BPC / Баланс Про Консалтинг

BPC / Баланс Про Консалтинг

Share

Та бизнестээ анхаарал тавь
Бид таны санхүүд анхаарал тавья

09/04/2026

АУДИТЫН ТАЙЛАН ЮУГ ӨГҮҮЛЭХ ВЭ?
Та хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргахдаа хувьцаа, бондыг нь худалдан авах гэж байгаа компани, хадгаламж хийх гэж буй банкныхаа санхүүгийн тайлангийн талаар гаргасан аудитын дүгнэлтийг анхааралтай уншиж, ойлгож чаддаг байх шаардлагатай.
Доорх 4 төрлийн аль нэг хэлбэрээр аудитын дүгнэлт бичигдсэн байна. Аудитор нь үйлчлүүлэгчдэдээ зориулан аудитын зөвлөмж гаргадаг. Харин санхүүгийн тайлангийн хэрэглэгч уг зөвлөмжийг тэр бүр авч үзэх боломж бололцоо байдаггүй. Иймд "Хараат бус аудиторын дүгнэлт" гэсэн хуудас цаасыг уншаад ямар төрлийн дүгнэлт болохыг таньж мэдэх нь чухал бөгөөд Та доор дурдсан хэлбэрүүдийг сайтар мэдсэнээр шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллээ олох чадвартай болно.
1️⃣ ЗӨРЧИЛГҮЙ ТАЙЛАН:
Аудитын тайлангийн санал дүгнэлтийн хэсгээс: "Санхүүгийн тайлангууд нь 200... оны 12 сарын 31-нээрх санхүүгийн байдал ба жилийн үйл ажиллагааны үр дүнг нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын стандартын зарчмуудын дагуу үнэн зөв, бодитой илэрхийлсэн байна гэж бид дүгнэж байна". Аудитын тайлангийн санал дүгнэлтийн хэсэгт ингэж бичсэн байвал ямар ч алдаагүй, үнэн зөв илэрхийлэгдсэн санхүүгийн тайлан байна гэж ойлгох хэрэгтэй.
2️⃣ ЗӨРЧИЛТЭЙ ДҮГНЭЛТ БҮХИЙ ТАЙЛАН
Санал дүгнэлтийн хэсэгт: "А компани нь бидний шалгасан хугацаанд зээлийн ангиллыг өөрсдийн дотоод журмыг баримтлан хийжээ. Дээрхээс бусад үйл ажиллагааг үнэн зөв бодитой илэрхийлсэн байна" гэж бичсэн тохиолдолд зөрчилтэй дүгнэлт бүхий тайлан гарсан гэж үзнэ. Ер нь аудитын тайлангийн санал дүгнэлтийн хэсэгт "...Үүнээс бусад нь...", "Дор дурдсанаас бусад нь...", "Дээрхээс бусад нь..." гэх мэт өгүүлбэр орсон байвал тодорхой үйл ажиллагааг аудитын хувьд зөв гэж дүгнэж болохооргүй байсан бөгөөд зөрчилтэй дүгнэлт бүхий тайлан гарчээ гэж ойлгох нь. Ийм тохиолдолд уг дүгнэлтэд заасан хэсэг нь хөрөнгө оруулагч танд хэр зэрэг хохирол учруулж болохыг зайлшгүй анхаарах шаардлагатай болно. Ер нь аудитор ийм дүгнэлт гаргасан бол хөрөнгө оруулалтаасаа татгалзах нь зүйтэй.
3️⃣ ДҮГНЭЛТ ӨГӨХӨӨС ТАТГАЛЗСАН ТАЙЛАН
Санал дүгнэлтийн хэсгээс: "Б компант нь аудитын ажлын цар хүрээний боломжийг хязгаарлаж, нөхцөл бололцоог бүрдүүлээгүй, зарим мэдээ материалтай танилцах бололцоо олгоогүй учир бид тус банкны гадаад дахь харилцах дансны үлдэгдлийг тулган баталгаажуулж чадсангүй". Ийм дүгнэлт нь аудитор хэдийгээр шалгаж баталгаажуулж чадаагүй ч санхүүгийн тайлангийн хэмжээнд тэрээр материаллаг бус байна гэж үзсэн үед бичигддэг. Энэ жишээний хувьд Б компани гадаадын дансанд мөнгө байгааг аудитор нотолж чадаагүй буюу аудитор нь энэ тухай хангалттай дүгнэлт өгөх боломжгүй байлаа гэсэн утгатай бөгөөд аудитор дүгнэлт өгөхөөс татгалзсан байна гэж ойлгоно.
4️⃣ СӨРӨГ ДҮГНЭЛТТЭЙ ТАЙЛАН
Санал дүгнэлтийн хэсгээс: "Бидний үзэж байгаагаар С компани мөнгөн гүйлгээний тайланг үнэн зөв үйлдээгүй байна. Энэ нь нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг дагаж мөрдөөгүйтэй холбоотой гэж үзэж байна". Шалгах явцад гарсан тодорхой бус байдал нь материаллаг нөлөө үзүүлнэ гэж үзсэн үед ийм дүгнэлтийг хийдэг. Материаллаг нөлөө үзүүлнэ гэдэг нь санхүүгийн тайланд байгаа алдаанаас болж санхүүгийн мэдээлэл зөв илэрхийлэгдээгүйгээс хэрэглэгчид нь буруу, алдаатай шийдвэр гаргахад хүргэж болохуйц нөлөө гэж ойлгоно.
☎️ БАЛАНС ПРО АУДИТ: 9000-8838

03/04/2026

HELLO FRIDAY !!!
Бизнесийн амжилтын үндэс бол зөв санхүүгийн менежмент байдаг. Таны бизнесийн салбарт тулгамдсан асуудлыг бид шийдвэрлэнэ
📍Манай оффис СБД, 1-р хороо, Нарны зам-62, Юнион бюлдинг, Б блок
☎️Утас: 9509-1529, 9000-8838

03/04/2026

HELLO FRIDAY ❗️❗️❗️
Бизнесийн амжилтын үндэс бол зөв санхүүгийн менежмент байдаг. Таны бизнесийн салбарт тулгамдсан асуудлыг бид шийдвэрлэнэ

📍 Манай оффис СБД, 1-р хороо, Нарны зам-62, Юнион бюлдинг, Б блок
🤙 Утас: 9509-1529, 9000-8838

02/04/2026

Зөв тайлан-Зөв шийдвэр
Санхүүгийн мэдээллээ зөв удирдаж, бизнесийн ирээдүйгээ баталгаажуулаарай.
✅Сар бүрийн тайлан.
✅Өгөгдөлд суурилсан шийдвэр.
✅Эрсдлийн урьдчилсан хяналт.
📞+976 9000 8838, 9905 6672

30/03/2026

Жижиг дунд үйлдвэрлэл бизнес эрхлэгч та бүхэнд санхүүгийн дараах үйлчилгээг санал болгож байна.
📞+976 9000 8838, 9905 6672

29/03/2026
26/03/2026

Таны санхүү-Бидний хариуцлага.
✅Санхүүгээ бидэнд даатга
✅Ирээдүйгээ баталгаажуул.
Манай компани нь санхүүгийн бүх төрлийн зөвлөх үйлчилгээг хийж байна.
📞+976 9000 8838, 9905 6672

17/02/2026

XVII жарны "СҮРЭЭР ДАРАГЧ" хэмээх гал морин жил морилон айсуй 🇲🇳

Найман зууны түүхийг нар зөв хурайлсан
Намхан хүлгээ унаж дэлхийн зулайд омогшсон
Нар сүлдтэй Монгол түмэн минь Могой жилээ үдэж
Настан буурлаа цэнгүүлэн Морь жилээ угтаж байна
Нар хурайлж цэнгэлдэх дэлхийд ганцхан монгол заяа
Наран тойрогт алдрахгүй Эзэн Чингисийн угсаа
Сааршгүй сайныг бэлэглэх эцэг дээдсийн заншилтай
Сайхан бүхнийг ерөөх энх мэндийн учралтай
Монгол түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй!


07/12/2025

Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс жил бүр уламжлан болгон зохион байгуулж оны шилдэгүүдээ тодруулдаг "ШИЛДЭГ САНХҮҮЧ-2025" арга хэмжээ энэ жил Монгол Улсад орчин цагийн санхүүгийн алба үүсч хөгжсөний 114 жилийн ой, Бүртгэл санхүү, эдийн засгийн ажилтны өдрийн тохиолдуулан зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Баланс Про Аудит ХХК-ны Аудитор А.Еркеш, МУИС-ын НББ-ын тэнхимийн Ахлах багш О.Нүржигмаа нарын ном ШИЛДЭГ БҮТЭЭЛ номинацид шалгарч тэргүүллээ 👏👏👏

📖Тус бүтээл нь анх 2006 онд 14 хуудас бүхий гарын авлагаар эхлүүлж байсан Нягтлан Бодох Бүртгэл ном нь 2025 онд 7 дахь удаагийн шинэчлэлтээрээ Санхүүгийн бүртгэл, Өртгийн бүртгэл, Удирдлагын бүртгэлийн агуулгыг хамарсан 49 бүлэг бүхий 83,5 хуудас бүтээл болсон байна.
Эдийн засаг, Бизнесийн сургуулийн оюутан болон Аж ахуй нэгж байгууллагын нягтлан бодогчдын Нягтлан болох бүртгэлийн онол, аргазүйг эзэмших, санхүүгийн тайлан гаргахад нь туслах ширээний ном нь байсаар байна. Мөн СТОУС-ын шинэчлэл болон Нягтлан бодох бүртгэлийн дүрэм журам, эрхзүйн актуудын өөрчлөлтийг тухай бүрт нь тусган сайжруулалт хийж дэлгэрэнгүй жишээ тайлбартайгаар баяжуулалт хийгддэг нь энэхүү бүтээлийн онцлог юм.

Эрхэм хүндэт Баланс Про Аудит ХХК-ны Аудитор А.Еркеш таньд цаашдын ажил үйлсд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

05/12/2025

Манай компанийн Үүсгэн байгуулагч, Үйл ажиллагаа хариуцсан захирал МНБ, ТМЗ Г.Мөнхтуяа нь Монгол Улсад санхүүгийн алба байгуулагдсаны 114 жилийн ойн Санхүү, эдийн засагчдын баярын өдрийг угтуулан "Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан" цол тэмдэгээр энгэрээ мялаасан сайхан өдөр байлаа.
Тэрээр МУИС-ын Бизнесийн сургуулийн Нягтлан бодогч мэргэжлээр бакалавр, Санхүү эдийн засгийн сургуулийн Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй бөгөөд мэргэжлээрээ 20 гаруй жил тасралтгүй ажиллаж улс орондоо хувь нэмрээ оруулж буй чадварлаг мэргэжилтэн юм.
Цаашдын ажил үйлсд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Баланс Про Консалтинг ХХК-ны хамт олон, итгэлт харилцагч нараас нь

11/11/2025

📌 Аудитын тухай ерөнхий ойлголтууд

Аудитор нь …

Байгууллагын санхүүгийн тайланг шалгаж, нягтлан бодох бүртгэлээ хэр сайн хөтөлсөн, хөрөнгө, үйл ажиллагаагаа бүгдийг нь зохих журмын дагуу зөв бүртгэсэн эсэх, үйл ажиллагаа нь хуулийн дагуу явагдаж уу гэх зэргийг хянаж эцэст нь жил, улирлын санхүүгийн тайлан нь тухайн байгууллагын санхүүгийн байдал болон үйл ажиллагааны санхүүгийн үр дүнг бодитой тусгасан эсэх талаар дүгнэлт өгч, баталгаа гаргадаг хараат бус мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг, тусгай зөвшөөрөл бүхий санхүүгийн зах зээлийн чухал оролцогчийн нэг юм.

Аудитын зорилго…

Хэрэглэгчдийг үнэн зөв, баталгаажсан санхүүгийн мэдээллээр хангах явдал байдаг. Учир нь байгууллага бүр санхүүгийн тайлан гаргаж, түүнийгээ өөр өөр зорилгоор хэрэглэгчдэдээ толилуулдаг.

Аудитын хэрэгцээ…

Бизнесийн байгууллагын удирдлагад ирээдүйн хөрөнгө оруулалт болон зээлийн шийдвэр гаргахад үнэн зөв санхүүгийн мэдээлэл чухал байдаг. Тухайлбал, зээлдүүлэгч банк зээлдэгчийн санхүүгийн байдлын талаар үнэн зөв мэдээлэл авснаар зээлийн эрсдлээ бууруулна.

Мөн түүнчлэн тендер зарлаж, гэрээ хийх талаа сонгох гэж байгаа харилцагчийн хувьд нөгөө талынхаа санхүүгийн үнэн зөв мэдээллийг авах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, санхүүгийн мэдээллийн хэрэглэгч бүр өөр өөр зорилготой боловч мэдээлэл үнэн зөв баталгаатай байх нь тэдний хувьд чухал ач холбогдолтой. Энэхүү мэдээллийн үнэн зөв баталгаатай байдлыг аудитын үйл ажиллагаа хангадаг.

Want your business to be the top-listed Accountant in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Ulaanbaatar