АНХААРУУЛГА!
Сүүлийн үед гэрээт нягтлантай байсан чинь баахан НӨАТ шивээд өрөнд оруулсан байна гэсэн асуудалтай захирлууд олон болжээ. Тиймээс буух эзэнтэй буцах хаягтай, олон жилийн туршлагатай манай компаниар тайлангаа гаргуулаарай. Хувь хүмүүс аюултай шүү.
New Century Consulting
Санхүүгийн тайлан баланс, татвар нийгмийн даатгалын т?
Нийгмийн даатгалын тайлантай холбоотой асуултаа дор үлдээгээрэй. Завтай үедээ хариулаад явъя.
31/01/2024
15/03/2022
ASIA, Association for International Solidarity in Asia is a no-benefit and an apolitical organization
working for the achievement of the Sustainable Development Goals (SDGs). In particular, ASIA considers
the traditions, culture, and historical heritage of the peoples of the Asian continent are a priceless treasure
to be safeguarded and handed on to future generations through the engagement of communities in
sustainable processes.
ASIA is looking for an Administrative Officer and Logistician to implement the activities related to project
"From village to the world: on media literacy in Mongolian rural area".
Position: Administrative Officer and Logistician
Reporting to: Reports to the Head of the Country and to the PM
15/05/2020
Татварын шалгалтанд хэрхэн бэлдэх вэ?
Байгууллагын захирал, нягтлангууд ямар ч асуудалд “Татварын шалгалт ирвэл үүнийг яаж зохицуулах вэ” гэдэг сэтгэлгээгээр ханддаг байх ёстой.
Захиралын зүгээс:
Нягтлантайгаа жил бүр нэмэлт гэрээ байгуулдаг байх. Нягтлангийн хийх ёстой ажлыг мэддэг, ажлын ачааллыг зөв өгч үүрэг хариуцлагыг зөв оногдуулдаг байх. Ялангуяа заавал хариуцлага оногдуулдаг, урамшуулал олгодог системийг бий болгох ёстой.
Нягтланг аль болох олон солихгүй, ажилд авахдаа найдвартай зөв хүнээ сонгож авах.
Нягтлан ажлаас гарахдаа дараагийн хүндээ юуг яаж хүлээлгэж өгөх ёстойг мэддэг байх. Байгууллагын зүгээс “Ажил хүлээлцэх жагсаалт” гаргаж баталсан байх.
Ажилтан орж гарах бүр хөдөлмөрийн гэрээ байгуулах, тушаал гаргах.
Татварынхнаар хөөлгөж биш, татварыг хөөж шалгалтанд орох.
Татварынханы асуулганд урьдчилж бэлдэх. Татварын тайланд юу туссан байна тэрнийгээ л ярих.
Татвар төлөгч татварын талаар хамгийн их сонирхвол зохих зүйлсийг мэддэг байх. Би ер нь татварын талаар юуг заавал мэддэг байх ёстой юм. Гэж өөрөөсөө асуух.
Нягтлангийн зүгээс:
Ажилд орохдоо ажил хүлээлцэж авсан байх ёстой.
Ямар ч татварын тайланг хугацаанд нь гаргаж, Татварыг хугацаанд нь төлсөн байх.
Туслах тайлан болох Кассын тайлан, Харилцахын тайлан, БМ тайлан хөтөлсөн, Тооллогын бүртгэл хөтөлж гарын үсгээ зурсан байх.
Дээрх тайлангууд дээр тусгагдсан гүйлгээнүүд нь бүгд АШБ-тай байх ёстой.
АШБ нь үндсэн болон дагалдах баримттай байж хүчин төгөлдөр болдогийг санах. ӨХ: ямар баримт хүчин төгөлдөр, ямар нь Хүчин төгөлдөр бус болохыг мэддэг байх.
АШБ дугаартай, дугаар нь алгасаж үсрээгүй байх ёстой.
Зөвхөн хүчин төгөлдөр баримт бүхий гүйлгээг ерөнхий журнал, ерөнхий дэвтэрт бүртгэнэ.
Баримтыг зохих журмын дагуу нягт нямбай үдсэн байх.
Татвар ногдох орлогоос хасагдахгүй зардлыг маш сайн мэддэг, үүнийг зөв бүртгэсэн байх.
Гэрээтэй байх ёстой бүх орлого, зардлуудыг мэддэг, заавал хийсэн байх. Тусад нь үдсэн байх ёстой. Жнь: Зээл өгсөн авсан, түрээс, бараа бүтээгдэхүүн авах, зарах, хөдөлмөрийн гэрээ г.м
Санхүүгий тайлан, татварын тайлангууд хоорондоо уялдаа холбоотой байгаа эсэхийг шалгах, зөрүүтэй бол шалтгааныг нь олсон, дурдсан байх.
15/05/2020
Өнөөдрийн үг. /Habit can change us/
Account- A record that is kept for each asset, liability, equity, revenue, expense, and dividend component of an entity.
Данс- ААН-ийн хөрөнгө, өр төлбөр, өмч, орлого, зардал болон ногдол ашгийн бүрдэл хэсэг тус бүрт зориулан хөтөлдөг бичилт юм.
14/05/2020
Өдөрт 1 НББ-н Англи үг тодорхойлолтын хамт цээжилцгээе. /Habit can change us/
Accelerated depreciation methods-Several alternative depreciation approaches that result in relatively more depreciation in the early years of use, and smaller amounts during later years.
Хурдавчилсан элэгдлийн арга-Үндсэн хөрөнгийн ашиглалтын эхний жилүүдэд өндөр дүнгээр, сүүлийн жилүүдэд бага хэмжээгээр элэгдэл байгуулдаг арга.
28/03/2018
Манай нэг ах байдаг юм. Ер нь бол хөрөнгө талдаа нилээд их хөрөнгөтэй, үүнийгээ босгосон нууц нь хөдөлмөр гэж би хэлнэ. Тэр ах нэг удаа:
- Дөлгөөнөө ах нь бодсон. Энэ хоёр хүүхдэдээ юу өгөх вэ? гэж. Тэгээд эд хөрөнгө бол өвлөгдөх нь ойлгомжтой. Сайн сургуульд сургаж, мундаг боловсролтой болох нь ойлгомжтой. Тэгээд удаан бодож бодож, аан би ерөөсөө хүүхдүүдээ өглөө эрт босгож сургах ёстой юм байна. Энэ л миний хүүхдүүдэд ирэх хөрөнгө. Тэд өглөө эрт босно гэдэг нь олон ажил амжуулж, хүмүүсийг хийхээс өмнө амжиж хийж, хариуцлагтай байж, эрт унтаж эрүүл мэндээ хүртэл хамгаалах юм байна гэж бодсон гэв. Энэ бол үнэхээр зөв бодол гэж бодож байна. Манай гэр бүл ч гэсэн өглөө эрт 06:00 босдог. Сүүлийн үед намайг нэг зүйл үнэхээр бухимдуулж байна. Хүүхэд байхад өглөө эрт 06:00 цагт сүү аваарай сүү аваарай гэх хүмүүс хаавчив? Сүү байтугай онгорохой нэг ч газар алга. Сайхан өглөөний цай уучих кафе, хоолны газар, эмийн сан, өглөөний сонин уншичх тохитой газар. Гүэ байгаа л даа байгаа. Гэхдээ би 11-р хороололд амьдардаг байж хэзээч өглөө эрт зайсангийн "Томс" орохгүй. Эдийн засаг хямраад л байна. Орлого муудаад байна гээд л гоншигноод лам бөө, Фэнг Шүй гэж байхаар өөрийнхөө ажилуулж байгаа газраа өглөө эрт нээлдээ. Хүн орж ирэхгүй байвал цэвэрлэгээгээ хий л дээ. Хүнд мөнгө өгч байхаар өөрөө жорлонгоо угаа. Өөрөө ширээгээ арч. Өөрөө аягаа угаа. Эсвэл тооцоогоо хий. Хэзээ нэгэн өдөр өглөө эрт хүмүүс орж ирдэг болно. Тэгээд л орой юу ч болоогүй байхад хаана. Хүмүүсийг ид ажлаа хийж байхад нь дэлгүүрээ ажилуулчаад, хүмүүсийг яг завтай өглөө эрт эсвэл ажлаа тарсөн үед нь дэлгүүрээ хаачаад хэзээ нь ашиг орлого олох гээд байгаа юм. Тэгчээд л арцаар утаад л, хажуу лангууруугаа янз бүрийн тарнитай шороо цацаж байгаадаа та өөрөөсөө ичих хэрэгтэй. Улс орон цэцэглэн хөгжих, ашига орлого олох чинь маш амархан. Зүгээр л эрт онгойж орой хаа. Солонгост очоод үз, Хятад улсад очоод үз. Японд очоод үз. АНУ-д амьдараад хар! Хятадын дэлгүүрүүд бүгд өглөө 07:00 цагт онгойно. Бээжин өглөө 06:00 цагт зам нь түгжирдэг. Японы метрод өглөө 05:40 хүн нь багтахаа болидог. Жишээлбэл та нэг цайны газрыг сарын 800,000 түрээслэдэг байлаа гэж бодъёо. Хоногт 24 цаг байдаг. Тэгээр та уг газраа цагийн 1,110₮ -өөр түрээслэдэг. Танайх өглөө 10:30 гэж онгойдог байлаа гэж бодъёо. Орой та 18:30 гээд хаана. Та 8 цаг ажилаад л үлдсэн 16 цагийг нь дэмий хаяж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл хоногийн 17,760₮ дэмий хаяж сарын дараа 532,800₮ өө зүгээр л хаяж байгаа хэрэг. Тэгээд та зөвхөн 800,000₮-ний түрээсийнхээ 267,000₮ өөр л уг ажлын байраа ашиглаж байна гээд боддоо. Тэгээд таны ажиллаж байгаа ажлын 8 цаг чинь дандаа хүмүүсийн ажил дээрээ байх үе чинь таараад байгаа болхоор таны ажилуулж байгаа газар амжилттай ажиллах юм шиг байна уу? Энд нээх лам бөө, фэнг Шүй гээд гээд философлоод байх юм байхгүй. Ядаж та өглөөний 10:30 биш 07:00 цагт онгойгоод, орой 23:00 цаг гээд хаачих л даа. Орлого чинь шууд 40%-аар нэмэгдэнэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Жаахан эрт босч наймаа хийе. Энэ банкууд байна. Та нарын Солонго рестораны 24 цагийн Голомт банкаар үйлчүүлж үзсэн л биз дээ? Замын цаана нь Хаан, ХХБ гээд л зөндөө газрууд байгаа. Орой 20 цагт хаана. Гэтэл Голомтод нэг гүйлгээ хийх гээд очерлохоор бараг хамгийн багадаа 60 хүний дараа...Хэрэглээ байхад үйлчилгээгээ нэмэгдүүлэх нь уг нь зах зээлийн хууль баймаар юм. Эцэст нь ерөнхийлөгчийн сонголууд Женко дэвшинэ үү, Энколд дэвшинэ үү чамд ямар ч хамаагүй байхгүй. Өөрт таалагдаж байгаа сонголтоо хийгээд олон долоон юм ярилгүй өмнөх ажлаа сайн хий. Тэгээд таны өр ширний олон асуудал шийдэгдэнэ. Бас та нэг ч гэсэн шейр хийчүүл ядаж нэг газар ч гэсэн эрт онгойдог болох ч юм билүү? Энэ эдийн засгийн хямралаас гаргах гээд зүтгээд байгаа УИХ-ыг гишүүд ядаж энэ ажлын цагаа сайхан зөв хуульчлаачээ. Хүмүүсийн чинь амралт ихдээд байна!
Via: Erdenebileg Dulguun
19/09/2017
Зөрчлийн тухай хуультай холбогдуулан хараахан компаниа томруулж амжаагүй байгаа, байнгын нягтлан бодогч ажиллуулахад зардал их гарахаар болоод байгаа захирлууд та бүхнийг мэргэжлийн нягтлан бодогчтой гэрээ хийж тайлангаа гаргуулаарай хэмээн урьж байна. Утас: 99248481
12/09/2017
Accounting outsourcing service is here.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Contact the business
Telephone
Website
Address
Sukhbaatar District
Ulaanbaatar
976