31/01/2020
MASS.mn - СУРАГЧДАД ЗОРИУЛСАН ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬ
Товчлол СУРАГЧДАД ЗОРИУЛСАН ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬ ЖИРЭМСЭН ЭХЧҮҮД АМЬСГАЛЫН ЗАМААР ДАМЖИХ ХАЛДВАРЫН ҮЕД АНХААРАХ ЗҮЙЛ НДЕГ: ТЭТГЭВЭР АВАГЧДЫН АНХААРАЛД ....
28/01/2020
Сайн байцгаана уу?
Эрхэм хүндэт суралцагч болон манай сургалтанд суралцах хүсэлтэй хүмүүсийн анхааралд:
Цаг үеийн гэнэтийн нөхцөл байдал болох Коронавирус өвчний тархалттай холбоотойгоор Улс орон даяар олон нийт хамарсан бүхий л хурал цуглаан, сургалт семинарын үйл ажиллагааг түр хугацаанд буюу 2020.03.02-ны өдөр хүртэл явуулахыг хориглосон тул манай төв нь хэсэг хугацаанд үйл ажиллагаа явуулж элсэлт авах боломжгүйгээ мэдэгдэж байна. Суралцаж байгаа суралцагчид нөхөн суралцах боломжтой
~ Accounting Owl - Нягтлан бодох сургалтын төв ~
25/01/2020
Коронавирустай холбоотой таны мэдэх ёстой БҮХ ЗҮЙЛ
Коронавирусын халдвар хүнээс хүнд амьсгалын болон ахуйн замаар халддагийг тогтоосон. Урд хөрштэй хил залгаа оршдог, бараа бүтээгдэхүүнийхээ дийлэнх хэсгийг импо....
15/01/2020
НӨАТ-ын буцаалт олгоно
Н.Жаргалцэцэг: НӨАТ-ын буцаалт олгоно
Н.Жаргалцэцэг: НӨАТ-ын буцаалт олгоно
14/01/2020
2020 оны төсвийн орлого 12,9 их наяд төгрөг (4.7 тэрбум доллар) байх ба 50 орчим хувийг НӨАТ болон НДШ-ийн орлого дангаар бүрдүүлнэ.
14/01/2020
ТАНИЛЦ: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИУДАД ОРСОН 2020.01.01-НИЙ ӨДРӨӨС ДАГАЖ МӨРДӨХ ӨӨРЧЛӨЛТҮҮД
ТАНИЛЦ: Нийгмийн даатгалын тухай хуулиудад орсон 2020.01.01-ний өдрөөс дагаж мөрдөх өөрчлөлтүүд
Нийгмийн даатгалын ерөнхий газраас Өнөөдөр /2020.01.13/ “2020 оноос мөрдөгдөж эхэлсэн нийгмийн даатгалын тухай хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлтүүд&rd…
14/01/2020
ХУУЛЬ: ДАРААЛСАН 7 ЖИЛИЙН ЦАЛИНГИЙН ДУНДЖААР ТЭТГЭВЭР ТОГТООХООР БОЛЛОО😊👏👏
ХУУЛЬ: ДАРААЛСАН 7 ЖИЛИЙН ЦАЛИНГИЙН ДУНДЖААР ТЭТГЭВЭР ТОГТООХООР БОЛЛОО
ХУУЛЬ: ДАРААЛСАН 7 ЖИЛИЙН ЦАЛИНГИЙН ДУНДЖААР ТЭТГЭВЭР ТОГТООХООР БОЛЛОО
14/01/2020
Нягтлан бодогч хүний эзэмших хэрэгтэй 5 шинж чанар
1.Сайн нягтлан мэргэжилдээ хайртай байдаг
Өөрийн мэргэжлийнхээ үнэ цэнийг мэдэрч мэргэжилдээ хайртай байх шинж нь хийж буй ажил үүргийнхээ үр өгөөж, ач холбогдлыг үнэлж ойлгох явдал юм. Ажилдаа дуртай, сэтгэлтэй хүний гараас л сайн үр дүн гардаг гэж туршлагатай удирдлагууд ярих нь олонтаа.
Нэг талаас хөрөнгө санхүүгийн нөөцөд бүртгэлээр хяналт тавьж үйл ажиллагааны бодит үр дүнг тодорхойлох, удирдлага болон бусад мэдээлэл хэрэглэгчдийг шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг бэлтгэх явдал юм.
Нөгөө талаас төрийн оршин тогтнох үндэс болсон албан татварыг тодорхойлох, цуглуулах, улсын хэмжээний статистик мэдээллийн үндсэн санг бүрдүүлэхүйц санхүүгийн тайланг үнэн зөв бэлтгэхээс шалтгаалдаг.
2. Мэргэжлийн хянамгай байдал нягтлангуудад маш чухал
Даяарчлалын эрин үед нийгмийн харилцаа хөгжих тутам ажил гүйлгээний утга нарийсч, шинэ төрлийн харилцаа үүсч, орчин нөхцлийн өөрчлөлт нь нягтлан бодогчдоос мэргэжлийн ур чадвараас гадна мэргэжлийн хянамгай байдал буюу тухайн байгууллагын нууцыг хадгалах, шударга байх, ёс зүй, сахилга батын соёлыг шаардаж байна.
3. Тасралтгүй суралцагч байх
Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, санхүү татварын хууль тогтоомжуудын өөрчлөлт нь нягтлан бодогч бидний хувьд мэдлэг, чадвараа нэмэгдүүлэх, хувь хүний хувьд хөгжил, өсөлт дэвшлийг шаардаж байна. Иймд удирдлагын зөв шийдвэр гаргалтад мэргэжлийн ур чадвар, үнэ цэнийг ойлгуулахын тулд тогтмол сургалт, семинарт хамрагдан, мэдээллээс хоцрохгүй байж, өөрийгөө байнга хөгжүүлж, суралцахын тулд тасралтгүй хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.
21-р зууны технологийн дэвшлүүд ч мөн нягтлан бодох бүртгэлийн практикт томоохон өөрчлөлтүүдийг авчирч байгаатай хөл нийлүүлэн алхахын тулд бид ажилдаа технологийг ашиглах, бүтээмжээ өсгөх ур чадваруудаа хөгжүүлэх шаардлагатай болж байна.
4. Бүртгэл тооцооны ажлын эхлэлийн цэг
Нягтлан бодогчийн ажлын эхлэлийн цэг нь бүртгэл тооцооны ажлыг анхлан гүйцэтгэж буй ажлын мөн чанарыг ойлгох, нярав, бүртгэл тооцооны ажилтны ажил үүргээ гүйцэтгэхэд нь мэргэжлийн арга зүйгээр удирдаж чиглүүлэхүйц дадал, туршлагыг хуримтлуулахаас эхтэй. Иймд нягтлан бодогч нь менежер бөгөөд энэ ч утгаараа аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, үйлчилгээний ажлын нарийн үйл явцыг судалж мэдсэн, ажилтнуудын ажлын байрны үүрэг, хариуцлагыг тодорхойлж хэмжиж чадахуйц удирдах чадварыг эзэмших ёстой.
5. Цагийг сайн баримталдаг байх
ТА бидэнд байгаа ижил нөөц бол “ЦАГ ХУГАЦАА” юм. Шинжлэх ухаан, технологи, мэдээллийн эрин зуунд цаг хугацаа гэрлийн хурдаар хэмжигдэж байна. Нягтлан бодогч нь цагийн сайн менежер байх ёстой. Мэргэжлээрээ бахархах зүйлс бүтээхийн тулд санаж, сэтгэж амьдрах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Иймд нягтлан бодогч хүн ажлаа төлөвлөж, гүйцэтгэлийг үнэлж, тооцож, тайлагнахдаа “цагийн юмыг цагт нь” гэдэг зарчмыг мөрдлөг болгон хэрэгжүүлэх хэрэгтэй.
14/01/2020
📣📣Шинээр фэйсбүүк хуудасаа нээж буйтай 🤗холбогдуулан
🗃🧮 Манай Нягтлан бодох сургалтын төв суралцах эрхийн бичигээр🎁🎁😍 нэг Азтанг шалгаруулах гэж байна👏👏👏👏😊🤩🥳
Хэрхэн Aзтан болох вэ?
1️⃣-Та хуудсанд дарж;
2️⃣-Доорх зурганд дарж, Public тохиргоотойгоор 🌏хийж
3️⃣-Comment хэсэгт 3 найзаа💁♀️💁🏼♂️🙆♂️ хийгээд🎁 азтан болоорой
Амжилт хүсье 👏🏻
🏆Ялагчийг 📅2020.01.31 өдөр random-оор live хийж шалгаруулна.
Манай хаяг: Багшийн дээд, төгөлдөр төвийн ард *Ур чадварын төвийн*
2 давхарт
☎️ УТАС:99913374