BZ accountancy

BZ accountancy

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from BZ accountancy, Accountant, UBH center 1226, Ulaanbaatar.

НББ-н үйлчилгээ үзүүлэх,санхүүгийн болон татварын тайлан гаргах, тайлагналтай холбоотой мэргэжлийн зөвлөгөө өгөх, гэрээт нягтлан бодогчийн үйлчилгээ,байгууллагын НББ-н бодлогын баримт бичиг боловсруулах, хяналт шалгалтанд бэлтгэх зэрэг үйлчилгээг үзүүлнэ.

02/07/2024

📌 Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг танилцуулж байна.
☝🏻 Та 2019 оноос хойших ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлснөөр аливаа учирч болзошгүй гэнэтийн эрсдэлээс урьдчилан сэргийлж хэрэгцээтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй авах боломж бүрдэнэ.
✅ Таны төлсөн шимтгэл хайртай, дотны хүмүүсийн тань болон өвчиндөө шаналж яваа хэн нэгэн хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалж байдаг.
Шимтгэлээ тогтмол төлдөг танд баярлалаа 🥰

02/07/2024

Өмнөх татварын жилийн албан татвар ногдуулах орлого нь 6 тэрбум төгрөг ба түүнээс дээш бол уг албан татвар төлөгч тухайн татварын жилийн улирлын татварын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд хүргүүлнэ.

26.2.Татварын өмнөх жилийн албан татвар ногдуулах орлого нь 6 тэрбум төгрөг хүртэл ААНОАТТухай хуулийн 29.1-д заасны дагуу татварын албанд бүртгүүлээгүй албан татвар төлөгч тухайн татварын жилийн эхний хагас жилийн татварын тайланг 07 дугаар сарын 20-ны дотор, жилийн эцсийн татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор гаргаж, харьяалах татварын албанд хүргүүлнэ.

26.3. ААНОАТТухай хуулийн 26.1, 26.2-т заасан албан татвар ногдуулах жилийн орлогыг тодорхойлохдоо албан татвар төлөгчийн зөвхөн тухайн тайлант жилийн өмнөх татварын жилд тайлагнасан албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээнд үндэслэнэ.

26.4.Албан татвар төлөгч холбогдох татварын тайланг жилийн эхнээс өссөн дүнгээр гаргана.

26.5.Албан татвар төлөгч холбогдох татварын тайланд ААНОАТТухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу суутган ногдуулсан татварын тайланг хавсаргана.

26.6.Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид орлого олгосон суутган төлөгч нь хувь хүн бол ААНОАТТухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу суутган ногдуулсан татварын тайланг Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу тайлагнах албан татварын тайланд хавсаргана.

26.7.Тайлант жилд үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгч ААНОАТТухай хуулийн 26.2-т заасны дагуу татварын тайлан гаргана.

26.8.Албан татвар төлөгч үйл ажиллагаа эрхлээгүй тухай тайлан гаргасан жилийн дараагийн татварын жилээс эхлэн жилд нэг удаа дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд хүргүүлнэ.

26.9.Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж нь энэ хуулийн дагуу тухайн татварын жилд тусгай зөвшөөрөл тус бүрд хамаарах татварын тайланг тус тус гаргаж, албан татварын тооцоо хийнэ.

26.10.Доор дурдсан нөхцөлийг нэгэн зэрэг хангасан тохиолдолд ААНОАТТухай хуулийн 26.9-д заасан тайланг нэгтгэн гаргаж болно:

26.10.1.албан татвар төлөгчийн эзэмшил дэх тусгай зөвшөөрөл бүхий талбай хоорондоо хиллэдэг бол;

26.10.2.ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хувьд ашиглах бүтээгдэхүүний нэр төрөл ижил бол.

26.11.Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг ААНОАТТухай хуулийн 26.10-т заасны дагуу нэгтгэн тайлагнахгүй.

26.12. ААНОАТТухай хуулийн 26.10-т заасны дагуу татварын тайланг дараагийн татварын жилд нэгтгэн гаргах тухай хүсэлтийг тухайн татварын жилийн 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад гаргана.

26.13. ААНОАТТухай хуулийн 26.12-т заасан хүсэлтийг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага 30 хоногийн дотор хянан, хүсэлтийг баталгаажуулах эсэх талаар хариу мэдэгдэнэ.

26.14. ААНОАТТухай хуулийн 24.4-т заасны дагуу тодорхойлон ногдуулсан албан татварыг албан татвар төлөгч энэ хуульд заасан хугацаанд тайлагнана.

02/07/2024
05/03/2024

Тэтгэвэрт гарсан хүн ажил хийвэл Тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхгүй байж болно

30/01/2024

Бид танд найдвартай туслая 😀

22/01/2024

“Цалин тооцож сурцгаая!” онлайн сургалтын бүртгэл өнөөдөр 15:30цагт хаагдаж байна. Та тус сургалтыг сонирхож байвал яг одоо бүртгэлээ баталгаажуулаарай 😊 Хичээлийг МНБ, ТМЗ мэргэжлийн багш орно. Суралцагч бүрд хичээлд ашиглагдсан слайд болон нэмэлт материалын багц олгоно. 😀Баярлалаа

20/01/2024

Манай сургалтын бүртгэл үргэлжилж байна 😊

18/01/2024

Татвар төлөгч та ХХОАТ-ын тайлан гаргахдаа хавсралт мэдээ ХМ-06/5/ -ын 1 дүгээр мөрөнд тавих цалингаас суутгуулсан татварын хөнгөлөлтийн дүнг доорх хүснэгтээс харна уу.

Want your business to be the top-listed Accountant in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


UBH Center 1226
Ulaanbaatar
976