Dadu&Acc

Dadu&Acc

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Dadu&Acc, Accountant, Ulaanbaatar.

08/12/2025

Шинэхэн долоо хоногийн мэнд🫶

Энэ зурвасыг Санхүү хариуцдаг хүнрүүгээ явуулаад баярлалаагаа илэрхийлээрэй🌸
Та баярлалаа гэдгээ хэлдэг нэгэн байгаарай👏

Photos from Сайн Нябо's post 06/12/2025

Манайхаан, жилийн сүүлийн сар л үлдлээ🫢

Бидний хамгийн чухал сар ирлээ, тиймээс санхүүгийн тайландаа бэлдэх үү? Санхүүгийн болон татварын тайлангийн уялдаа холбоо, зөрүүгийн тайлан гаргах яагаад чухал вэ?

Өмнөх долоо хоногийн хагас сайн өдөр өөрийн биеэр суусан сургалт маань одоо ганцхан удаа л зарлаж бна хүний тоо хязгаартай тул амжиад бүртгүүлээрэй☺️

Дэлгэрэнгүй тайлбарлуулах буюу мэдээлэл авахаар бол чат бичээрэй💬💬💬

Шинэчлэгдсэн И-Балансе-Нээлтийн тайлан илгээх 22/11/2025

2025 онд Шинээр компани байгуулсан бол НЭЭЛТИЙН ТАЙЛАН заавал илгээдэг шүү👇

2024 оны Санхүүгийн тайлангаа илгээгээгүй бол 2024 оны нээлтийн тайлан заавал илгээж байж, 2024 оны Санхүүгийн тайлангаа илгээх эрх үүсэж байсан шүү👇

Илүү олон бичлэгээ youtube-руу орж үзээрэй
#нээлтийн #тайлан #санхүүгийнтайлан #Санхүү #Нягтлан

Шинэчлэгдсэн И-Балансе-Нээлтийн тайлан илгээх Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

14/11/2025

#Нягтлан #бодогч Та нар нябо гэхээр л…заа яг юу гэж боддог вэ үнэнээ хэлээрэй😂 Алив нябо нараа нэг сайхан магтаад меншион хийгээч #санхүү

10/11/2025

🎉 Олон улсын нягтлан бодогчдын өдрийн мэнд хүргэе!

Өнөөдөр буюу 11 сарын 10-нд дэлхий нийтээрээ нягтлан бодогчдын хөдөлмөр, хичээл зүтгэлийг үнэлэн тэмдэглэдэг билээ.

📘 Анх 1494 онд “Орлого, зарлагын давхар бичилт”-ийн аргыг боловсруулсан Лука Пачоли агсны бүтээлээс үүдэн энэ өдөр бий болсон бөгөөд өнөөгийн санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн суурь нь болсон юм.

💼 Та бүхний хөдөлмөр — байгууллагын итгэлцэл, ил тод байдал, хөгжил дэвшлийн баталгаа билээ.

📊 Мэдлэг, ёс зүй, хариуцлагаар гэрэлтсэн нягтлан бодогч бүрт баярын мэнд хүргэе!
Таны тоо бүрэн зөв, тайлан тань тод гэрэлтэг!

И-баримт, нэхэмжлэх хэрхэн үүсгэх вэ? 04/11/2025

Борлуулалтаа давхардуулж үүсгэх тохиолдол их байдаг, бичлэгээ үзээд зөв үүсгээрэй📚

И-баримт, нэхэмжлэх хэрхэн үүсгэх вэ? ЖДҮ удирдлага болон оюутан, ажиллаагүй удсан, анх удаа системдээ хандаж байгаа бол заавал үзээрэй

Photos from Dadu&Acc's post 28/09/2025

Заа 09/25-нд бид чинь ийм олуулаа цугласаан🥰
Байгууллагын удирдлага, нягтлан, инженер гээд өөр өөр мэргэжлийнхэн ч бас байсан шүү🌸

✨ Эвэнтийн Зорилго
• Нягтлан, санхүүгийн хүмүүс өдөр бүр тоо, тайлан, дүнтэй ажилладаг → тархиа амраах, сонирхлоо хуваалцах орон зай хэрэгтэй байдаг
• Хоббигоо нэгтгэж, networking хийх.
• Туршлага солилцож, ажил мэргэжил адил нэгэнтэй танилцах

🌷ОУ-д мэргэжлээрээ ажиллах, нягтлан байхын давуу тал, стрессээ тайлах аргууд, өөрийнхөө хобби гэх зэрэг сэдвүүдээрээ нээлттэй чөлөөтэй ярилцан нэгэн үдшийг үнэт цагаа өөртөө зориулан ирсэн хөөрхөнүүддээ баярлалаа❤️🫂

🕯️Ажил ярихаа зогсоож, тархиа амраан, дотоод хүүхэдтэйгээ орших👧👯‍♀️ Дуртай өнгө, үнэрээ сонгоод Өөрийн гараар лаа хийсэн, бүгд л яг хүүхэд шиг харахаар хайр хүрээд байсаан🌸 Нээрээ л өөрийн гараар лаа хийхээр хайрлаад асааж чаддаггүй юм байнаа😝

🍫Мэргэжлийн сэтгэл зүйч Н. Даваадулам
🍷Илтгэгч (Зайнаас ОУ-д ажиллаж буй мэргэжилтэн) Narangerel Damdinsuren
⭐️ Хамтрагч Tumee Erdenebaatar
🍡 админ DavaaDulam DaduAcc
☕️Тухтай орчин, чин сэтгэлт хамт олонтой хөөрхөн D.U coffee shop-тойгоо хамтран ажиллах таатай байдаг🥰
Өөртөө цагаа зориулан хүрэлцэн ирсэн гоёхон амттангууддаа маш их баярлалаа🥰

Ингээд бид🫂
• Нягтлан, санхүүчид хоорондоо сүлжээ (network) үүсгэж
• Зөвхөн ажил бус, хувийн амьдрал, хоббидоо цаг гаргахад тусална.
• Ядрахгүйгээр, урам зоригтойгоор ажиллахад сэтгэлзүйн дэмжлэг өгөх болноо🥰

Сар бүр эвэнт хийж, гэхдээ илтгэгч болон хийх хобби давхцахгүй сонирхолтой байдлаар зохион байгуулах болноо🤗
Та ч бас манай дараагийн эвэнт болон бусад мэдээллийг авахыг хүсвэл пэйж хуудсаа дагаад мэдээлэлтэйгээ ойр байгаарай🥰 удахгүй уулзацгаая❤️

24/09/2025

#Санхүү #Нябо #хобби #Сэтгэл #хүнбүр

23/09/2025

Бороотой өдрийн мэнд🌦️
Дахин гоё эвент минь зарлагдаж байна🥰

🌷Мэргэжлийн сэтгэлзүйч, сургагч багш Н.Даваадулам👩

🗓️Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр олон улсын зочид буудлын салбарт арвин туршлагатай мэргэжилтэн Д.Нарангэрэл /Accor, Shangri-La, Kempinski зэрэг дэлхийд нэр хүндтэй зочид буудлуудад санхүүгийн удирдлага, нээлтийн төсөл болон тайлагналын чиглэлээр амжилттай ажилласан. Одоогоор тэрээр Монгол улсаас алсаас ажиллаж, Сидней хотын Infinity Business Solution компанид Нягтлан бодогчоор ажиллан, зочид буудлуудад санхүү, цалингийн үйлчилгээ үзүүлдэг/ арвин туршлагаасаа хуваалцах болноо🥰

⏳"Daduacc" Админ нягтлан бодогч Цаг төлөвлөлт, цагийн менежмент ажиллангаа хоббигоо хөгжүүлэх гэх мэт олон зүйлсийг хуваалцахаар болсондоо таатай байна.

Хэзээ: 2025.09.25 18 цагт
Хаана: Гандан "DU coffee shop"
https://maps.app.goo.gl/97Hu5GixvKLaQvHe7?g_st=ic
Төлбөр: 45,000₮ /Өөрийн гараар лаа хийж бүтээлтэй болно, оройн хөнгөн зууш, цай, кофе багтсан/

Хүний тоо хязгаартай учраас доорх фромоо бөглөөд амжиад бүртгүүлээрэй😍
Бүртгэлийн линк: https://forms.gle/hAkLx2fj2midfrM37
Дэлгэрэнгүй мэдээллийг чатаар аваарай🤗

Photos from Dadu&Acc's post 13/08/2025

Гэгээн өглөөний мэнд☀️

#Хамтдаа #Хадгаламж үүсгэх хуримтлал бий боогох чалленжил нэгдэх үү💸🤑

🤑Хадгаламжийн аргууд нь таны орлогоос тодорхой хувийг тогтмол хуримтлуулах, хөрөнгөжих зорилготой төлөвлөгөөнүүд юм. Хүмүүсийн зорилго, орлого, зардлын хэв маягт тохирсон олон арга байдаг.
Энд түгээмэл хэрэглэгддэг аргуудыг ангилж тайлбарлая.
1️⃣Хувь хэмжээгээр хуримтлуулах арга
Орлогоосоо тогтмол хувийг хуримтлалд хийх.
50/30/20 арга
50% – зайлшгүй зардал (түрээс, хоол, унаа гэх мэт)
30% – хүсэл, чөлөөт цагийн зардал
20% – хуримтлал, хөрөнгө оруулалт
(Тогтмол орлоготой хүмүүст тохиромжтой)
75/10/15 арга
75% – зардал
10% – хуримтлал
15% – өр төлбөр, санхүүгийн зорилгод
(Өртэй хүмүүст илүү нийцнэ)
70/20/10 арга
70% – амьдралын зардал
20% – хуримтлал, хөрөнгө оруулалт
10% – сайн үйлс, өөртөө урамшуулал

2️⃣Зорилгод суурилсан хадгаламж
Тодорхой хугацааны дараа хэрэгжүүлэх зорилго тавьж хуримтлуулах.
Жишээ: 6 сарын дараа аялал, 2 жилийн дараа орон сууцны урьдчилгаа гэх мэт.
Давуу тал: Сэтгэл зүйд урам өгнө, зорилго тодорхой.
Сул тал: Хэрэв зорилго биелээд хуримтлалаа үрвэл дахин эхнээс нь эхэлнэ.

3️⃣Автомат хадгаламжийн арга
Цалин орох бүрт тодорхой хувийг банк автоматаар хадгаламжийн данс руу шилжүүлдэг.
Давуу тал: Өөрөө мартдаг ч хуримтлал өснө.
Сул тал: Заримдаа уян хатан биш байж болно.

4️⃣"Хонжвортой" хадгаламж
Тогтмол хадгаламжийн хүү + хонжворын боломжийг хослуулсан бүтээгдэхүүн (банкууд заримдаа санал болгодог).
Давуу тал: Хадгалж байхдаа хонжвор хожих боломжтой.
Сул тал: Хүү нь энгийн хадгаламжаас бага байж болно.

5️⃣Гэнэтийн орлого хадгалах
Бонус, бэлэг, хэтрүүлсэн орлогын 100%-ийг шууд хуримтлалд хийх.
Давуу тал: Амьдралын хэв маягаа өөрчлөхгүйгээр хуримтлал хурдан нэмэгдэнэ.
Сул тал: Зөвхөн нэмэлт орлого гарсан үед л ажиллана.

6️⃣Бэлэн мөнгөний савлах арга (Cash Envelope Method)
Сард зарцуулах мөнгөө ангилан дугтуйнд хуваана (хоол, унаа, зугаа гэх мэт).
Давуу тал: Зарлагаа хянахад маш сайн.
Сул тал: Карт, цахим төлбөр хэрэглэдэг хүнд бага зэрэг төвөгтэй.

Энэ удаад “Хувь хэмжээгээр хуримтлуулах арга”
Орлогоосоо тогтмол хувийг хуримтлалд хийх аргыг ашиглаж байна. Хамтдаа нэгдэхийг хүсвэл “тийм” гэж бичээд группдээ нэгдээрэй✌️💪

09/08/2025

Нябо суурьтай онлайнаар суралцангаа ажилламаар байвал бичээрэй✌️
Шаардлага:
1. Сэтгэлийн гүнээсээ суралцмаар байгаа
2. Хандлага хөөрхөөөн бол❤️

07/08/2025

Сэтгэл чинь зөв бол хүн ойлгохгүй ч Бурхан мэднээ.
Зоригтой,зорилготой,эрч хүчтэй амьдар!

Want your business to be the top-listed Accountant in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Ulaanbaatar
210 ###