Аудит, Татварын зөвлөгч төв / Audit service

Аудит, Татварын зөвлөгч төв / Audit service

Share

Audit service, Аудитын үйлчилгээ, Аудит, Татварыын зөвлөх үйлчилгээ, Tax service

17 ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ АУДИТЫН ФИРМ
-Нягтлан бодох бүртгэл✅
-Татварын зөвлөх✅
-Цалин НДШ ✅
-Аудит✅
📍Чингэлтэй дүүрэг 2-р хороо Оршил төв 5 давхар 501 тоот
Утас:99085151, 85551144
✉️[email protected]

27/04/2026

🌿 СТОУС 16 — Түрээс (Энгийнээр) IFRS 16 Нягтлан бодогч бүрийн заавал мэдэх стандартын нэг.
СТОУС 16 стандарт нь:
-Хэрвээ түрээсийн гэрээ 1 жилээс дээш хугацаатай байвал,
түрээслэгч тухайн хөрөнгийг баланс дээрээ хөрөнгө ба өр хэлбэрээр бүртгэх ёстой гэж заадаг. Зардал биш. Ихэнх нягтлан бодогчид татварын суурь болон мөнгөн сууриар түрээсийн зардал гарах үед бүртгэдэг ба энэ нь СТОУС 16 стандартын дагуу бол буруу бүртгэл гэж гарж ирэх эрсдэлтэй.
🏢 Юу гарч ирэх вэ?
Түрээсийн хөрөнгө (Right-of-use asset) — Түрээслэгч тухайн хөрөнгийг ашиглах эрхтэй.
Түрээсийн өр төлбөр (Lease liability) — Ирээдүйд төлөх түрээсийн төлбөрийн үүрэг.
📘 Бүртгэл хийх дараалал
1️⃣ Анхны бүртгэл:
Түрээсийн хөрөнгийг → хөрөнгөд бүртгэнэ
Түрээсийн өрийг → өр төлбөрт бүртгэнэ
Жишээ: Компанийн оффисыг 3 жилээр түрээслэв, жил бүр 10 сая₮ төлнө.
→ Ирээдүйн төлбөрийн өнөөгийн үнэ цэнэ ≈ 25 сая₮
→ 25 сая₮-аар хөрөнгө ба өр хоёуланг анх бүртгэнэ.
2️⃣ Дараа нь:
-Түрээсийн хөрөнгөд элэгдэл тооцно
-Түрээсийн өрөнд хүүгийн зардал тооцно
-Түрээсийн төлбөр төлөх бүрт өр багасна
⏱ Хэрвээ түрээсийн хугацаа 1 жилээс бага бол
→ СТОУС 16-д хамаарахгүй
→ Түрээсийн төлбөрийг шууд зардалд бүртгэнэ
✅ Дүгнэлт (Энгийнээр):
Түрээсийн хугацаа Бүртгэл хийх арга
1 жилээс дээш Хөрөнгө + Өр (баланс дээр гарна)
1 жил эсвэл бага Шууд зардал (баланс дээр гаргахгүй)
💡 Товчхон хэлбэл:
Түрээс 1 жилээс дээш бол — “Хөрөнгө + Өр”
Түрээс 1 жил эсвэл бага бол — “Зардал” 👈

23/04/2026

📊 Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулах үйлчилгээ
Бид байгууллагын онцлогт нийцсэн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг мэргэжлийн түвшинд боловсруулж санал болгож байна.
🔹 Үйлчилгээний хүрээ:
• НББ-ийн бодлогын баримт бичиг боловсруулах
• Олон улсын болон үндэсний стандартын нийцэл хангах
• Дотоод хяналтын тогтолцоог сайжруулах
• Санхүүгийн бүртгэлийн зөв зохион байгуулалт
🔹 Давуу тал:
✔ Аудит, татварын шалгалтад бэлэн байдал
✔ Алдаа, эрсдэлийг бууруулах
✔ Удирдлагын шийдвэр гаргалтыг дэмжих
📌 Шинээр байгуулагдсан болон үйл ажиллагаагаа сайжруулахыг зорьж буй бүх байгууллагад тохиромжтой.
📩 Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой. [email protected]

21/04/2026

📘 IFRS 15 — “Орлого хүлээн зөвшөөрөх” гэж юу вэ? 💡
Орлого гэдэг нь компанийн “амь” шүү дээ! 💰
Гэхдээ орлогоо хэзээ, яаж хүлээн зөвшөөрөх вэ? гэдэг нь санхүүгийн тайлангийн үнэн зөв байдалд маш чухал.
Тэгвэл IFRS 15 “Revenue from Contracts with Customers” стандарт нь яг үүнийг тодорхойлдог.
Энгийнээр хэлбэл —
👉 “Бид орлогоо зүгээр мөнгө орж ирэхэд биш,
харин үйлчлүүлэгчдээ амласнаа биелүүлсэн үед хүлээн зөвшөөрнө” гэсэн үг юм.
🎯 IFRS 15-ийн 5 алхам:
1️⃣ Гэрээг тодорхойлох
2️⃣ Гүйцэтгэх үүргийг ялгах
3️⃣ Үнэ (гэрээний дүнг) тогтоох
4️⃣ Үнийг гүйцэтгэх үүргүүдэд хуваарилах
5️⃣ Үүргээ биелүүлсэн үед орлогоо хүлээн зөвшөөрөх
💬 Жишээ нь:
Та барилгын компани бөгөөд 100 сая төгрөгийн байшин барихаар гэрээ байгуулсан гэж бодъё.
Тэгвэл та тэр 100 саяыг нэг дор орлого болгохгүй.
Харин ажил гүйцэтгэл 30% бол 30 саяыг,
70% бол дараагийн 70 саяыг орлого болгон хүлээн зөвшөөрнө. Мөнгөөр төлөгдсөнөөс үл хамаарна.
✅ Давуу тал нь:
Орлогыг илүү шударга, ил тод харуулна
Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээ бүрийн гүйцэтгэлийг нарийн тооцно
Санхүүгийн тайлан бодитой болдог
💡 Санхүүгийн үнэн зөв байдал – итгэлцлийн үндэс юм.
Тиймээс орлогоо зөв хүлээн зөвшөөрөх нь таны бизнесийн итгэлийг нэмэгдүүлдэг! 💪

#СанхүүгийнМэдлэг #Орлого

13/04/2026

Манай байгууллага нягтлан бодох бүртгэлийн улсын XXVII олимпиадын үйл ажиллагааг Ивээн тэтгэж, хамтран ажиллаж байна. 🏦

Нягтлан бодох бүртгэлийн улсын XXVII олимпиадын үйл ажиллагааг Ивээн тэтгэж, хамтран ажиллаж байгаа байгууллагууддаа Талархал илэрхийлье.
🎉“Монголтакс ТМЗ” ХХК
🎉Smart Academy / Смарт Академи
🎉Баатарын Мягмаржав сан
🎉“Хүлэгт Хүннү Аудит” ХХК
🎉“Дундманхайдай Аудит” ХХК
🎉“Си Эс Ай Аудит” ХХК
🎉"Бодит Тайлагнал Аудит" ХХК
🎉“Цахим Актив Аудит”
🎉Сонгинохайрхан салбар
Та бүхний дэмжлэг зөвхөн энэхүү арга хэмжээг зохион байгуулахад төдийгүй ирээдүйн чадварлаг нягтлан бодогчдыг бэлтгэх, мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр болох билээ.

09/04/2026

💡 Татварын зөвлөгөө цуврал №6
Та татварын хөнгөлөлт, буцаалтын талаар хэр сайн мэдэх вэ?
Нягтлан бодогч болон захирал та бүхэн аж ахуйн нэгжийн татварын хөнгөлөлт, буцаалтын эрхээ бүрэн ашиглаж байна уу?
Таны мэдэж байх ёстой нэг чухал хуулийн заалт бий.
📘 Хуулийн заалт (Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.5.1):
Аймаг, хот, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол орших нутагт байнгын үйл ажиллагаа явуулдаг,
хуулийн этгээдийн ерөнхий захиргаа тухайн орон нутагт бүртгэлтэй, орон нутгийн татварын албатай харьцдаг,
ажлын байр бий болгож (нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажсан) аж ахуйн нэгжийн
тухайн нутаг дэвсгэр дээр олсон орлогод ногдох албан татварыг
500 км-ээс хол бол 50%,
1000 км-ээс хол бол 90%-иар хөнгөлнө.

📍 Өөрөөр хэлбэл, таны аж ахуйн нэгж Улаанбаатараас 500 км-ээс дээш алслагдсан газарт үйл ажиллагаа явуулж байвал татварын 50%-ийн,
харин 1000 км-ээс дээш бол татварын 90%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой гэсэн үг юм.
⚠️ Гэвч олон байгууллага орон нутагт үйл ажиллагаа явуулдаг мөртлөө Нийслэлд бүртгэлтэй байдаг тул энэхүү татварын хөнгөлөлтөд хамрагдаж чаддаггүй.
👉 Иймд байгууллагаа орон нутагт бүртгүүлж, үйл ажиллагаагаа шилжүүлснээр ихээхэн татварын хөнгөлөлт, буцаан авах боломж бүрдэнэ.
⚠️ Энэ хөнгөлөлтийн талаар мэдэхгүйгээс болж олон аж ахуйн нэгж илүү татвар төлж, буцаан авах эрхээ ашиглаж чадалгүй алдагдалд ордог.
👉 Тиймээс таны байгууллага дээрх нөхцөлд хамаарч байгаа эсэхийг татварын мэргэжилтэнтэй зөвлөлдөн шалгахыг зөвлөж байна.

09/04/2026

📌 Татварын зөвлөгөө №13 – Хасагдах зардал
ААНОАТ-ын хуулийн 13-р зүйлд ямар зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж болох вэ гэдгийг тодорхой заасан байдаг.
👉 Нэг зүйлийг санаарай:
Зардал хасагдахын тулд БҮХ шаардлагыг нэгэн зэрэг хангах ёстой.
🔹 Хасагдах зардлын үндсэн шаардлага:
1️⃣ Тухайн тайлант хугацаанд хамаарах
2️⃣ Орлого олох үйл ажиллагаатай шууд холбоотой байх
3️⃣ Бодитой гарсан, нягтлан бодох баримтаар баталгаажсан байх
4️⃣ Дахин давтагдашгүй дугаартай төлбөрийн баримт, импортын бол гаалийн баримттай байх
5️⃣ Тухайн зардлыг өөрөө төлсөн эсвэл төлөхөөр тайлагнасан байх
⚠️ Анхаар!
Эдгээрээс нэг л шаардлага зөрчигдвөл тухайн зардал хасагдахгүй.
➡️ Үр дагавар нь: татварын хяналт шалгалт, акт, торгууль.
✅ Зөвлөгөө:
Өөрийн тайланд орсон бүх зардлаа нэг бүрчлэн шалгаарай.
“Хасагдах уу, хасагдахгүй юу?” гэдгийг эргэлзэлгүй болгож байж тайлангаа өгвөл эрсдэлээс сэргийлнэ.
💬 Асуух зүйл байвал комментод бичээрэй.
#аудит
Утас: 99085151

05/04/2026

🌍 Энэ зураг дээр цэнхэрээр будсан улс орнуудад НӨАТ (Value Added Tax, VAT) буюу үнэ нэмэгдсэн албан татвар байдаггүйг харуулжээ. Харин улаан ягаанаар будсан бусад улс орнууд бүгд НӨАТ-ын системтэй орнууд юм.
💡 НӨАТ гэж юу вэ?
НӨАТ буюу үнэ нэмэгдсэн албан татвар (Value Added Tax) нь бараа, үйлчилгээний үйлдвэрлэл ба борлуулалтын шат бүрт нэмэгдсэн үнэ дээр тооцогддог шууд бус татвар юм. Энэ нь улс орны төсвийн орлогын хамгийн том эх үүсвэрүүдийн нэг бөгөөд дэлхий даяар хамгийн өргөн хэрэглэгддэг татварын тогтолцоо юм. Гэсэн хэдий ч цөөн хэдхэн улс орон НӨАТ-ын тогтолцоог хэрэгжүүлдэггүй бөгөөд эдгээр улс орнууд татварын өөр хэлбэрийг ашигладаг.
Жишээлбэл:
АНУ – Холбооны түвшинд НӨАТ байхгүй, харин муж бүрийн борлуулалтын татвар (Sales tax) хэрэглэгддэг ба 2025 оны байдлаар дэлхийн 190 орноос 160 гаруй нь НӨАТ-ын системтэй бөгөөд татварын хувь ихэнхдээ 5%–25% хооронд хэлбэлздэг.
🇲🇳 Монгол Улсын НӨАТ-ын бодлого ба тулгамдсан асуудал:
-Монгол Улсад НӨАТ ногдох, ногдохгүй бараа, үйлчилгээний жагсаалтыг хуулиар нарийвчлан зохицуулдаг. Гэвч энэ зохицуулалт заримдаа зах зээлийн зарчмыг гажуудуулж, салбар хоорондын татварын шударга бус байдал үүсгэх эрсдэлтэй байдаг.
Ихэнх компаниудын борлуулалтын орлогод НӨАТ бүрэн ногдож байхад, зардлын талд нь НӨАТ-гүй үйлчилгээ давамгайлж байна. Үүнээс шалтгаалан аж ахуйн нэгжүүд НӨАТ-ын “өр дарамтанд” орж, санхүүгийн урсгалын хувьд хүндрэлтэй байдалд ордог.
Онцгойлон оюуны хөдөлмөр эрхэлдэг байгууллагууд — жишээлбэл хууль, аудит, татварын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын хувьд энэ асуудал тод илэрдэг.
-Тэдний зардлын ихэнх хэсэг нь цалингийн зардал, know-how буюу ажилчдын ур чадвартай холбоотой байдаг тул НӨАТ суутгах боломжгүй. Гэвч орлого нь бүрэн НӨАТ-тэй байдаг.
Ингэснээр эдгээр байгууллагууд татварын бодит ачаалал өндөртэй болж, шударга бус өрсөлдөөн үүсэх эрсдэлтэй байна.
⚖️ Санал, уриалга:
Монгол Улсын хууль тогтоогчид энэ нөхцөл байдлыг анхаарч,
-НӨАТ ногдох, ногдохгүй бараа, үйлчилгээг илүү бодит, эдийн засгийн шинжээр тодорхойлох,
-Нэг салбарт давуу байдал бий болгохгүй байх,
-Оюуны хөдөлмөр эрхлэгч байгууллагын татварын онцлогийг харгалзах зэрэг асуудлыг бодлогын түвшинд авч үзэх шаардлагатай байна.
✨ Дүгнэлт:
НӨАТ бол эдийн засгийн шударга тогтолцооны нэг хэсэг хэдий ч, түүнийг зөв хэрэгжүүлэх нь илүү чухал юм.
Монголын бизнесийн орчныг дэмжихийн тулд татварын бодлого нийгмийн шударга ёс, зах зээлийн тэгш өрсөлдөөний зарчимд нийцэх ёстой.
Энэ бол зөвхөн тооцооны асуудал биш — эдийн засгийн эрх тэгш байдал, бүтээлч хөдөлмөрийг дэмжих том зорилт юм.

02/04/2026

📘 IFRS 18 – Орлогын тайлангийн шинэ стандарт (2027 оноос хүчинтэй) - 2027 оноос бид шинэ орлогын тайланг ашиглаж эхлэнэ. Үүнтэй холбоотойгоор Орлогын тайлангын шинэ маягтыг Сангийн яам болон Санхүүгийн программ хангамж нийлүүлэгчид хөгжүүлэх бизээ.
2027 оны 1-р сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх IFRS 18 нь орлогын тайлангийн бүтэц, ангилалд томоохон шинэчлэл авчирч байна.
Зорилго нь компаниудын санхүүгийн тайланг илүү нэгдсэн, ойлгомжтой, харьцуулахад хялбар болгох юм.
🔹 Гол өөрчлөлтүүд:
1️⃣ Орлого, зардлын шинэ 3 ангилал:
Үйл ажиллагааны (Operating): Компанийн үндсэн бизнесийн орлого, зардал
Хөрөнгө оруулалтын (Investing): Хөрөнгө, холбоот компани, мөнгөн хөрөнгөтэй холбоотой орлого, зардал
Санхүүгийн (Financing): Зөвхөн санхүүжилт татах, зээлтэй холбоотой орлого, зардал (жишээ нь хүүгийн зардал)
2️⃣ Шинэ дүнгийн мөрүүд нэмэгдэнэ:
Operating profit or loss – Үйл ажиллагааны ашиг (эсвэл алдагдал)
Profit or loss before financing and income tax – Санхүүжилт ба орлогын татвараас өмнөх ашиг (эсвэл алдагдал)
3️⃣ Management Performance Measures (MPMs):
Менежментийн тодорхойлсон гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийг тайланд тайлбарлан тусгах шаардлагатай.
🔸 Юу хэвээр үлдэх вэ?
Орлогын болон цогц орлогын нийт дүнгийн бүтэц хэвээр байна.
Бусад цогц орлоготой холбоотой дүрэм бага зэрэг шинэчлэгдэнэ.
📆 Хүчин төгөлдөр болох огноо: 2027 оны 1-р сарын 1
➡️ Компаниуд одооноос шинэ бүтэцдээ бэлтгэж эхлэх хэрэгтэй! Санхүүгийн программд өөрчлөлт орох байхдаа...
#СанхүүгийнТайлан #НягтланБодох

01/04/2026

💡 Татварын зөвлөгөө №1
Ихэнх нягтлан бодогчид үндсэн хөрөнгөд элэгдэх ёсгүй хөрөнгө бүртгэж, үүнийгээ татварын хасагдах зардалд оруулснаар татварын торгууль, алданги хүлээх эрсдэлд ордог.
📌 Сануулахад:
Дараах төрлийн хөрөнгийг элэгдэх үндсэн хөрөнгөд тооцох ёсгүй. Үүнд:
-Уран зураг, урлагийн бүтээл
-Үнэтэй хөөрөг, гоёл чимэглэл, эртний эдлэл
-Эмээл, чимэглэлтэй тавилга гэх мэт. Мөн зарим газар Бараа материалын нөөц үүсгэн бага үнэтэй түргэн элэгдэх зүйлс дээр элэгдэл хорогдол тооцсон байдаг.
🧾 Хууль зүйн үндэслэл:
ААНОАТ-ийн тухай хуулийн 17.7. "Эргэлтийн хөрөнгө, газар, бараа, материалын нөөц, уран зураг, гар урлал, эртний эдлэл, үнэт эдлэл, эдгээртэй адилтгах бусад эд хөрөнгөд элэгдэл, хорогдол тооцохгүй" гэж заасан байдаг.
👉 Тиймээс эдгээр хөрөнгийг үндсэн хөрөнгөд бүртгэж, элэгдэл тооцон татварын хасагдах зардалд оруулбал татварын акт тавигдах эрсдэлтэй.
🕵️‍♀️ Та ч бас байгууллагынхаа үндсэн хөрөнгийн жагсаалтаа нэг шалгаарай — “элэгдэхгүй хөрөнгө” нуугдаж байж мэднэ!
#татвар #ААНОАТ #нягтланбодох #санхүүгийнзөвлөгөө #татварынзөвлөгөө

01/04/2026

"Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын
дагаж мөрдөх нягтлан бодох бүртгэлийн журам”- Сангийн сайд болон Санхүүгийн зохицуулах хорооны хамтарсан тушаалаар баталсан байдаг.
Тухайн журамд Монгол Улсын банк бус санхүүгийн үйл ажиллагаанд нийтлэг тохиолддог ажил гүйлгээг хамруулсан байдаг ба тус журамд тусгагдаагүй ажил гүйлгээ
гарсан тохиолдолд холбогдох СТОУС-ын заалтыг мөрдөнө. гэсэн байна.
🏦Банк бус санхүүгийн байгууллагад мэргэжлийн аудитын үйлчилгээ үзүүлнэ. Утас: 99085151
📩[email protected]

24/03/2026

📘 Татварын зөвлөгөө цуврал №10 — ХАСАГДАХГҮЙ ЗАРДАЛ
Нягтлан бодогч бүр “хасагдах” болон “хасагдахгүй” зардлын ялгааг мэддэг ч заримдаа хасагдахгүй зардлыг андуурч хасагдах зардалдаа шингээдэг.
Ингэснээр татварын шалгалтаар акт, торгуульд орох эрсдэлтэй болдог ⚠️
🧾 Хасагдахгүй зардал гэж юу вэ?
ААНОАТ-ийн тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар дараах зардлуудыг хасагдахгүй гэж үздэг.
Хялбар хэлбэл, дараах 3 төрлийн зардал бол хасагдахгүй зардал юм 👇
1️⃣ Үйл ажиллагаатай холбоогүй зардал
→ Компанийн үндсэн үйл ажиллагаанд хамаарахгүй, хувийн буюу бусад зориулалттай зардал.
2️⃣ Тухайн жилийн зардал биш
→ Өмнөх эсвэл дараагийн жилийн үйл ажиллагаанд хамаарах зардлыг тухайн жилийн зардалд оруулах.
3️⃣ Баримтгүй (и-баримтгүй) зардал
→ Нотлох баримтгүй, и-баримт илгээгээгүй тохиолдолд хасагдахгүй гэж үзнэ.
🚫 И-баримттай байсан ч хасагдахгүй тохиолдол бий!
Хуульд зааснаар дараах зардлууд и-баримттай байсан ч хасагдахгүй зардалд ордог:
Ажилтнууд болон харилцагчдад зориулсан амралт, зугаалга, шинэ жил, баяр ёслолын зардал,
Үүнтэй адилтгах бусад зарцуулалт (жишээ нь урамшууллын үдэшлэг, хандив, бэлэг гэх мэт).
🎯 Жишээ:
Компанийн шинэ жилийн арга хэмжээний зардлыг “сургалт” эсвэл “баг хамт олны урамшуулал” нэрээр хасагдах зардалд оруулсан бол — энэ нь хуульд нийцэхгүй, татварын шалгалтаар хасагдахгүй зардалд тооцогдоно.
✅ Зардлаа шалгахдаа дараах 4 зүйлийг анхаар:
Энэ зардал танай компанийн үйл ажиллагаатай шууд холбоотой юу?
Тухайн жилд гарсан зардал мөн үү?
Баримт бүрэн, хүчинтэй юу (и-баримт, гэрээ, шийдвэр гэх мэт)?
Энэ зардлыг татварын хуульд хасагдах гэж зөвшөөрсөн үү?
Хэрвээ дээрх 4 асуултаас нэг нь “ҮГҮЙ” бол — тухайн зардал хасагдахгүй зардалд орно гэсэн үг юм.
⚖️ Хууль зүйн үндэслэл:
ААНОАТ-ийн тухай хуулийн 13.1, 13.2 – Хасагдах зардлын шаардлага
16 дугаар зүйл – Хасагдахгүй зардлын төрлүүд
💡 Санамж:
Амралт, шинэ жил, баяр ёслолын зардлыг хасагдах зардалд оруулах нь татварын эрсдэл дагуулдаг.
Иймээс зардлаа бүртгэхдээ үргэлж үйл ажиллагаатай холбоотой эсэх, хуульд нийцэж байгаа эсэхийг шалгаж байгаарай.

Want your business to be the top-listed Accountant in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

http://www.dumaudit.mn/

Address

Чингэлтэй дүүрэг 2-р хороо Оршил төв 501 тоот. Бөмбөгөр худалдааны төвийн зүүн хойно
Ulaanbaatar