Accountants’ Calculation Club

Accountants’ Calculation Club

Share

Энэхүү пэйж нь МУИС-ийн БС-ийн “НББ” тэнхимийн дэргэдэх оюутны “ACC”клубын албан ёсны пэйж хуудас юм.

30/04/2026

Хайр түгээе, Амьдрал бэлэглэе.
Та бүхэн минь сэтгэлийн дэмээ хайрлаарай ❤️

MN540005005648178957

23/04/2026

"Оновчтой бүртгэгч-2026"
Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн ангийн оюутнуудын тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг доор орууллаа.

01/03/2026

Хаврын “Эрдэм шинжилгээний хурал”-д зориулан оюутан, суралцагчдынхаа судалгааны ажлын чадварыг дэмжих, эрдэм шинжилгээний ажилд идэвхтэй оролцуулах зорилгоор багш нарын оролцоотой нээлттэй зөвлөгөөг зохион байгуулахаар боллоо.

Энэхүү зөвлөгөөний хүрээнд судалгааны сэдэв сонгохоос эхлээд эрдэм шинжилгээний илтгэл бичих, илтгэлээ хамгаалах хүртэлх бүхий л үе шатанд анхаарах гол асуудлуудыг танилцуулж, багш, оюутны хамтын ажиллагааг бэхжүүлэх, туршлага солилцох таатай орчинд та бүхнийг урьж байна.

📍Хаана: МУИС-ийн IV байр, 304 тоот ангид 14:20 цагт
Хэзээ: 2026.03.06 буюу Баасан гарагт

Photos from Accountants’ Calculation Club's post 04/12/2025

🏆2025-2026 оны хичээлийн жилийн МУИС, Бизнесийн сургуулийн, Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Спорт өдөрлөг” 11 сарын 29, 30 ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тэнхимийн 17 ангийн 400 гаруй оюутан тамирчид хурд, хүч, авхаалж самбаа, цэц мэргэн, оюун ухаанаа сорин өрсөлдлөө. Спорт өдөрлөг нь таван төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд Шилдгийн шилдэг ангиар Э.Цэцэгдэлгэр, Т.Лагнай багштай 4-2 4-4 ангийн хамт олон шалгарлаа.

🏆Сагсан бөмбөгийн төрлийн 3х3 эрэгтэй ангилалд
1-р байр Э.Цэцэгдэлгэр, Т.Лагнай багштай 4-2, 4-4 ангийн хамт олон
2-р байр Д.Авирмэд Л.Оюунцэцэг багштай 2-1 2-3 ангийн хамт олон
3-р байр Г.Мөнхтуяа О.Нүржигмаа багштай 3-2 3-3 ангийн хамт олон

🏆Сагсан бөмбөгийн төрлийн 5х5 эмэгтэй ангилалд
1-р байр Э.Цэцэгдэлгэр, Т.Лагнай багштай 4-2, 4-4 ангийн хамт олон
2-р байр Л.Хишигбаяр С.Рэнцэндорж багштай 1р түвшний хамт олон
3-р байр Б.Алтан-эрдэнэ С.Рэнцэндорж багштай 4-1 ангийн хамт олон

🏆Волейболын эрэгтэй төрөлд
1-р байр Д.Авирмэд Л.Оюунцэцэг багштай 2-1 2-3 ангийн хамт олон
2-р байр Э.Цэцэгдэлгэр, Т.Лагнай багштай 4-2, 4-4 ангийн хамт олон
3-р байр Л.Хишигбаяр С.Рэнцэндорж багштай 1р түвшний хамт олон

🏆Волейболын эмэгтэй төрөлд
1-р байр Л.Хишигбаяр С.Рэнцэндорж багштай 1р түвшний хамт олон
2-р байр Э.Цэцэгдэлгэр, Т.Лагнай багштай 4-2, 4-4 ангийн хамт олон
3-р байр Г.Мөнхтуяа О.Нүржигмаа багштай 3-2 3-3 ангийн хамт олон

🏆Шатрын төрөлд
1-р байр П.Төртогтох
2-р байр Н.Ариун-эрдэнэ
3-р байр Ө.Хандсүрэн

🏆Ширээний теннис эрэгтэй төрөлд
1-р байр А.Дэлгэрхангай
2-р байр О.Мөнхбилгүүн
3-р байр М.Даваасүрэн

🏆Ширээний теннис эмэгтэйтөрөлд
1-р байр Д.Маралмаа
2-р байр О.Дөлгөөн
3-р байр Б.Уранбилэг

🏆Алсын зайн шидэлтийн тэмцээн
Эрэгтэй Н.Ариун-эрдэнэ
Эмэгтэй Д.Номунцэцэг

🏆Сагсан бөмбөгийн “ШИЛДЭГ ТОГЛОГЧ”-оор
Эрэгтэй Э.Цэцэгдэлгэр багштай 4-2 ангийн Л.Жамъянпунцаг
Эмэгтэй Э.Цэцэгдэлгэр багштай 4-2 ангийн О.Мөнхтамир

🏆Волейболын “ШИЛДЭГ ТОГЛОГЧ”-оор
Эрэгтэй Д. Авирмэд багштай 2-1 ангийн Энхлхагва
Эмэгтэй Л.Оюунцэцэг багштай 1-1 ангийн Б.Азбаян тус тус шалгарлаа.

Тэмцээнд идэвхтэй оролцсон ангиуд болон тэнхимийн багш нар, БС-ийн Биеийн тамирын тэнхимийн хамт олонд маш их баярлалаа👏🏻

Photos from Accountants’ Calculation Club's post 19/11/2025

🏆"Спорт өдөрлөг-2025"🏆

МУИС-ийн БС-ийн НББ-ийн тэнхимийн оюутан залуусын спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх, биеийн тамирын болон бусад уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, анги хамт олны эв нэгдэл, багийн ажиллагаа, идэвх санаачилгыг сайжруулахын зэрэгцээ, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор
🏀сагс 🏐волейбол♟️шатар
🏓ширээний теннис гэсэн 4 төрөлт нөхөрсөг тэмцээнийг 2025 оны 11-р сарын 29,30-ны өдөр зохион байгуулна

Анги хамт олноороо нэгэн дурсамжийг бүтээж, идэвхтэй оролцоорой🤗

Photos from Accountants’ Calculation Club's post 04/11/2025

НББ-ийн тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний хуралд идэвхтэй оролцоорой!

08/09/2025

📣МУИС-ийн БС-ийн “НББ”-ийн тэнхимийн дэргэдэх оюутны “ACC” клуб нь шинэ элсэлтээ зарлалаа. “НББ”-ийн тэнхимийн аль ч түвшний оюутанд нээлттэй бөгөөд та бүхэн бидэнтэй нэгдэн цаашдын боломжуудаа нээгээрэй.

💎Оюутны клубт орсноор:
-Эелдэг, найрсаг найз нөхдийн хүрээллээ тэлнэ.
-Өөрийн эзэмшиж байгаа мэргэжлийн үнэ цэнийг олгож, ур чадвараа хөгжүүлэх.
- Дээд түвшний оюутан ах эгч нараасаа туслалцаа, зөвлөгөө авч болно.
- Зохион байгуулах, илтгэх, бичих гэх мэт олон чадвараа сайжруулах гэх зэргээр давуу талуудыг эдлэх боломжтой.

Бүртгэлийн хугацаа:
⏰2025.09.08-оос 2025.09.12-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
⏰ 2025.09.12нд шинээр элссэн оюутнуудтай эргэн холбогдох болно.

Бүртгэлийн формс:https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScjlqclGcMWk0TlKgAjSgRjFQNvvs5Hx_vVoDC-AnuoLHH0jA/viewform?usp=sharing

20/05/2025

МУИС-БС-НББ-ийн тэнхимийн дэргэдэх "ACC" клубээс оюутан суралцагч нарын дунд зохион байгуулсан Нягтлан бодох бүртгэлийн ирээдүйн чиг хандлага сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд:
1-р байр 1-1 ангийн оюутан А.Ахерке
2-р байр 4-1 ангийн оюутан М.Анужин
3-р байр 3-2 ангийн оюутан Б.Уранбилэг нар шалгарсан байна.
~ЭРДМИЙН ХЭТ ЦАХИВААС ХӨГЖЛИЙН ГАЛ БАДАРМОЙ~

10/05/2025

🏆Нягтлан бодох бүртгэлийн олимпиад🏆

2025.05.09-ний өдөр МУИС-ийн БС-ийн НББ-ийн тэнхимийн мэргэжлийн ангийн оюутнуудын дунд Санхүүгийн нягтлан бодох бүртгэл- I хичээлийн олимпиадыг амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд нийт 64 оюутан оролцсоноос:
1-р байр Г.Билэгжаргал
2-р байр Б.Энхмаа
3-р байр Б.Сугаржаргал
4-р байр Э.Лхагважаргал
5-р байр Д.Болорцэцэг
6-р байр Л.Даваажаргал
7-р байр Ч.Пүрэвсүрэн
8-р байр Э.Буяндулам
9-р байр Б.Номинзул
10-р байр З.Сэргэлэн нар тус тус байр эзэллэв.
Мөн олимпиадад оролцож өөрийн мэдлэг ур чадвараа сорьсон оюутнууддаа баяр хүргэж цаашдын үйлсэд нь өндөр амжилтыг хүсье.
ЭРДМИЙН ХЭТ ЦАХИВААС ХӨГЖЛИЙН ГАЛ БАДАРМОЙ.
Ивээн тэтгэгч: Moore audit ХХК

Photos from Accountants’ Calculation Club's post 10/05/2025

💢МУИС-БС-Нягтлан бодох бүртгэлийн тэнхимээс уламжлал болгон зохион байгуулдаг "Оновчтой бүртгэгч" тэмцээн 05 сарын 10ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.💢
Энэхүү тэмцээнд нийт 7 анги орсон бөгөөд
🥇1р байр О.Нүржигмаа багштай 2-2 анги
🥈2р байр С.Рэнцэндорж багштай 3-3 анги
🥉3р байр Э.Цэцэгдэлгэр багштай 3-2 анги тус тус шалгарлаа
Мөн оюутнуудын дундах "АХА" тэмцээнд
1р байр 3-2 ангийн оюутан Тэмүүлэн
2р байр 4-2 ангийн оюутан С.Доржжүгдэр
3р байр 1-1 ангийн оюутан Р.Мөнхзаяа нар тус тус шалгарлаа
Тэмцээнд оролцсон ангиуд болон зохион байгуулсан багш нартаа баярлалаа 👏👏👏

Want your business to be the top-listed Accountant in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address

МУИС-ийн “Бизнесийн сургууль”-ийн хичээлийн байр
Ulaanbaatar