FiFo санхүү

FiFo санхүү

Share

Санхүүгийн тайлан баланс гаргах, зөвлөгөө үйчилгээ, сургалт

21/05/2026

FIFO ACCOUNTING

15/05/2026

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ
....
14 дүгээр зүйл.Албан татвар ногдох орлогоос хасаж тооцох хүүгийн зардал

Хэвлэх
14.1.Энэ хуулийн 9.1.4-т заасан орлогыг бусдад олгохтой холбогдон гарсан хүүгийн зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно.

14.2.Харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн нийт ажил гүйлгээний энэ хуулийн 14.1-д заасан хасагдах зардлын хэмжээ нь тайлант хугацааны нийт борлуулалтын орлогоос хүү, элэгдэл, хорогдлоос бусад энэ хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан зардлыг хассан дүнгийн 30 хувиар хязгаарлагдана.

14.3.Энэ хуулийн 14.2-т заасныг үл харгалзан хөрөнгө оруулагчаас албан татвар төлөгчид өмнө нь оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг гурав дахин нэмэгдүүлснээс илүү хэмжээний тухайн хөрөнгө оруулагчийн зээлд төлсөн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасаж тооцохгүй бөгөөд түүнийг тухайн хөрөнгө оруулагчийн ногдол ашигт тооцож албан татвар ногдуулна.

14.4.Энэ хуулийн 14.3-т заасан "өмнө нь оруулсан хөрөнгө оруулалт" гэдэгт хөрөнгө оруулагч этгээдээс энгийн хувьцаа, давуу эрхийн хувьцаа худалдан авах, хувь нийлүүлэх замаар оруулсан хөрөнгө оруулалтыг хамааруулна.

14.5.Банкны тухай хуулийн 6.1.1, 6.1.2 болон Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7.1.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжид энэ хуулийн 14.2-т заасан хязгаарлалт хамаарахгүй.

14.6.Албан татвар төлөгчийн хувьцаа эзэмшдэг Монгол Улсад байнга оршин суугч хувь хүнээс авсан зээлийн хүүгийн зардлыг тухайн албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлогоос хасаж тооцохгүй.

14.7.Энэ хуулийн 14.1, 14.2, 14.3, 14.4, 14.5 дахь хэсэг нь төлөөний газарт мөн адил хамаарна.

11/05/2026

Санхүүгийн бүртгэлээ хамтдаа үнэн, зөв хийж сурцгаая.

Photos from FiFo санхүү's post 11/05/2026

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН 13 ДУГААР ЗҮЙЛИЙН 13.2

01/05/2026

ААНОАТ тухай хуулиас . . .
13 дугаар зүйл.Албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлага

Хэвлэх
13.1.Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно:

13.1.1.тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх;

13.1.2.албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх;

13.1.3.зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх;

13.1.4.доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх:

13.1.4.а.энэ хуулийн 5.5.2-т зааснаас бусад албан татвар төлөгчийн үзүүлсэн ажил, үйлчилгээний зардал;

13.1.4.б.хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, биет бус хөрөнгө худалдан авахтай холбогдон гарах зардал.

13.1.5.зардлыг тухайн үйл ажиллагаа эрхэлж байгаа албан татвар төлөгч төлсөн, эсхүл төлөхөөр тайлагнасан байх.

01/05/2026

Амьсгаа авах завгүй гүйгээд л байна уу?

"Crazy busy" гэдэг үг моодонд орсон ч, энэ нь таныг "шатаж" байгааг илтгэх дохио байж магадгүй. Хэрхэн болих вэ?

Eisenhower Matrix ашигла: Яаралтай ажлын араас биш, Чухал ажлын араас хөөцөлд.

Ганцаарчилсан төвлөрөл: Deep Work буюу утсаа унтраагаад 90 минут зөвхөн нэг зүйлдээ анхаар.

Амрах нь ажлын хэсэг: Завгүй байна гээд нойроо бүү хугасал. Тархи амрахдаа шилдэг шийдвэрүүдийг гаргадаг.

Та хамгийн сүүлд хэзээ юунд ч яаралгүй тайван кофе уусан бэ?

Сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай!

01/05/2026

Амьсгаа авах завгүй гүйгээд л байна уу? 🏃‍♂️💨

"Crazy busy" гэдэг үг моодонд орсон ч, энэ нь таныг "шатаж" байгааг илтгэх дохио байж магадгүй. Хэрхэн болих вэ?

✅ Eisenhower Matrix ашигла: Яаралтай ажлын араас биш, Чухал ажлын араас хөөцөлд.
✅ Ганцаарчилсан төвлөрөл: Deep Work буюу утсаа унтраагаад 90 минут зөвхөн нэг зүйлдээ анхаар.
✅ Амрах нь ажлын хэсэг: Завгүй байна гээд нойроо бүү хугасал. Тархи амрахдаа шилдэг шийдвэрүүдийг гаргадаг.

💡 Та хамгийн сүүлд хэзээ юунд ч яаралгүй тайван кофе уусан бэ?
Сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай! 👇

01/05/2026

📌 ЭНЭ ҮНЭН ҮҮ?

"Хүмүүс ажлаасаа биш, муу удирдлагаасаа болж ажлаасаа гардаг" гэдэг нь зүгээр нэг үг биш юм. Сүүлийн үеийн тоон үзүүлэлтүүд үүнийг маш тодорхой баталж байна.
• Gallup 2025: Ажилтны идэвх зүтгэл, сэтгэл ханамжийн 70% нь зөвхөн шууд удирдлагаас хамаардаг.
• HR.com 2025: Ажилтнуудын 40 гаруй хувь нь идэвхгүй (disengaged) байгаа бөгөөд үүнд удирдлагын зүгээс санал хүсэлтийг нь сонсдоггүй байдал голлон нөлөөлж байна.
• Монгол дахь дүр зураг: Манай дотоодын зах зээлд ажилтнуудын тогтвор суурьшилд "Байгууллагын соёл" болон "Удирдлагын дэмжлэг" хамгийн хүчтэй нөлөөлж байгааг (HR Day 2025) онцолжээ. Мөн Монгол ажилчид удирдлагынхаа шийдвэр гаргалт удаан, хэт гэр бүлсэг/найз нөхөдсөг байдалд дургүй гэжээ.

Ажилтнуудын хамгийн их дургүйцлийг төрүүлдэг ТОП 5 зан төлөв:
1️⃣ Микроменежмент (Хэт их хяналт)
Ажилтан бүрийн алхам тутамд хяналт тавьж, бие даан шийдвэр гаргах боломжийг хязгаарлах. McLean & Co 2026 судалгаагаар ажилтныг бие даалгах (Autonomy) нь гүйцэтгэлийг 4 дахин нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.
2️⃣ Сонсдоггүй, хариу өгдөггүй хандлага
"Zangia.mn"-ийн судалгаагаар шилдэг ажилтнууд удирдлагаасаа тогтмол, утга учиртай feedback (эргэх холбоо) хүлээдэг. Сонсохгүй байх нь "Манай компани миний санал бодлыг үнэлдэггүй" гэсэн үл итгэлцлийг төрүүлдэг.
3️⃣ Гавьяаг өөртөө нааж, алдааг бусдад тохох
Амжилт гарвал "Би", алдаа гарвал "Тэр" гэдэг удирдлага хамгийн хурдан багийн уур амьсгалыг эвддэг. Сайн удирдагч хариуцлагыг өөртөө авч, амжилтыг багтаа өгдөг.
4️⃣ Тодорхойгүй байдал ба Хэлсэндээ хүрдэггүй зан
Зорилго нь байнга өөрчлөгддөг, амалсан амлалтаа (урамшуулал, албан тушаал) биелүүлдэггүй удирдлага ажилтныг тогтворгүй байдалд хүргэдэг.
5️⃣ Хүндэтгэлгүй харилцаа ба Ялгаварлал
Бусдын хажууд загнаж доромжлох, баг дотор "хайртай" ажилтан гаргаж ялгаварлах нь ажлын байрны соёлыг хамгийн хурдан хордуулдаг.

💡 Орчин үеийн удирдагч ямар байх ёстой вэ?
1. Итгэлцэл: Процесс бүрийг цагдахаас татгалзаж, үр дүнгээр нь дүгнэ.
2. Эмпати: Ажилтнаа зөвхөн "ресурс" биш, хувь хүн талаас нь ойлгож, дэмжих.
3. Эргэх холбоо: Магтаал ба шүүмжийг тэнцвэртэй өгч сурах.

Удирдлагын зөв арга барил нь байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх хамгийн хямд бөгөөд хамгийн өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт юм. 🚀

Та удирдлагынхаа ямар занд хамгийн дургүй вэ?
#БизнесийнЗөвлөхүүдийнСүлжээ

25/10/2025
Want your business to be the top-listed Accountant in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address

Ulaanbaatar
976