22/01/2025
#АудитынОлонУлсынСтандартын дагуу санхүүгийн тайлангийн аудитын үйлчилгээг аудиторын баг үзүүлнэ.
Холбоо барих: 8800-3980, [email protected]
Энэхүү цахим хуудсаар танд аудит, нягтл
22/01/2025
#АудитынОлонУлсынСтандартын дагуу санхүүгийн тайлангийн аудитын үйлчилгээг аудиторын баг үзүүлнэ.
Холбоо барих: 8800-3980, [email protected]
21/10/2022
Энэ удаа 2021 оны санхүүгийн тайлангийн аудитаар Үндэсний Аудитын Газар-аас Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т өгсөн албан шаардлагыг бэлтгэхэд гаргасан нэгэн алдааны талаар бэлтгэлээ.
Албан шаардлагад Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ыг Захиргааны ерөнхий хуулийн 103.1 дэх заалтыг зөрчсөн гэж Үндэсний Аудитын Газар-аас үзсэн байна. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь биш байхад Захиргааны ерөнхий хуулийн 103.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн буюу хууль хэрэглээний алдаа болсон.
Учир нь Захирганы ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд ямар үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага болохыг тодорхой зааж өгсөн ба тус хуулийн 103.1 дэх заалт нь зөвхөн тухайн захиргааны байгууллага, түүнд ажиллаж буй захиргааны албан тушаалтанд үйлчлэх зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, захиргааны бус байгууллага болон түүнд ажиллаж буй албан тушаалтанд Захиргааны ерөнхий хуулийн 103.1 дэх заалт #үйлчлэхгүй.
Харин, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын захирлын ажлаас халсан тушаал нь #үндэслэлгүй болохыг шүүхээс тогтоож, халагдсан ажилтанд олгосон цалинг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын захирлаар буцаан төлүүлээгүй нь дор дурдсан хуулийг зөрчсөн гэж үзнэ:
Иргэний хуулийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй”,
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5-д “.Захирлын гэм буруутай үйл ажиллагаа ... зэргээр тухайн үйлдвэрийн газарт хохирол учруулсан бол уг хохирлыг захирал өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр бүрэн хариуцна”.
Бэлтгэсэн. Аудитор Наранбилэг
Нойрны😴 тухай сонирхолтой судалгаа.
Ажил ихтэй ч нягтлан бодогч, аудиторууд сайн унтаж байгаарай. Нойр, хоолондоо сайн байвал ааш зан, бүтээмж аяаандаа л 🆒️
05/10/2022
Энэ удаа 2021 оны санхүүгийн тайлангийн аудитаар Үндэсний Аудитын Газар нэгэн өгөхдөө гаргасан алдааны талаар цувралаар хуваалцахаар эхний хэсгийг бэлтгэлээ.
#АЛДАА1
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2021 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар “Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтнуудад шүүхийн шийдвэрийн дагуу 108.0 сая төгрөгийн нөхөн төлбөрийг байгууллагаас олгож, буруутай албан тушаалтнаар төлүүлээгүй” хууль зөрчсөн асуудал байгааг илрүүлэн Төрийн аудитын тухай хуулийн 21.1 дэх заалтыг үндэслэн буруутай албан тушаалтнаар нь төлүүлээрэй гэсэн агуулга бүхий -ыг өгсөн байна.
Уг нь энэхүү хууль зөрчсөн асуудалд Төрийн аудитын тухай хуулийн 21.2-т “Шалгагдагч этгээд ... нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ... хамгаалахтай холбоотой хууль тогтоомж ... зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно” гэж заасныг үндэслэн үндэслэлгүй ажлаас халах тушаалыг гаргасан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын захирлаар 108.0 сая төгрөгийг төлүүлэх тухай тогтоох ёстой байсан.
Учир нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын хөрөнгө нь Иргэний хуулийн 99.2-т заасны дагуу юм. Төрийн аудитын тухай хуулийн 21.2-т олж бэлтгэх, хамгаалахтай холбоотой хууль, тогтоомж зөрчсөн бол төлбөрийн акт тогтоохоор тодорхой зааж өгсөн.
Тэгвэл Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь нийтийн өмчийг олж бэлтгэх, хамгаалахтай холбоотой ямар хууль, тогтоомж зөрчсөн болохыг дурьдвал:
. Иргэний хуулийн 498.5-д “Энэ хуулийн 498.1 ...-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй”,
. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5-д “.Захирлын гэм буруутай үйл ажиллагаа ... зэргээр тухайн үйлдвэрийн газарт хохирол учруулсан бол уг хохирлыг захирал өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр бүрэн хариуцна” гэж заасныг тус тус зөрчсөн.
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2021 оны санхүүгийн тайлангийн аудитын тайлангаас аудитын багийн шалгалтаар илрүүлсэн нягтлан бодох бүртгэлийн алдаа, залилан, хууль тогтоомж зөрчсөн үйлдэл зэргийг уншиж үзвэл аудит боломжийн хэмжээнд хийгджээ гэж санагдсан.
Харин, гаргасан аудитын дүгнэлт болон өгсөн албан шаардлага, зөвлөмж зэргийг аудитаар илрүүлсэн алдаа, залилан, хууль тогтоомж зөрчсөн үйлдэлтэй нь харьцуулан үзвэл аудитын төгсгөлд аудиторын хэн нэгэн нөлөөлжээ гэж бодогдлоо.
Гомбожавын Занданшатар
Чимэдийн Хүрэлбаатар Khurelbaatar Chimed
Бэлтгэсэн: Аудитор Ё.Наранбилэг
29/09/2022
Өнөөдөр дэлхий даяарх #аудиторууд мэргэжлээрээ бахархдаг баярын өдөр. Миний давхцаж.
баярын мэнд хүргэе.
22/09/2022
#АУДИТ ба #ЯЛГАВАРЛАЛ!
Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-ны удирдлага болон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын удирдлага нар ажилтнаа хууль зөрчин үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөн болохыг тогтоосон шүүхийн тогтоол гарсан ба уг тогтоолын дагуу үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд Эрүүл Мэндийн Яам-наас 30.3 сая₮, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас 108.0 сая₮-ийн нөхөн олговорыг төлсөн нэгэн ижил үйл явдал 2021 оны санхүүгийн жилд болсон.
Удирдлагуудын хууль зөрчсөн дээрх буруу шийдвэрийн улмаас ЭМЯ болон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т учирсан хохирол тус шийдвэрийг гаргасан удирдлагуудаас буцаан төлөгдөөгүй байсныг Үндэсний Аудитын Газар-аас хийсэн аудитаар илрүүлэн ЭМЯ-нд , Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т өгсөн байна.
Энэхүү нэгэн ижил буруутай үйлдэлд Үндэсний Аудитын Газар-аас ялгавартайгаар хандан ЭМЯ-нд өгсөн бол харин -т өгсөн.
Үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд олгосон нөхөн олговорыг буруу шийдвэр гаргасан этгээдээс буцаан төлөгдөөгүй тохиолдолд Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтыг үндэслэн Төрийн аудитын байгууллагаас тавихаар тодорхой зохицуулагдсан харилцаа юм.
Ийм ч учраас Эрүүл Мэндийн Яам-нд төлбөрийн акт тавигдсан.
Харин, ямар учраас нэгэн ижил буруутай үйлдэлд хоёр өөр хариуцлага тооцсон, яагаад Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т тавиагүй асуудлыг аудитын чанарын асуудлаа шалгадаг Үндэсний Аудитын Газар-ын Чанарын баталгаажуулалтын газар шалгаж, аудитын хууль зөрчсөн үйлдлийг залруулах, хариуцлага тооцох, үндэслэлгүйгээр ажлаас халсны нөхөн олговрыг төлүүлэхтэй холбоотой аудитын үйл ажиллагаанд гарч буй -ын учир шалтгааныг судлан шийдвэрлэх хэрэгтэй.
Гомбожавын Занданшатар
Чимэдийн Хүрэлбаатар Khurelbaatar Chimed
Бэлтгэсэн: Аудитор Наранбилэг
Заримдаа хөндлөнгөөс үзэж байгаа ч Үндэсний Аудитын Газар-тай хамт зэмлүүлээд байгаа юм шиг мэдрэмж төрөх юм.
-ыг чанартай хийж гүйцэтгэе гэвэл энэхүү аудиттай хамт хууль, тогтоомжийн хэрэгжилтийг шалгадаг -ыг зэрэгцүүлэн хийж хомсхон хүн хүч, цаг хугацаагаа тарамдаад байгаагаа болих хэрэгтэй. Аль, аль аудит нь өөх ч биш, булчирхай ч биш болоод байна.
Учир нь санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэх хугацааг Төсвийн тухай хуулиар хатуу зохицуулсан ба одоогийн төрийн аудитын болон төрийн аудитын ажилд оролцож байгаа хувийн аудитын компанийн хүний нөөц, мэдлэг чадвар, туршлага, техник технологи зэргийг тооцож үзвэл их шахуу хугацаа. Энэ шахуу хугацаанд , дээр нэмээд зарим хууль, тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх хамтад нь чанартай хийж гүйцэтгэнэ гэдэг бараг л боломжгүй зүйл.
Эхлээд санхүүгийн тайлангийн аудит хийх хугацаандаа энэ төрлийн аудитаа дагнасан байдлаар чанартай, стандартын дагуу хийчихдэг, аудитын тайлангаа танилцуулж байгаа хэд нь санхүүгийн тайлангийн аудитын талаар өргөн мэдлэг, ойлголттой, тухайн аудитын тайлангийн хамрах хүрээний мэдээллээ зааг ялгаатайгаар оновчтой, тодорхой, цэгцтэй өгөөд сурчихмаар байна.
ParliamentMN
Гомбожавын Занданшатар
Чимэдийн Хүрэлбаатар Khurelbaatar Chimed
Үндэсний Аудитын Газар
https://fb.watch/fDSzg6Xh6A/
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |