Buki Finance

Buki Finance

Share

Санхүүгийн зөвлөх үйлчилгээний компани.

15/01/2024

🙋‍♂️ ГЭРЭЭТ САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Гарааны ЖДҮ бизнес эрхлэгчдийн 2023 оны Санхүү, Татварын тайлангийн хуулийн хугацаа 2024 оны 2-р сарын 10-нд дуусна. Та бүхэн тайлангаа цаг хугацаандаа илгээж, үр дүнгээ хэмжээрэй.

#санхүүгийнбүртгэл #санхүүгийнтайлан #татварынтайлан #ЖДҮ #гарааныбизнес #гэрээтсанхүү #санхүүгийнзөвлөх #гэрээттайлан

02/01/2024

☃️ Санхүүгийн сахилга бат орлого, зарлагаа бүртгэхээс эхэлнэ. 🎁🔐

#хувийнсанхүү #өрхийнсанхүү #сахилгабат #санхүүгийнэрхчөлөө #гэрбүлийнсанхүү #ЗөвДадалЗуршил #өнөөдрөөсэхэл #эрүүлсанхүү #санхүүгээбүртгэ #санхүүгээудирд

Монголчууд Хятадад Hipay-ээр төлбөрөө төлдөг боллоо 26/09/2023

🇲🇳 Монголын Hipay төлбөрийн систем Хятадын Alipay системтэй албан ёсоор холбогдон ажиллаж эхэллээ. ✊🫶🤝

Монголчууд Хятадад Hipay-ээр төлбөрөө төлдөг боллоо Монгол иргэд Хятад улсад байх хугацаандаа бүх төрлийн үйлчилгээний төлбөр тооцоогоо Монголынхоо “Hipay” аппликейшнаар төлдөг боллоо.

Иргэдийн санхүүгийн боловсрол хангалтгүй түвшинд байна 15/06/2023

"Санхүүгийн Хүртээмж-Хөгжил Санаачилга" ТББ иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг хэмжих судалгааг Монголбанкны захиалгаар гүйцэтгэжээ. Үүнд 1,947 хүн хамрагдсан байна.

Иргэдийн санхүүгийн боловсрол хангалтгүй түвшинд байна Иргэдийн санхүүгийн боловсролын үзүүлэлтийн дундаж оноо 9.9 байна. Энэ нь авах ёстой 20 онооны ердөө 49.5% гэсэн үг.

18/05/2023

🇲🇳 Монгол Улсын эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, дэвшилд оруулсан үзүүлэлтээрээ эрэмбэлэгдэн 2022 оны ТОП-100 аж ахуйн нэгж. 👏🏻👏🏻👏🏻

Techworm - Google Map-д автобусны маршрутыг оруулсан Александр Бакалов | Unread Today 26/04/2023

"Чи унадаг дугуй ахиж бүтээх шаардлагагүй” гэсэн үг байдаг. Одоо байгаа зүйлсийг сайжруулах нь чухал болохоос заавал өөрөө шинийг бүтээх албагүй.

#дата #шийдэл #боломж #үнэцэнэ #нээлттэйдата #автобусбуудал

Techworm - Google Map-д автобусны маршрутыг оруулсан Александр Бакалов | Unread Today Гадаад улсад очихоор хамгийн түрүүнд гайхан биширдэг зүйл бол байршил тогтоох системийн...

07/03/2023

🇲🇳 ЖДҮ ЗЭЭЛ - БОЛОМЖОО НЭЭ 🇲🇳

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСЛИЙГ 2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВНА БАЙНА.

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:

ℹ️ Зээлийн зориулалт: Үндсэн хөрөнгө
ℹ️ Зээлийн хугацаа: 5️⃣ хүртэл жил
ℹ️ Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 1️⃣2️⃣ хүртэл сар
ℹ️ Зээлийн хүү: 3️⃣ хувь (жилийн)

Төсөл хүлээн авах хугацаа:

🔴Эхлэх: 2️⃣0️⃣2️⃣3️⃣ оны 0️⃣2️⃣ дугаар сарын 0️⃣9️⃣-ний өдрийн өглөөний ⏰08:30 цагаас

🔴Дуусах: 2️⃣0️⃣2️⃣3️⃣ оны 0️⃣3️⃣ дугаар сарын 🔟-ны өдрийн өглөөний ⏰08:30 цаг хүртэл

Төслийн материалыг зөвхөн 🌐 https://sme.gov.mn/login цахимаар хүлээн авна.


2023 ОНД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР:

📌1. Хүнсний үйлдвэр:
✅Сүү, сүүн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр;
✅Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр;
✅Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэр;
✅Хүнсний зориулалтын сав, баглаа боодлын үйлдвэр
📌2. Газар тариалан:
✅Хүлэмжийн аж ахуй-Мод, жимс, хүнсний ногооны үр үрсэлгээ/Тэрбум мод хөдөлгөөн/
✅Хүнсний ногооны зоорь, газар тариалангийн бүтээгдэхүүний агуулах
📌3. Хөнгөн үйлдвэр:
✅Оёмол бүтээгдэхүүн үйлдвэр
✅Арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэр;
✅Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл
📌4. Мал аж ахуй:
✅Гахай, шувуу, зөгийн аж ахуй
✅Эрчимжсэн мал аж ахуй
✅Мал эмнэлгийн үйлчилгээ

#ждүзээл #БоломжооНээ #Өсөлт #ХамтдааХичээцгээе #санхүүменежмент

13/09/2022

🇲🇳 “ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ” БАТЛАГДЛАА 🇲🇳

Орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршоодоор дамжуулан ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор 60 сарын хугацаатай, жилийн 3%-ийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг хоршоодод олгохоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2021 оны “Журам батлах тухай” А/361 дүгээр тушаалаар “Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ыг баталсан.

Сангийн үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх зорилгоор тус журамд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2022 оны “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” А/243 дугаар тушаалыг баталлаа.

Журамтай танилцах бол https://sme.gov.mn/news/16203978159443/16203978159460/16566611374502 дарна уу.

#ЖДҮ #БоломжооНээ #хоршоо #хамтынүнэцэнэ #бизнесболсистем #зээл #ждүсан #Төсөл #БоломжооАшигла

17/08/2022
Want your business to be the top-listed Accountant in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address

City Tower 2120
Ulaanbaatar
14200

Opening Hours

Monday 09:00 - 18:00