Санхүүгийн Зөвлөх Үйлчилгээ

Санхүүгийн Зөвлөх Үйлчилгээ

Share

Санхүү болон татварын тайлан гаргах үйлчилгээ үзүүлнэ.

03/04/2026

Санхүүгийн зөвлөх үйлчилгээ тайлан гаргана зөвлөгөө өгнө , гэрээт нябо хийнэ

25/03/2026

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйл: Хасагдах зардлын хязгаарлалт

13.2.1.албан татвар, төлбөр, хураамж нь төсөвт төлөхөөр тайлагнасан байх;
13.2.2.албан томилолтын зардал нь төрийн албан хаагчдын албан томилолтын зардлыг хоёр дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй байх;
13.2.3.банк, банк бус санхүүгийн байгууллагын зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санд төвлөрүүлсэн хөрөнгөд хэвийн зээлийн үлдэгдэлд байгуулсан сангийн хөрөнгө хамаарахгүй байх;
13.2.4.Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгахад гарсан зардал нь холбогдох байгууллагын дүгнэлтээр баталгаажсан байх;
13.2.5.ёслол хүндэтгэлийн арга хэмжээний зардал нь тухайн татварын жилд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээ болон онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ажиллагчдад олгосон цалингийн зардлын нийт дүнгийн 5 хувиас хэтрэхгүй байх;
13.2.6.Даатгалын тухай хуулийн 4.1.2-т заасан даатгагчаас бусад этгээдийн сайн дурын даатгалын хураамжийн дүн нь тухайн татварын жилийн албан татвар ногдуулах орлогын 15 хувиас хэтрэхгүй байх;
13.2.7.Даатгалын тухай хуулийн 4.1.2-т заасан даатгагчийн харилцан хамааралтай этгээдүүдтэй хийсэн сайн дурын даатгалын хураамжийн дүн нь тухайн татварын жилийн албан татвар ногдуулах орлогын 15 хувиас хэтрэхгүй байх;
13.2.8.урсгал засварын зардал нь сэлбэг хэрэгслийн зардлыг багтаасан байх бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд үлдэгдэл өртгийн 2 хувь, бусад хөрөнгийн хувьд үлдэгдэл өртгийн 5 хувиас хэтрэхгүй бөгөөд үүнээс хэтэрсэн урсгал засварын зардлыг их засварын зардалд тооцох;
13.2.9.цалин, хөдөлмөрийн хөлс, нэмэгдэл, түүнтэй адилтгах орлогод нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар ногдуулж, суутгасан байх;
13.2.10.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шууд бус орлогод хувь хүний орлогын албан татвар ногдуулж, суутгасан байх;
13.2.11.хүүгийн зардлын хувьд энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу тодорхойлсон байх;
13.2.12.албан татвар суутгах орлого олгосон тохиолдолд холбогдох албан татварыг суутган тайлагнасан байх.

25/03/2026

ААНОАТ-ын 90%-н хөнгөлөлт эдлэх, төлсөн татварынхаа 90% буцаан авах аж ахуйн нэгж, байгууллагын анхааралд:
- Ямар байгууллага хамрагдах вэ ?
Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар нийтлэг хувь хэмжээгээр ногдох орлого нь 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн хооронд байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан татвар төлөгчийн ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө хэмээн заасан байдаг. 90 хувийн хөнгөлөлт гэдэг нь жилийн эцсийн тайландаа татвараа 10 хувиар ногдуулж төлөөд, дараа нь 90 хувийг буцаан авна гэсэн үг юм.
- Хөнгөлөлтийг эдлэхэд тавигдах шаардлагууд:
Жилийн эцсийн татварын тайлангаа хугацаанд нь буюу дараа оны хоёрдугаар сарын 10-ны дотор илгээсэн байх
ХМ-02 маягтын 1.1 хэсгийг бөглөсөн байх
Тайлангаа илгээхдээ хөнгөлөлт эдлэх хүсэлтээ цахимаар илгээсэн байх
Үнэ шилжилтийн тайлан илгээгүй бол тайлан буцаагдаж, 90%-н хөнгөлөлт цуцалж байгаа тул
- Татварын төрөл нэмэх хүсэлт илгээж ҮНЭ шилжилтийн тайлан нэмүүлэх
- Хоцорсон тайлангийн хүсэлт илгээж ҮНЭ шилжилтийн тайлан нээлгэх
- ҮНЭ шилжилтийн тайлан илгээхдээ МЭДЭЭ тус бүр рүү орж МЭДЭЭ ТАТАХ товчийг дарж 1 бүрчлэн бөглөж илгээхийг анхаарах
Тухайн тайлант оны орлогын албан татвараа хоёрдугаар сарын 10-ны дотор төлсөн байх

25/03/2026

ЖИЛД ИЛГЭЭХ ТАЙЛАНГИЙН ДАВТАМЖ

Танай байгууллага санхүү, татварын тайланг жилд хэдэн удаа илгээж, хэчнээн хувиар татвар төлөх вэ?

✅ Жилийн 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой НӨАТ суутган төлөгч биш иргэн, ААН нь өөрийн хүсэлтээр хялбаршуулсан горимд бүртгүүлсэн бол жилдээ 1 удаа санхүүгийн болон татварын тайлан гаргаж, борлуулалтын орлогынхоо 1 хувьтай тэнцэх хэмжээний татвар төлнө.

✅ Жилийн 300 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол жилд 1 удаа санхүүгийн тайлан илгээж, 2 удаа татварын тайлангаа тайлагнаж, 1 хувийн татвар төлнө.

✅ 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой бол жилд 1 удаа санхүүгийн тайлан илгээж, 2 удаа татварын тайлангаа тайлагнаж, 10 хувийн татвар төлнө. Хүсэлт илгээн нийт төлсөн татварынхаа 90 хувийг нь буцааж авах боломжтой.

✅ Жилийн 1.5 тэрбумаас дээш борлуулалтын орлоготой, татвар ногдуулах орлого 6 тэрбумаас доош ААН нь жилд 2 удаа санхүүгийн болон татварын тайлангаа тайлагнаж, 10 хувийн татвар төлнө.

✅ Татвар ногдуулах орлого 6 тэрбумаас дээш ААН нь жилд 2 удаа санхүүгийн тайлангаа илгээж, жилд 4 удаа татварын тайлангаа тайлагнаж, 10 хувийн татвар төлнө. Үүнээс 6 тэрбумаас давсан дүнгээс 25% татвар

25/03/2026
Want your business to be the top-listed Accountant in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address

Ulaanbaatar
976