Tax advice & Татварын зөвлөгөө

Tax advice & Татварын зөвлөгөө Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Tax advice & Татварын зөвлөгөө, Ulaanbaatar.

💼 Tax Advice & Татварын зөвлөгөө

Татварын зөв ойлголтыг энгийнээр.
📊 Хууль, шинэчлэл
💡 Бодит зөвлөгөө, кэйс
📈 Бизнес ба хувь хүний шийдэл

Татвараа зөв төлж, бизнесээ ухаалгаар удирдъя.

25/09/2026
📢 НӨАТ-ЫН ТУХАЙ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТНӨАТ СУУТГАН ТӨЛӨГЧИЙН ҮҮРЭГ ҮҮСЭХ БОСГО ӨӨРЧЛӨГДӨНӨ📌 Борлуулалтын орлого – 400 ...
18/09/2026

📢 НӨАТ-ЫН ТУХАЙ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

НӨАТ СУУТГАН ТӨЛӨГЧИЙН ҮҮРЭГ ҮҮСЭХ БОСГО ӨӨРЧЛӨГДӨНӨ
📌 Борлуулалтын орлого – 400 сая төгрөг
📌 Сайн дураар бүртгүүлэх – 10 сая төгрөг
📅 Хэрэгжиж эхлэх хугацаа: 2027 оны 01 дүгээр сарын 01

💳 НӨАТ ТӨЛӨХ ХУГАЦААГ ХОЙШЛУУЛАХ БОЛОМЖ
Хүсэлтээр:
✅ Хууль тогтоомж мөрдөлтийн түвшин “Сайн” бол – 1 сар
✅ Өмнөх татвараа бүрэн төлсөн бол – 2 сар
⚠️ ТӨЛӨХ ХУГАЦААГ ХОЙШЛУУЛАХ ЭРХ ЦУЦЛАГДАХ ҮНДЭСЛЭЛ

❌ Татвараа хугацаанд нь бүрэн төлөөгүй
❌ Хууль тогтоомжийн мөрдөлтийн түвшин буурсан
❌ Цахим төлбөрийн баримт

11/09/2026

📌 ТАТВАРЫН ЗӨВЛӨГӨӨ |
ХЯЛБАРШУУЛСАН ГОРИМ

Жижиг бизнес эрхлэгч та ААНОАТ-ын хялбаршуулсан горим ашиглах боломжтой эсэхээ шалгаад, хүсэлтээ 09 дүгээр сарын 30-ны дотор гаргаарай.

👇 Хэн хүсэлт гаргах боломжтой вэ?
✅ Жилийн борлуулалтын орлого 50 сая төгрөгт хүрээгүй байх

✅ Дараах хориглосон үйл ажиллагааг эрхэлдэггүй байх:
• Ашигт малтмал
• Газрын тос
• Архи, согтууруулах ундаа
• Тамхи

✅ НӨАТ суутган төлөгчөөр бүртгэгдээгүй байх

💰 Горимын давуу тал

Хялбаршуулсан горимд хамрагдсан тохиолдолд:

🔹 Борлуулалтын орлогын 1%-иар ААНОАТ төлнө.
🔹 Жилийн эцэст нэг удаа тайлан гаргана.
🔹 Тайлагнал, татварын тооцоолол харьцангуй хялбар болно.

⚠️ Анхаарах зүйл:

Борлуулалт хийсэн тухай бүр төлбөрийн баримтыг тогтмол олгож, борлуулалтын орлогоо бүрэн бүртгэж тайлагнах шаардлагатай.

📅 Хүсэлт гаргах эцсийн хугацаа: 09 сарын 30

Жижиг бизнес эрхэлж байгаа бол өөрийн үйл ажиллагаа, орлого, НӨАТ-ын бүртгэлээ шалгаад хялбаршуулсан горимд хамрагдах боломжтой эсэхээ хугацаанаас өмнө тодорхойлоорой.

TAX ADVICE
Татварын зөвлөгөө • Зөв шийдвэр

06/09/2026

📌 ЗАРДЛАА ОЙЛГОХГҮЙ БОЛ АШГАА Ч МЭДЭХГҮЙ

Бизнес эрхэлж байгаа бол “орлого хэд вэ?” гэдгээс илүү
👉 “зардал хэд вэ, нэг бүтээгдэхүүн надад хэдээр тусаж байна вэ?” гэдгээ мэдэх нь чухал.

Тиймээс доорх үндсэн ойлголтуудыг мэдээд аваарай. 👇

💰 1. Нийт зардал

Нийт зардал = Тогтмол зардал + Хувьсах зардал

Жишээ нь:
🏢 Түрээс, цалин, даатгал → тогтмол зардал
📦 Түүхий эд, сав баглаа боодол → хувьсах зардал

📦 2. Нэгж бүтээгдэхүүний өртөг

Нэгжийн дундаж зардал = Нийт зардал ÷ Үйлдвэрлэсэн нэгжийн тоо

Жишээ:
1,000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 20 сая төгрөг зарцуулсан бол:

👉 1 бүтээгдэхүүний дундаж зардал = 20,000₮

📈 3. Ахиуц ашиг

Ахиуц ашиг = Борлуулалтын орлого – Хувьсах зардал

Энэ нь бүтээгдэхүүн бүрээс тогтмол зардлаа нөхөхөд хэд үлдэж байгааг харуулна.

🎯 4. Хугарлын цэг гэж юу вэ?

Ашиг ч үгүй, алдагдал ч үгүй болох цэг.

Өөрөөр хэлбэл:

> “Сард хэдэн ширхэг бүтээгдэхүүн зарж байж би зардлаа нөхөх вэ?”
гэдгийг хариулна.

Хугарлын цэг = Тогтмол зардал ÷ Нэгжийн ахиуц ашиг

🔥 5. Хамгаалалтын хязгаар

Бодит борлуулалт – Хугарлын цэгийн борлуулалт

Энэ нь борлуулалт тань хэд хүртэл буурахад алдагдалд орохгүй вэ? гэдгийг ойлгоход тусална.

💵 6. Ашиг

Ашиг = Ахиуц ашиг – Тогтмол зардал

Тиймээс:

❌ Их борлуулалт = заавал их ашиг биш.

Харин
✅ зардлаа зөв удирдсан борлуулалт = ашигтай бизнес.

📊 7. Нийт ашиг

Нийт ашиг = Борлуулалтын орлого – Борлуулсан бүтээгдэхүүний өртөг

Энэ үзүүлэлтээр бүтээгдэхүүн, үйлчилгээ тань үндсэн үйл ажиллагаагаараа хэр ашигтай байгааг харна.

🧮 8. Ашгийн түвшин

Ашгийн түвшин = Ашиг ÷ Өртөг × 100

Жишээ нь 10 сая төгрөгийн өртөг гаргаад 2 сая төгрөгийн ашиг олсон бол ашгийн түвшин 20%.

👩‍💼 9. Хөдөлмөрийн зардал

Хөдөлмөрийн зардал = Ажилласан цаг × Цагийн хөлс

Ажилтны цагийн бүтээмж, үйлчилгээний өртгийг тооцоход чухал.

📌 БИЗНЕС ЭРХЛЭГЧ ТА ДООРХ 5 АСУУЛТАД ХАРИУЛЖ ЧАДАХ УУ?

1️⃣ Нэг бүтээгдэхүүн надад хэдээр тусдаг вэ?
2️⃣ Сард хэдэн төгрөгийн тогтмол зардалтай вэ?
3️⃣ Нэг бүтээгдэхүүнээс хэдэн төгрөгийн ахиуц ашиг үлддэг вэ?
4️⃣ Хэдэн ширхэг бүтээгдэхүүн борлуулж байж зардлаа нөхөх вэ?
5️⃣ Одоогийн борлуулалтаараа үнэхээр ашигтай ажиллаж байна уу?

👉 Эдгээрийг мэдэхгүйгээр үнэ тогтоох, хямдрал зарлах, шинэ салбар нээх, хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргах нь эрсдэлтэй.

Зардлаа мэд → Өртгөө тооц → Үнээ зөв тогтоо → Ашгаа удирд. 📌

#ЗардлынБүртгэл
#ӨртөгТооцоо

🪄 Цахим татварын систем (etax.mta.mn)   ӨӨРЧЛӨЛТ📗Нэвтэрсэн хэрэглэгч харагдана 📘Үндсэн мэдээлэлд /дэлгэцэнд/ Эрхийн тохи...
03/09/2026

🪄 Цахим татварын систем (etax.mta.mn) ӨӨРЧЛӨЛТ

📗Нэвтэрсэн хэрэглэгч харагдана

📘Үндсэн мэдээлэлд /дэлгэцэнд/ Эрхийн тохиргоо ➡️Нягтлан бодогчийн эрхийг нэмж хасаж болно, Тоон гарын үсэг харах👀 Татах📩 боломжтой

📒ДЭЛГЭРЭНГҮЙ ➡️ Татвар төлөгчийн мэдээлэл ➡️Холбоо барих мэдээлэл ☎️УТАС 📨И-майл Цахим хаяг, 🪪Дансны мэдээлэл - Мэдээлэл оруулаад - Үндсэн эсэх /Тийм/

💻Нэвтрэлтийн нэгдсэн системд байгууллагын эрхээ холбох #ЗААВАР
🔹 https://etax.mta.mn хаягаар E-tax системд нэвтэрч орно.
🔹 Дэлгэцэнд байрлах >📒ДЭЛГЭРЭНГҮЙ< товч дарж
🔹 Татвар төлөгчийн холбоо барих мэдээлэл оруулж баталгаажуулна.
https://www.facebook.com/share/p/19L3DzQ7HH/
#Татвар #тайлан

 #татварынболовсролд✅ #ЗААВАР Нэвтрэлтийн нэгдсэн систем буюу etax.mta.mn-д бүртгүүлэх нэвтрэх заавар👇Нэвтрэлтийн нэгдсэ...
03/09/2026

#татварынболовсролд

✅ #ЗААВАР
Нэвтрэлтийн нэгдсэн систем буюу etax.mta.mn-д бүртгүүлэх нэвтрэх заавар👇
Нэвтрэлтийн нэгдсэн систем буюу etax.mta.mn-д тодорхойлолт авах заавар👇
Нэвтрэлтийн нэгдсэн систем буюу etax.mta.mn-д данс холбох заавар👇
Нэвтрэлтийн нэгдсэн систем буюу etax.mta.mn-д нэвтрэх нууц үгээ мартсан бол👇
Ebarimt QR хэвлэж авах👇
Хоцорсон тайлан илгээх👇
Хялбаршуулсан горимын хүсэлт илгээх👇
Төлбөрийн баримт шивэх /Ebarimt/👇
Татвар төлөгчийн дугаар шалгах👇
НӨАТСТөлөгчөөр бүртгүүлэх, Өргөдөл👇
НЭХЭМЖЛЭЛ ҮҮСГЭН ТАТВАРАА ХЭРХЭН ТӨЛӨХ👇
Тайлан тушаах хуулийн хугацаа👇

Нэвтрэлтийн нэгдсэн системд байгууллагын эрхээ хэрхэн холбох тухай зөвлөмжийг хүргэж байна.
🔹 https://etax.mta.mn хаягаар E-tax системд нэвтэрч орно.
🔹 Баруун дээр талд байрлах >Байгууллагын эрх холбох< товч дарж
🔹 Татвар төлөгчийн холбоо барих мэдээлэл оруулж баталгаажуулна.

Элон Маскийн таамаглаж буйгаар 5 жилийн дараа хиймэл оюун (AI) хүн төрөхтний нийлбэр оюунаас давж, 10 жилд дэлхийг бүрэн...
02/09/2026

Элон Маскийн таамаглаж буйгаар 5 жилийн дараа хиймэл оюун (AI) хүн төрөхтний нийлбэр оюунаас давж, 10 жилд дэлхийг бүрэн өөрчилнө. Элбэг хангалуун нийгэмд мөнгөний ач холбогдол буурч, заавал ажил хийх нь хүмүүсийн гол сонголт биш болно. Тэрээр AI-н аюулгүй байдалд өрсөлдөгч компаниуд болон Хятад улс хамтран хяналт тавихыг уриалж байна.

Элон Маскийн таамаглаж буйгаар 5 жилийн дараа хиймэл оюун (AI) хүн төрөхтний нийлбэр оюунаас давж, 10 жилд дэлхийг бүрэн өөрчилнө. Элбэг хангалуун нийгэмд мөнгөний ач ...

Address

Ulaanbaatar
11976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Tax advice & Татварын зөвлөгөө posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share