал тогооны өрөөг ашигласныхаа төлөө, эсвэл угаалтуур 00 орсны төлөө татвар төл гэвэл танд ямар санагдах вэ? Тэнэг сонсогдож байна уу? Гэтэл яг одоо гражийн татвар, автомашины татвар авч байгаа нь үүнтэй агуулгын хувьд адилхан.
Автомашин, граж бол тансаглал биш, амины сууц, байр шиг чинь өдөр тутмын наад захын хэрэгцээ. Эдийн засгийн уналттай, иргэдийн халаас хоосон байгаа үед хувийн өмч, гражнаас дахин дахин татвар авч иргэдийг бухимдуулж байгаа нь хэр зохистой вэ?
#ТатварынДарамт #ГражийнТатвар #ИргэдийнДууХоолой #ХэрэгцээЮуТансаглалУу

08/10/2026

"Хүн гэгч харсан, сонссон болгоноо ҮНЭН гэж бодвол !МАШ ТОМ ТЭНЭГЛЭЛ! байдаг"
Буга бол Бугынхан овог Cervidae
Бор ГӨРӨӨС бол бугын овогт багтдаг "жижигхэн БУГА" билээ
ХҮДЭР бол бугын овогт багтдаггүй бие даасан хүдрийн Moschidae овгийнх
ҮХЭР бол шинжлэх ухааны ангиллаараа жинхэнэ ГӨРӨӨСНИЙ (Bovidae) овогт багтдаг.

#ТанинМэдэхүй #Биологи #ШинжлэхУхаан #ҮнэнБаХудал #ЗөвХандлага

05/10/2026

"СЭТГЭЛГЭЭНИЙ БООЛЧЛОЛ" буюу өвгөдөөс уламжилсан "БООЛ СЭТГЭЛГЭЭ"

1. Амьдралыг зөвхөн анхдагч хэрэгцээ (ходоод)-оор хэмждэг буюу Хоолыг цадах гэж иддэг.
2. Үргэлж "Эзэн" хайж, бусдад найддаг.
3. Сонголтод дургүй буюу Сонголт хийхээс (Хариуцлагаас) эрсдэлээс үхтлээ айдаг.
4. Амжилтгүй яваагаа үргэлж бусдад тохдог буюу өөрийгөө өмөөрөх дархлаа
5. Ханборогцойн сэтгэлгээ буюу Илүү гарсан нэгнээ үзэн ядах сэтгэлгээ

#ХувьХүнийХөгжил
#Ухамсар
#ЭрхЧөлөө
#ЗөвСэтгэлгээ
#ӨөрийгөөХөгжүүлэх

01/10/2026

Машин ачих уу, чирэх үү? Нэр томьёоны алдаа ба эрх зүйн практик.
Үг хэллэг, логикийн алдаа дундаас маш том системийн хохирол үүсдэг. 'Машин ачих', 'Машин чирэх' хоёрын ялгааг мэддэг үү? Манай хууль хяналтынхан, тэр дундаа шүүх, прокурор, цагдаагийн практикт энэ хоёрыг хольж хутгаж хэрэглэсээр ирлээ.
Прагматик, шинжлэх ухааны үүднээс харцгаая.
Чирэх: Биетийн тодорхой нэг хэсэг нь газартай харьцаж, үрэлт үүсгэж шилжихийг хэлнэ. Техникийн сааталтай машиныг чирдэг.
Ачих: Биетийн аль ч хэсэг газартай харьцахгүй, өөр тээврийн хэрэгсэл дээр бүрэн байрлаж тээвэрлэгдэхийг хэлнэ.
Гэтэл өнөөдөр журам дээрээ 'Зөөж шилжүүлэх' гэж биччихээд, амьдрал дээр шууд утгаараа 'Ачих'-гүй эсрэгээр "Чирэх" үйлдэл хийж байна. Нэр томьёо, механик үйлдлийн энэ наад захын логик зөрүүг хууль хэрэгжүүлэгчид, хянагчид нь ч анзаарахгүй байна гэдэг хууль эрх зүйн ухамсар ямар түвшинд байгааг илтгэж байгаа хэрэг.
Хууль зөрчсөн иргэнд хариуцлага тооцох ёстой ч, хууль хэрэгжүүлж байгаа байгууллага өөрөө нэр томьёо, логикийн ийм бүдүүлэг алдаа гаргаж, түүнийгээ зөвтгөж болохгүй. Баримт, логиктой хандаж байж л систем хөгжинө.

#АвтомашинАчих #ХуульЭрхЗүй #Логик #Прагматик #Мэдлэг

28/09/2026

Монгол хүний толгойд ч багтамгүй асар их мөнгөний сураг гарав! 🚨 📢 💼 📢 🚨

"Квадриллион" гэдэг нь 1-ийн ард 15 тэг жагссан, манай улсын жилийн төсвийг хэдэн МЯНГАН жил тэжээх хэмжээний сансар огторгуйн тоо. Оюутолгойн далд уурхай ашиглалтад орж, зэсийн экспорт нэмэгдсэн ч энэ их хэмжээний мөнгөн урсгал, борлуулалтын орлого Монголын банкуудаар дамжихгүй, гадаадад үлдэж байна уу?

Монгол Улс өөрийн баялгаасаа хүртэх ёстой ашгаа бүрэн авч чадаж байна уу, эсвэл бид зөвхөн "цаасан дээрх" тоо хараад хоцров уу? Та юу гэж бодож байна? Сэтгэгдлээ үлдээгээрэй!

#Оюутолгой #МонголынБаялаг #Квадриллион #ЭдийнЗасаг #МонголУлс

28/09/2026

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум. Манай хашаа. Яг одоо.
Төрж өссөн Төрөлх нютагни.

Address

Баянзүрх дүүрэг 3-р хороо Токиогийн гудамж Оршил төв УБ-13381
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Ж.Онон - Санхүү Татвар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share