Dynamic Data Consulting Company

Dynamic Data Consulting Company

Share

ТМЗ, МНБ зэрэгтэй, 15-с дээш жилийн ерөнхий нягтлан бодогчийн ажлын туршлагатай баг

20/10/2025

Celebrating my 4th year on Facebook. Thank you for your continuing support. I could never have made it without you. 🙏🤗🎉

23/09/2025
Photos from Баярхүү багш / Татварын зөвлөх's post 25/08/2025
18/08/2025

Шинэ татвар төлөгчийн

1. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ААН-ийн гэрчилгээгээ аваад, захиралын эрхээр etax.mta.mn сайтад нэвтрэн хуулийн этгээдийн бүртгэлээ батлгаажуулсанаар цахимаар татварын үйлчилгээ авах боломжтой болно.
2. Татвар төлөгчийн бүртгэлтэй цахим хаягт тоон гарын үсгийн файлыг илгээдэг болсон. Үүссэн тоон гарын үсгийг цахим татварын системийн эрхийн тохиргоо цэсэнд байршуулсан ба админ эрхтэй хэрэглэгчдэд харагдах бөгөөд админ эрхтэй хүн тоон гарын үсэг татаж авах боломжтой.
3. Та шинэ татвар төлөгчөөр бүртгэгдсэнээр БИЧИЛ ангиллын буюу жилийн борлуулалтын орлого 50 сая төгрөгөөс доош орлоготой ангилалд хамаарагдана. Бичил ангиллын татвар төлөгч нарт нэг давуу тал байдаг нь ХЯЛБАРШУУЛСАН горим сонгож, жилдээ нэг удаа тайлан гаргаж, нэг хувийн татвар төлөх юм.
4. Та цахим татварын системээс гадна ebarimt.mn сайтад нэвтэрч борлуулалтын орлогоо тухай бүрд нь шивэх ёстой.
5. Шинэ аж ахуйн нэгжүүд ААНОАТ буюу орлогын албан татварын тайланг TT-02 маягтаар, цалин хөлсний тайланг ТТ-11 гэсэн маягтаар илгээх ёстой. ААНОАТ-ыг хагас жил буюу долдугаар сарын 20-ны дотор, жилийн эцсээр буюу дараа оныхоо 2.10-ны дотор илгээнэ. Харин ТТ-11 тайланг улирал тутам илгээхийг анхаараарай.
6. Татварын тайлан биш ч дахиад нэг анхааруулах зүйл нь EBALANCE системд санхүүгийн тайлангаа нэг удаа илгээх ёстой байдаг. Та ганцхан татварын тайлангаа илгээчхээд үүнийгээ мартав аа.
7. Та орж ирсэн орлого бүрээсээ 10 хувиар татвар төлөөд байхгүй. Зарим сард бүүр та хасах үлдэгдэлтэй буюу алдагдалтай ч тайланг илгээж болно. Тиймээс та үйл ажиллагаа явуулахад гарч байгаа ЗАРДЛАА маш сайн баримтжуулаарай. Хамгийн супер баталгаа бол ТӨЛБӨРИЙН БАРИМТ юм. Тиймээс та аль болох НӨАТ суутган төлөгч болон баримтаа өгдөг ААН, хувь хүнээр үйлчлүүлж, хамтран ажиллаарай.
8. Таны орлого 10 сая төгрөг хүрсэн тохиолдолд та НӨАТ төлөгч болох хүсэлт гаргаж болно. Хариуцлагатай бизнесүүд НӨАТ суутган төлөгч нартай харилцах сонирхолтой байдаг учраас таныг 50 саядаа хүрээгүй байхад НӨАТ суутган төлөгч болохыг шаардаад байж магад.
9. Хэрвээ таны орлого 50 сая төгрөгт хүрвэл та НӨАТ суутган төлөгч болж, сар бүрийн дараа сарын 10 –ны дотор тайлангаа илгээнэ. Энэ тайлан ёстой амархан та орлогоо бүртгээд байхад л хангалттай. Тайлан илгээхдээ ганцхан ШИНЭЧЛЭХ товч дараад л илгээгддэг.
10. Таны илгээсэн тайлангийн дагуу НЭХЭМЖЛЭХ цэсэд төлөх татварын жагсаалт үүсдэг. Та татвараа нэхэмжлэлийн дагуу зөрүүгүй, цахимаар төлөх боломжтой. Одоогийн байдлаар татварын орлогын 99% нь цахим гүйлгээгээр орж ирдэг. Мөн таны хөрөнгийн татвар, шаардлагатай төлбөр хураамжуудын нэхэмжлэл автоматаар үүсэн танд очно.

09/06/2025

📢 Бизнесээ эхлүүлж байна уу?
Санхүү, нягтлан бодох бүртгэлээ цэгцлэх шаардлагатай байна уу?

💼 Шинэ болон үйл ажиллагаагаа өргөжүүлж буй бизнес эрхлэгч танд:
✅ Санхүү, нягтлан бодох бүртгэлийн цогц үйлчилгээ
✅ Бүртгэлээ зөв хөтлөх, татварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө
✅ Байгууллагын санхүүг үр ашигтайгаар удирдах шийдэл

📊 Цөөн байгууллагатай хамтран ажиллана — таны бизнесийн санхүүг бид хариуцна!

📞 9999-2738
Холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Dynamic Data Consulting Company ТМЗ, МНБ зэрэгтэй, 15-с дээш жилийн ерөнхий нягтлан бодогчийн ажлын туршлагатай баг

05/05/2025

Билл Гейтсийн үзэж байгаагаар, ердөө 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болох аж. Учир нь хиймэл оюун ухаан (AI) олон төрлийн ажлыг хүний оронд гүйцэтгэдэг болж, ажил амьдралын хэв маяг эрс өөрчлөгдөх цаг айсуй гэж тэрээр “The Tonight Show with Jimmy Fallon” нэвтрүүлгийн үеэр хэлжээ.

2 өдөр ажиллаад 5 өдөр амрах нь төрөлтийг нэмэгдүүлж, хүмүүсийн ядралт, туйлдлыг бууруулах аж. Одоогоор зарим улсад туршиж буй ажлын 4 өдөр нь эерэг үр дүнгээ өгсөөр байна. Жишээлбэл, нэг компани ажлын 4 өдөртэй болсноор бүтээмж 24%-иар өсөж, ядралт, туйлдлын түвшин хоёр дахин буурсан байна. Мөн Токио хотын захиргаа төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд ажлын 4 өдөртэй болохоо зарласан.

Билл Гейтс эмч, багш зэрэг зарим мэргэжил удахгүй AI-д шилжих нь тодорхой гэж үзэж байгаа бөгөөд энэ нь нийгмийн нийтлэг сайн сайхны төлөө ашигтай байж магадгүй гэжээ.

Энэхүү шинэ бөгөөд тодорхойгүй технологийн эринд бизнесээ амжилттай авч явахын тулд AI-г эсэргүүцэх бус, аль болох хурдан хүлээн зөвшөөрөх нь чухал гэдгийг онцолж байна. LinkedIn-ийн мэдээлснээр 2025 оны хамгийн эрэлттэй ур чадвар бол AI-г ойлгох чадвар буюу “AI literacy” байх болно гэжээ.

21/04/2025

Гэрээт нягтлан хийнэ

Want your business to be the top-listed Accountant in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Ulaanbaatar
976