25/04/2025
2025 ОНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
АПУ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал 2025 оны 4 сарын 24-ний өдрийн 14:00-15:10 цагийн хооронд цахимаар амжилттай зохион байгуулагдлаа.
Хурал 87,9%-ийн ирцтэйгээр хуралдаж, дараах 2 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв.
✅Нэгдүгээрт, АПУ ХК-ийн 2024 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан “2024 онд тавьсан зорилтуудаа биелүүлж амжилттай ажилласан” гэсэн дүгнэлтийг хувьцаа эзэмшигчид батлав.
✅Хоёрдугаарт, ТУЗ-ийн цалин урамшууллыг батлав.
Тус хурлаар 2024 оны нийлбэр дүнгээр нэгж хувьцаанд 120 төгрөг буюу нийт ₮127.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсныг хувьцаа эзэмшигчдэдээ танилцуулав.
Хуралдаа идэвхтэй оролцсон нийт хувьцаа эзэмшигчдэдээ талархсанаа илэрхийлье.
25/04/2025
ХААН Банкны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2025 оны 4-р сарын 24-ний өдөр танхим болон цахим хосолсон хэлбэрээр амжилттай болж өндөрлөлөө. 🌱
Санхүүгийн үзүүлэлтүүдээр тэргүүлэгч ХААН Банкны эрхэм хувьцаа эзэмшигч та бүхэндээ баярлалаа.
🔗 Дэлгэрэнгүй: https://bit.ly/KB-424
#ХААНБанк #ХамтынӨсөлтТөгөлдөр
12/02/2025
ХААН БАНКНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ЗАР
- Хурал хуралдах газар:
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпын гудамж-19, Шангри-Ла зочид буудлын хүлээн авалтын их танхимд
- Хурал хуралдах огноо, цаг:
2023 оны 6-р сарын 24-ний өдрийн 14:00 цаг /Хуралд танхимаар оролцох хувьцаа эзэмшигч хурал эхлэхээс 1 цагийн өмнө ирж бүртгэл хийлгэнэ/
- Хурал хуралдах хэлбэр:
Хосолсон /танхим болон зайнаас/
- Бүртгэлийн өдөр:
2023 оны 06 сарын 05-ны өдөр
Цахим системд бүртгүүлэх:
- https://agm.mn/
Цахим системд бүртгүүлж, санал өгөх заавар:
-https://www.khanbank.com/uploaded/static_files/documents/zaavarchilgaa%20A5.pdf
Дэлгэрэнгүй мэдээллийг:
- https://shareholder.khanbank.com/
Хурал зохион байгуулах комиссын утас:
- 75152333-3221; 99007781; 86588877,
- цахим шуудан [email protected]
12/02/2025
Guidelines for using the Civil ID
Иргэний Бүртгэлийн Дугаарыг ашиглах журмын талаар
12/02/2025
“БИДИСЕК ҮЦК ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
“БиДиСЕК” ҮЦК ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 10:00 цагт Улаанбаатар хотод https://agm.bdsec.mn веб хуудсаар дамжуулан цахим хэлбэрээр зохион байгуулна.
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр: 2023 оны 4 сарын 07
ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД:
a) Компанийн 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж, батлах;
b) Ногдол ашиг хуваарилахгүй тухай шийдвэрийг танилцуулах;
c) ТУЗ-ийн 2023 оны төсвийг батлах;
d) ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох.
Хурлын материал, хурлаас гарах шийдвэрийн төсөл болон холбогдох баримт бичигтэй 2023 оны 4 дугаар сарын 4-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 26-ний өдөр хүртэл 09:00-18:00 цагийн хооронд “БиДиСЕК ҮЦК” ХК-ийн байранд ирж танилцах, и-мэйлээр авах эсвэл харьяалагдах үнэт цаасны компаниас авч танилцах боломжтой.
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Залуучуудын Өргөн Чөлөө 27/1 “БиДиСЕК ҮЦК” ХК-ийн байр
Хурал зохион байгуулах комисстой холбоо барих:
Утас: 75551919, 99210566
Электрон шуудангийн хаяг: [email protected], [email protected]
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
12/02/2025
"Хувьцаа эзэмшигчдийн хурлаа уламжлалт аргаар хийсээр байна уу?"
Удаан үргэлжилдэг хуралдаанууд, бичиг цаасны ажил, саналын тооллогын ажил, хувьцаа эзэмшигчдийн хязгаарлагдмал оролцоо—зэрэг асуудлууд өнгөрсөн зүйл боллоо.
agm.mn ашигласнаар та:
💼 Хувьцаа эзэмшигчдийн хурладаа онлайнаар оролцох
📱 Гар утас, төхөөрөмжөөсөө аюулгүй санал өгөх
📊 Хурлын дүн шинжилгээ үйл явцыг live-аар үзэх
🌍 Хэзээ ч, хаанаас ч хуралдаа оролцох боломжтой.
🌐 https://agm.mn